03 сарын 29, Баасан

ЯРИЛЦЛАГА: “Чацарганыг 0-5 насны хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгч огт болохгүй!”

Эрүүл мэнд
3 жилийн өмнө
ЯРИЛЦЛАГА: “Чацарганыг 0-5 насны хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгч огт болохгүй!”

“МЯНГАН ХАЛУУН ЗҮРХ”

SAID.mn хэдхэн хоногийн өмнө цахим орчинд оруулсан мэдээллээсээ болж олны  шүүмжлэлд өртсөн залуутай ярилцлага хийж хүргэсэн. “Эгч ээ, хоёулаа дараа “гоё гэгээлэг” зүйлээр ярилцаж болно шүү. Хаана ч, хэнд ч ярьж байгаагүй түүх дүүд нь байдаг юм. Энэ хоёр хоногт дэндүү их дайралт, доромжлол амслаа.” гэсэн гуниг нуусан үг чатад үлдээсэн байв.

Та нар бидний яриаг дуустал уншихгүй байж магад гээд тайлал хэсгээ энд биччихье. Яг үнэндээ би “KOLN” Тулгааг “Хүртэх ёстойгоо хүртсэн тааруухан нэгэн” гэж бодсоноо нуухгүй ээ.  Уучлаарай, Тулгаа!

-Намайг Баасансүрэнгийн Баттулга гэдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Франц, Герман, Турк гээд Европын орнуудад 11 жил гаруй амьдарч байгаад дөрвөн жилийн өмнөөс эх орондоо ирсэн. 2006 онд эхнэртэйгээ Станбул явж тэнд нэг жил сурахын хажуугаар ажил хийсэн.  Тэндээсээ Франц явж есөн жил гаруй амьдарсан.

126057062_2919329635020920_1609365634943272920_n

-Францад их уджээ. Юу хийж байв?

-Юу эсийг хийхэв дээ. ОО угааж, цэвэрлэгч хийж, хэл усгүй хүнд олдсоныг л хийсэн. Яваандаа харин хэл сайжраад бизнес хийж, Францын Улаан загалмайн нийгэмлэгт цагаач хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээл заасан.

-Ямар мэргэжилтэй вэ? Төгссөн сургууль?

-Байхгүй ээ. СУИС-д гурван жил сураад хаясан. Төгсөөгүй.

-Өө. Танай ангийнханаас олны танил дуучид их төрсөн үү?

-Дуучин Баярцэцэг, жааз Хулан, Үүрээ гээд л зөндөө уран бүтээлчид бий.

-Ёстой уучлаарай, ингэхэд өөрөө дуучин юм уу? Би урлагаас хөндий нэгэн тул мэдэхгүй байнаа. Бие даасан уран бүтээл бий юу?

-/Инээв/ Би амьд хөгжмийн хамтлагт дуулж, хөгжим тоглодог. Аргагүй ээ, та намайг сайн мэдэхгүй байх. Олонд танигдсан уран бүтээл гэхээр зүйл байхгүй дээ. Дээхэн үед Нисванис хамтлагт хоёр жил дагалдан дуучин байсан. Ихэвчлэн л амьд хөгжмийн хамтлагт замен хийдэг байсан. Гэхдээ өөрийн гэсэн хэд хэдэн дуу бий. Хамгийн сүүлд ‘Just with you’ гэж дуу хийсэн. Аяыг Нисванисын Цацаа, үгийг Элькондорын Хэрлэн эхнэртээ зориулж зохиосон ‘Хайрыг би’, ‘Нандин эрдэнэ’ гэх мэт цөөн боловч дуу бий. Та дараа сонсоод үзээрэй.

126805575_174963007376832_1602321589859761556_n

-Би яг одоо сонсвол болох уу?

-Та өөрөө л мэд гэснээр бид хоёр түүний ‘Just with you’, ‘Хайрыг би’ дуунуудыг youtube-ээс сонсов.

-Ямар гоё дуу вэ? Үнэхээр таалагдлаа. Чи өөрийгөө надад их дарж ярьсан байна шүү.

Үүнээс хойш бид хоёрын ам халж, Элькондорын Хэрлэн, Алтаннар, Болорхүү бид нар нэг багшийн шавь байсан /Болонгоо багш/ гээд л... миний ч, Тулгаагийн ч нүд сэргээд, яриа нийллээ. Тэр дунд хэзээ ч таамаглахааргүй, энэ хүний өөрийгөө илэрхийлэх, бусдад харагдах байдалтай нь огт нийцэхээргүй гайхалтай  түүхийг тэрээр ярьж өгсөн юм.

