03 сарын 29, Баасан

ЯРИЛЦЛАГА: ТОТЬ нэг л хүнийг эзнээрээ сонгож түүндээ л ЭРХЭЛЖ, үнэнч байдаг

Чөлөөт цаг
3 жилийн өмнө
ЯРИЛЦЛАГА: ТОТЬ нэг л хүнийг эзнээрээ сонгож түүндээ л ЭРХЭЛЖ, үнэнч байдаг

Юуны түрүүнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. За ярилцлагадаа оръё. Өөрийнхөө талаар уншигчдад танилцуулаарай.

Сайн байна уу? Намайг Амгаланбаатарын Баянмөнх гэдэг. БНСУ-д бизнесийн удирдлагаар доктор хамгаалж байна. Манай аав амьтанд их хайртай. Багаас минь үлгэр дуурайлал болж, амьтанд хайртай болоход нөлөөлсөн. Ер нь олон төрлийн амьтан тэжээж үзсэн. Тэгээд Солонгос улсад ирээд хоббигоо үргэлжлүүлмээр санагдсан. Энд ирээд анх эхнэртэйгээ амьтны дэлгүүр сонирхож явж байгаад могой авч байсан. Их өрөвдөлтэй харагдаад авахаар шийдсэн юм.

126446487_120756736324844_8386106010619573691_n

Тэгээд дараа нь Sugar glider /цаашид уутат олби оготно/ гэх мэрэгч хөөрхөн амьтныг 4-өөр нь тэжээхээр авч байсан.

126246387_372464820696904_7746645980327959673_n

Багадаа “гэртээ ганцаараа” киног их үздэг байсан. Кинон дээр гардаг Амазонк тотийг тэжээж үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Тэгээд тотио ярьж сургаад, ярьдаг болбол гэж их боддог байсан. Интернетээс тотины талаар мэдээлэл их уншиж, судлаад үзэхэд Африкийн саарал тоть буюу African grey parrot гэх энэ төрөл нь дэлхий дээр хүний хэлээр хамгийн тод ярьдаг гэдгийг мэдэж авсан. Ингээд Ликагаа хайж судлаад авч байсандаа. Манай Лика одоо 1 настай охин тоть. Одоогоор 11 монгол үг 2 Солонгос үг хэлж чаддаг бас гар утасны дуудлага болон нохой шиг хуцаж чаддаг. Мөн төрөл бүрийн авиа дагаж сурсан байгаа. Цаашдаа улам сайн сургана л гэж бодож байна даа.   

 

Тотиноосоо гадна хамелеон гүрвэлийг хосоор нь тэжээж байгаа. Мөн загаснуудтай. Цаашдаа бас олон амьтан тэжээх сонирхолтой байна. Тотины төрлөөс гэвэл Алладин хүүхэлдэйн дээр гардаг Ара макао төрлийн тотийг авч тэжээхээр төлөвлөсөн байгаа.

126302705_846738552753050_7696100830940837218_n

Тоть тэжээхэд анхаарах зүйл юу вэ?

Тоть сонирхдог хүмүүст зөвлөгөө болгож хэлэхэд тоть авахдаа дэгдээхий байхаас нь аваарай. Яагаад гэвэл тоть шувуу нэг хүндээ дассан бол өөр хүнд дасахад хэцүү бас цаг их ордог. Түүнчлэн зугтаж нисэх аюултай. Надад нэг туршлага болсон явдал тохиож байсан. Анх Ликагаа авахаас өмнө Африкийн саарал тотийг авахад уушги нь дутуу хөгжилтэй байсан. Түүнийг нь мэдэхгүй авснаас болж, сарын дараа тэр тоть маань амьсгал хураасан. Тийм учраас найдвартай газраас аваарай гэж хэлмээр байна.

126175153_285537489503001_549897224886379536_n

Амьтад нь юугаар хооллодог вэ?

Хамелеон нь гүрвэл царцаагаар, тоть нь самар, жимс, зориулалтын хоолоор, могой болохоор хулганаар, уутат олби оготно нь самар, жимс, хүнсний ногоо болон зориулалтын хоолоор хооллодог.

126144893_192234409147060_104753406261382504_n

Хоол ундны асуудлаас эхлээд зардал их байдаг уу?

Зардал их байгаа.

Монголд байхдаа амьтан тэжээдэг байсан уу?

Монголд байхдаа бараг бүх төрлийн гэрийн тэжээмэл амьтад бүгд байсан. Нохой, зараа, загас, туулай, гүрвэл, усан гахай, харх, галуу, тахиа, сувдан гургуул, тагтаа, нугас.

126245513_210209334010710_8872160610130621832_n

Хөөх. Яагаад мэргэжлээ бизнесийн удирдлагаар сонгосон бэ? Би байсан бол амьтантай холбоотой чиглэлийн мэргэжил сонгоё гэж бодох байсан байх.

Би бакалавраа Солонгос хэлний орчуулагч, магистраа Нийгмийн халамжийн мэргэжлээр төгссөн. Амьтан тэжээх бол миний хобби. Амьтны хүрээлэнтэй болох бодол бол байдаг.

