04 сарын 30, Мягмар

Сараагийн "СЭТГЭЛИЙН ХӨГ"

Бусад
14 өдрийн өмнө
Сараагийн "СЭТГЭЛИЙН ХӨГ"

1994 он бол рок попын түүхэнд гоцлол эмэгтэй дуучин анх удаа бие дааж тоглолт хийж болдог гэдгийг харуулсан дэвшилттэй он цаг байв. Энэ тоглолтын нэр “Сэтгэлийн хөг” дуучин Батмөнхийн Сарантуяа. Түүхэн он цагаар нь хөөж яривал тэр үед Сарантуяа аль хэдийн олны танил амжилт бүтээлээ байгуулчихсан Соёл-Эрдэнэ Инээмсэглэл хамтлагийн тоглолтын бүрэлдэхүүнд хамтарч гадаад дотоодод тоглочихсон, ард нь мэргэжлийн байгууллагын хөгжимчид найрал дууны хоор дуулдаг, азийн аварга дуучин шагналыг эх орондоо авчирчихсан Монголдоо анхны компакт дискийг хэвлүүлчихсэн, Хөх тэнгэр хамтлагтай төв цэнгэлдэхэд, Дуучин Ганхуягтай Соёлын төв өргөөнд тоглолт хийчихсэн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг продусинг хийдэг зэрэг аль хэдийн том тоглогч болчихсон байв.

Гэхдээ тэр 24 хэн настай СУИС-ын оюутан. 1994 онд нийгэм шилжилтийн үед залуучууд маш их хөл алдаж картын бараанаас дөнгөж салах гээд бужигнаан болж байх үед Сарантуяа тэнд бужигнасангүй. Гэхдээ арай жоохон дээгүүр нь явчихсан гэхэд болно.

Хүмүүс гадаад дотоод явдаггүй систем хөгжим байтугай пянз тоглуулагчтай айл ховор байхад Сингапур нисэж сд бичүүлээд ирж байв.

Дуучин Ганхуягийн эхнэр нэрийдлээр рок поп ертөнцөд хөл тавьсан эхлэл, хожим нь Сарантуяа хол илүү алдар хүндтэй болсон билээ. 5 жилийн хамтын амьдрал араар тавилт архидалт шоу цэнгээнээс болж дуусгавар болсон юм харин Сараа гэрийн сайн эзэгтэй байж чадах ажилсаг эмэгтэй гэдгийг ард түмэн бүгд мэднэ. Алдартай элит гэр бүлээс салахгүй хорогдох шалтгаан байсан л биз. Өөрөөсөө олон дүү хүүхэн дагуулж явсан Ганхуяг яс юман дээр жоохон охиноор сайхан тоглочихсон гэхэд буруудахгүй. Сарантуяа энэ тухай нэг ч ам нээхгүй явсаар 2017 онд гаргасан номдоо л арьсыг нь сайн хуулсан юм. Тэрээр олон нийтийн хэрэгслээр юу ярих вэ, ахуйн хүрээнд юу ярих вэ гэдгээ дэндүү сайн мэддэг.

Ийнхүү яахаа мэдэхээ больчихсон үед бас нэг асуудал байсан нь Хөх тэнгэр хамтлагийн харчууд ганц эмэгтэй дуучныгаа битгий маяглаад, эмэгтэй гэдгээрээ түрий бариад бай гээд хөөрхөн дээрэлхчихдэг байж. МҮЭСТО-ны гадаа хамтлагийн залуучууд Сарантуяа руу дайрч эхлэхэд тэд нарлуу багсаасан мөнгө шидчихээд яваад өгчээ. Ийнхүү нөхөртөө хаягдаж хамтлагтаа жийгдсэн Сарантуяа бүх юм болохгүй болчихсон юм хэсэг мухардалд оржээ.

Дотны найзууддаа хандан уйлж болсон процесийг ярьж сууж байтал on’n off Ононбат ганцаараа дуулбал яасан юм гэдэг саналыг анх хэлжээ. Анхнаасаа хамтлагт дуулдаг дээд үеийн ах эгч нар бүгд хамтлагтай урд нь үлгэр аваад явах гоцлол эгч дуучин байсангүй. Сараа тэгэхдээ нээрээ тийм ч юм уу гэж бодсон ч нэг л төсөөлөлд нь буугаагүй гэдэг. Хөх тэнгэр хамтлагийн ихэнх дууг Сараа дуулдаг тэр хамтлагаас Сарааг л илүү харж, Сарааг үзэх гэж хүмүүс очдог байсан нь ойлгомжтой. Сэлүүн намрын үдэш сэтгэлийн минь бороо шивэрнэ гэх эмэгтэй хүний ойлгомжгүй эморол утга агуулга бүхий Н.Бат-Оршихын шүлэгтэй сайхан дуу нэг л өдөр хаалга тогшжээ. Сарантуяаг дэндүү сайн дуучин хол давхих маш их магадлалтай гэдгийг эхлээд алтан сонортой хөгжмийн зохиолч нар олж мэджээ.