-2016 онд эхнэр маань араас ирэхээр ярилцаж, төлөвлөөд би хоёр хүүхдээ аваад Монголдоо түрүүлж ирсэн. Хүүхдүүдээ Дарханд ээж дээрээ үлдээгээд хотод ажиллаж байв. Гэтэл 2016 оны 10 сард, есөн настай охин маань судасны ханын үрэвсэл буюу “Васкулет” гэж өвчнөөр өвдсөн. Охины өвчин хүнд, хялгасан судас биш, том судаснууд нь хагарна. Эмч нар бөөрний судас хагарч болзошгүйг бидэнд сануулж хэлж эхэлсэн. Маш их дэглэм барина. Ингээд олигтой эмчилгээ байхгүй, байгаа нь үр дүн тааруу. Ямар ч эх, эцэг үр хүүхдээ өвдөхөд бүхий л зүйлээ зориулж зүтгэдэг. Бид ч мөн адил Европод олон жил амьдарсан давуу талаа ашиглаж охиноо Герман руу эмчилгээнд авч явсан. Тэнд очиж оношлогдоод, эмчилгээ авч Монголдоо ирж хийлгээд охин маань удалгүй сайжирсан.

-Одоо зүгээр үү? Бүрэн эдгэсэн үү?

 -Дажгүй шүү. Айдгаа авдрандаа хийсэн.

-Надад ч бас гунигтай дурсамж бий. Миний ах яг энэ өвчнөөр өвдөж байсан.

-Та энэ өвчнийг юунаас болдгийг мэдэх үү?

-Сайн мэдэхгүй ээ. Удамшдаг гэж сонсож байсан.

-Германд очоод үзүүлэхэд эмч бидэнд энэ өвчний шалтгаан нөхцлийг тайлбарлаж өгсөн. Энийг би хүн бүхэнд хэлэх юмсан гэж бодож явдаг. Гол шалтгааны нэг нь “БЭТЭГ” байсан. Монголчууд бэтгэртлээ санах гэж ярьдаг шүү дээ. Бид хүүхдүүдтэйгээ төрсөн цагаас нь Европод хамт амьдарч байснаа гэв гэнэтхэн аав нь ч байхгүй, ээж нь ч байхгүй эмээтэйгээ үлдсэн. Энэ шууд биш ч дам нөлөөлсөн. Хүүхэд санаж бэтгэрнэ гэдэг бол сэтгэл санаа нь хямарч байгаа хэрэг. Ийм үед идсэн хоол унднаасаа шим тэжээлээ авч чадахаа больдог. Дээр нь бидний мэддэггүй, хүн бүрийн мэдэх ёстой зүйлийг охины маань хооллолтын талаар асуух явцдаа эмч хэлсэн.

-Тэр нь юу вэ?

-Та чацаргана асгаж үзсэн үү?

-Үзсэн.

-Арилж байна уу?

-Арилахгүй.

Чацарганыг 0-5 насны хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгч огт болохгүй!. Маш их будагтай тул хүүхдийн судасны ханыг гэмтээдэг. Хүүхдийн ходоодонд шингэхгүй байсаар судсанд нэвчдэг. Чацарганыг байгалаар нь хэзээ ч хэрэглэж болохгүй. Заавал боловсруулалт хийж хэрэглэнэ. Чацарганаас зөвхөн лабораторийн аргаар  будагч бодис, тос, витамин гэсэн гурван зүйлийг гаргаж авдаг. Ингэж гаргаж авсан зүйлийг бол хэрэглэж болно гэж тайлбарласан.

-Юу вэ?! Хамгийн сайн дархлаа дэмжигч гээд хүүхдүүддээ уулгадаг шүү дээ. Дөнгөж сая хүртэл хүүдээ уулгаад, унтууллаа. Япончууд судлаад “гайхамшиг” гэж үнэлсэн тухай уншиж байсан.

-Таны зөв. Хүүхдэд, тэр дундаа 0-5 насны эрэгтэй хүүхдэд хориглох тухай ярьж байна. Би эргэн тойрны бүх хүмүүстээ үүнийг байнга захиж хэлдэг болсон. Яагаад манай эмч нар цусны өвчнөөр өвдсөнийх нь дараа өнгөтэй хоол хүнс, лууван, броклиг хүртэл хорьдог юм бэ? Яагаад өвдөхөөс нь өмнө үүнийг эцэг эхчүүдэд сануулж хэлдэггүй юм бэ? Огт ярьдаггүй, хэлдэггүй гэхгүй ч яагаад олон түмэнд хүргэж чадахгүй байна вэ гэдэг нь асуудал. Чацаргана бол  Монгол хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг, хамгийн их будагтай хүнсний нэг.