Амьтантай холбоотой мартагдахааргүй дурсамж бий юу?

Хөгжилтэй нэг дурсамж байгаа. Хүүхэд байхад ээж их олон төрлийн амьтан тэжээдэг байсан болохоор сүүлдээ жоохон дургүй болсон байсан. Нэг удаа гэртээ зараа авчраад, зараагаа харанхуй өрөөнд ээжээс нуугаад хийсэн чинь шөнө нь бүгд унтсан байхад ээжийн өрөө рүү орж бөөн юм болсон. Зараа өөрөө их хүнд явдалтай. Ямар ч саванд хийсэн яаж ийж байгаад гараад ирдэг сонин амьтан. Ээжийн өрөөний хөшгийг хөдөлгөөд, хөшгөндөө орооцолдоод салхи сэвэлзэж байгаа юм шиг хөшиг хөдөлгөөд байсныг нь ээж хүн хөшигнөөс татаад байна гэж харж орилоод гэр дотор байсан бүх хүмүүсийг сэрээсэн. Энд хүн яваад байна гээд сандарсан байсан. Нөгөө 2 зараа чинь хөшигний 2 цацганд орооцолдчихсон байсан. Тэгж нэг ээжийгээ аймар айлгаж байсан. Ийм л түүх байна даа. Өөр зөндөө олон байдаг.

Ёстой хөгжилтэй түүх байна. Монгол дахь гэр бүл нь одоо ч амьтан тэжээдэг үү?

Ээж, хоёр ихэр дүү минь байгаа. Жижиг тотийг тэр гурав маань тэжээж байгаа.

Тэжээж байсан амьтдаас нь хамгийн хэцүү, арчилгаа ихтэй нь аль нь вэ?

Ер нь хэвлээр явагч амьтан байна. Температур, градус чухлаас гадна, амьд амьтнаар хооллодог. Байнгын чийглэг орчинд байх ёстой байдаг.

126356311_663854730968422_1141328770684734072_n

Монголд эдгээр амьтдыг тэжээх боломж байдаг юм болов уу?

Боломжтой.

Одоо тэжээж байгаа тоть, хамелеон, уутат олби оготныг тэжээхэд анхаарах зүйлс юу вэ?

Хамелеон дээр бол орчны чийгшил, дулаан бас уураг витаминлаг хоол чухал. Хоол усыг нь нарийн цагт нь өгч байх. Усаа савнаас ууж чадахгүй бол шүршиж өгдөг.

126156469_427030661644995_5326997522840470441_n

Уутат олби оготно байнгын цэвэрлэгээ шаарддаг. Ус хоолыг нь байнга хоолны саванд нь хийж өгөх хэрэгтэй. Хүнд удаан дасдаг тул сайн эрхлүүлж, байнгын харилцаатай байх хэрэгтэй. Хумсыг нь авч байхгүй бол хурц байдаг. Бас 26-аас дээш градусын дулаанд байлгана. Өдөр унтаж, шөнө хөдөлгөөнд ордог амьтан.

126204680_654619865156699_3507687939951228052_n

126261744_657939158235287_6271005413294842996_n

126806519_667252830650467_8750767400923662286_n

Тоть нь халуун орных учир бас тасалгааны хэм маш чухал. Идэж болох болохгүй хоол гэж байдаг. Ер нь аливаа амьтныг тэжээхдээ интернетээр маш сайн судлах нь зүйтэй. Витаминлаг хоол өгч, агаарт, наранд гаргаж, байнга харилцаж, эрхлүүлэх ба ширүүн харьцаж болохгүй. Өс санадаг. Бас цэвэрлэгээ, ус сайн өгөх хэрэгтэй. Африкийн саарал тотины бас чухал нэг зүйл нь нэг л хүнийг эзнээрээ сонгож түүндээ л эрхэлж, үнэнч байдаг.

126816464_410190503491320_8459334099306388695_n

126147551_199998328252683_1410574022244825955_n

126179375_128083075511435_6990584474143793234_n

126441918_1114633212329589_6842914448849457624_n

Бас их тэвчээр шаардах ажил байна шүү. Нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

Тийм шүү. Залхуу хүн бол амьтан зовоохын л нэмэр. Цэвэр хоббитой, амьтанд хайртай, сэтгэлээсээ тэжээх хүн л сайн судалж уйгагүй арчилдаг юм даа. Түүнээсээ бас кайф авдаг. Өөр юмгүй дээ. 

Цаг гаргаж асуултад маань дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа.

Зүгээр ээ. Баярлалаа.

 

Амьтанд хайртай А.Баянмөнхийн яриа таньд сонирхолтой байсан гэж найдаж байна. Түүний амьтдын талаар илүү хөгжилтэй, сонирхолтой бичлэгийг түүний фэйсбүүк хаягаас үзэх боломжтой. ЭНД ДАРЖ үзнэ үү. 

0
3
3
2
0
0
0

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Мундаг .. тоть нь бүүр хөөрхөн хайртай шүү хайраа
[59.153.113.69]
3 жилийн өмнө
Зочинм
Хариулах
zochin
[43.242.243.8]
3 жилийн өмнө
эзэн нь үнэхээр мундаг юмаа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