Хожим нь олон удаа Сарантуяаг тайзнаас буулгахгүй өнгөлж зүлгээд түлхээд байсан хүмүүс бол хөгжмийн зохиолч нар юм. Тэр үед хөгжмийн зохиолч Т.Түвшинтөр Г.Энхбаяр Л.Балхжав Б.Ангирмаа Б.Долгион Д.Пүрэвдорж нар өөрсдийн дуугаа өгчихсөн байсан бөгөөд дээд зэргийн мэдрэмжтэй Ангирмаа аль хэдийн анхааралдаа авч дуунуудаа өгч эхэлжээ. Нэгэн өдөр хаалга тогшин гаднаас алдарт Л.Балхжав Б.Долгион 2 гэрт нь зочилж кассет дээр бичсэн Сэтгэлийн хөг нэртэй дууг сонсгожээ. Шинэ дуу сонсож сэтгэл нь хөдөлсөн Сарантуяа би ерөөсөө бие даасан тоглолт хийж, тоглолтоо Сэтгэлийн хөг хэмээн нэрлэнэ гэж амлажээ.

Ийнхүү Балхжав зохиолчийг сэтгэлийн хөг Сарантуяаг хөглөн зөөлөн уянгалаг энэхүү дуу анхны тоглолт болон өргөжжээ.Энэ тоглолт түүний амжилтын хамгийн том эхлэл ард нь зөндөө олон ирээдүй хүлээж байгаа гэдгийг хэн ч мэдсэнгүй. Нийгмийн ороо бусгаа байдал ардчилал эрх чөлөөт нийгэм нэрийдлээр улсын урлагийн байгууллагууд үзэгчгүй болж тоглолт үзэх манатай болж хошин урлагийн театр, тэмцээн уралдаануудаас өөр үзэгчгүй болсон соёлын уналтын үе байв.

Ийнхүү бие даан тоглох болсон Сараа хөгжимчид бүжигчид хамтрагчид хөрөнгө санхүү тоглолт болох газар зэрэг их үйлсийн эрэлд мордов. Тэр үед Сараагийн Уучил Мартаж болдоггүй сэтгэл, Аниргүйн шивнээ, Зүүдний говь, Бороо гэдэг дуунууд хит болчихсон Мартаж болдоггүй сэтгэл дууг залуус даган дуурайж савхин хүрэм өмсөж үсээ арзайлгаж байшингийн дээвэр төмөр замын голоор алхаж дуурайж байжээ. Харин алдарт Мартъя, Хайрын бурхан дуунууд мэндлээгүй байв. Үзмэрч зурхайч хэлчихсэн юм шиг ирээдүйн дива болох дуучин бүсгүйчүүд хоорондоо эвтэй найртай найзалдаг байжээ.

Дуучин Наран Алтанцэцэг хоёр арын хоолой хийж оролцсон бол тоглолтын найруулагчаар Н.Ганхуяг ажилласан нь хал палгүй салсны шинж бөгөөд дуртай хийх ажлаараа нэгдэж болдог гэдгийг харуулжээ.Харин хөгжмийн зохиолч Б.Долгион хөгжмийн найруулагчаар ажиллаж Б.Ангирмаа туслах бүх ажлыг нь хамжжээ. Сэтгэлийн хөг нэртэй тоглолтоо циркийн манеж дээр цагаан даавуу дэвсэж өнгөт плакат анонс хэвлэж видео реклам телевизээр цацаж олон олон зүйлийн анхдагч болж тайзан дээр BMW машин, тэмээ унаж гарч дуулахаар амьд хөгжимтэй шоу бэлтгэжээ. Харин бие дааж гоцлон дуулж байгаа дуучныг үзэгчид хэр хүлээн авах бол.......... Сэтгэлийн хөг тоглолт гараа сайн бол бариа сайн гэгчээр олон зуун тоглолт араасаа дагуулсан зөв үед эхэлсэн тоглолт юм.

Хожим Л.Балхжав өөрийн бие даасан цомгоо Сэтгэлийн хөг хэмээн нэрлэж 1999 он Сэтгэлийн хөг тоглолтоо хийсэн нь алдарт 20 жил тасралтгүй тоглосон тоглолт болсон билээ. Рок попын хөгжмийн зохиолчид Сараагийн дууны нэрээр тоглолтоо нэрлэдэг нь түүнийг примадонна гэдгийг шууд илтгэнэ. Сүүлдээ зохиолын дууны зохиолч хүртэл Сараагийн дуугаар тоглолтоо нэрлэдэг нь түүний статус хэр том ёндоотой вэ гэдгийг харуулж байгаа юм.

Жил болгон тоглолтоо хийдэг өөрийн гэсэн амьд хөгжмийн хамтлагтай цорын ганц эмэгтэй дуучин Сарантуяа 2024 онд 30 жилийн дараа Сэтгэлийн хөг тоглолтоо дахин тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог бол төрсөн өдрийн тоглолт үзээд бас орой нь хамт тэмдэглэж болох боломжийг фенүүддээ олгож байгаа юм байна. Үүнээс илүү бүтээлч бахархан дуурайх юм гэж үгүй.

Б.Эрдэнэшагай

0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