-Юу гэж хэлэхээ мэдэхээ больчихлоо. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол бүх хүнсний дэлгүүрийн ханан дээр, бүх эмийн сангийн хаалган дээр “Чацарганыг 0-5 насны хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгөхийг хориглоно.” гэж бичээд наамаар санагдаж байна.

-Германд эмчилгээний зардал 4000 орчим евро болсон. Гэтэл энэ төлбөрийг биднээс аваагүй. Танай хүүхдийн төлбөрийг Францаас шилжүүлсэн байна гэв.

-Яагаад?

-Бид Францад амьдарч байхдаа “Хүүхдийн даатгал”-д хамрагдаж байсаны ач. Энэ даатгал хүүхдийг насанд хүртэл нь Европын орнуудад эмчлүүлэхэд үйлчилдэг болохыг тэгэхэд мэдсэн.

-Пөөх, үнэхээр гоё юмаа. Монголчууд маань Франц руу эмчилгээ хөөж, иргэн болох зорилготой явдаг талаар сонсож байсан. Хэрэв тэгж чадвал үнэ төлбөргүй эмчлэгддэг. Гэтэл зөвхөн Францдаа төдийгүй өөр оронд эмчлүүлсэн ч даатгал нь үйлчилж байна гэдэг үнэхээр гайхалтай л гэе дээ.

-Энэ явдлаас яг жилийн дараа дүүгийн маань эхнэр төрсөн. Төрмөгц нярайн үзлэгт орж, эход хараад “зүрхний асуудал” байгааг хэлэв. Хоёр хоноод эмнэлэгээс гаргасан тул Дархан явсан ч тэнд очоод хүүхэд хөхөө хөхөж чадахгүй, хөхрөөд байсан. Эх нялхасын нярайн зүрхний эмчтэй нь очиж уулзахад өвчтөний түүхийг хайж олоод, өвчин хүнд болохыг хэлсэн. Яагаад эмнэлгээс гаргасан юм бол, буцаагаад яаралтай авчир. Онош нь зүрхний гажиг буюу гол хоёр судас солигдсон, ховдол дөрвөн цоорхойтой. Ингээд Монголд эмчлэгдэх боломжгүй, хүүхэд ихдээ нэг сарын настай гэсэн хатуу үнэнтэй нүүр тулж, гадагшаа эмнэлэг судалж эхэлсэн. Бидэнд Бээжингээс өөр сонголт үлдээгүй. Учир нь, хүүхэд хүчилтөрөгчгүйгээр амьсгалж чадахгүй мөртлөө байнга хүчилтөрөгч залгавал амийг нь торгоож байгаа зүрхний цоорхой нөхөгдөх эрсдэлтэй байв. Хэрэв тэр цоорхой нөхөгдвөл зүрх рүү шахагдах ёстой цус уушиг руу очно.  Тэр цоорхой байгаа учраас л цус уушиг руу очилгүй цоорхойгоороо дотуур цус алдаж байна гэсэн үг л дээ.

125204618_2791328991155889_4925716242892584582_n

-Тэгээд Бээжин хүрч чадсан уу?

-Чадсаан. Онгоцонд суухын тулд бид маш их зүйлийг даван туулсан. Олон улсын иргэний нисэхийн дүрэм IATA-д 60 хоногтойгоос доош нярайг онгоцонд суулгахыг хориглодог юм билээ. Ёстой л нөгөө Монгол хүн байна даа гээд л уйлж гуйсан.  Ер нь бол дүрэм зөрчсөн. Монгол  бяцхан иргэнийхээ амийг аврахын төлөө бүгд нүдээ аньсан. Бид энэ хүмүүсийн сайхан сэтгэлийг хэзээ ч мартаж чадахгүй. Хэрвээ тэд буруутвал юутай нүүр тулах байсан нь тодорхой. Бид төрөөд долоохон хонож байгаа хүүхэддээ хоёр сартай хүүхдийн комбинзон өмсгөөд онгоцонд авч орсон. Бидний боломж тааруу байснаас зөвхөн ээжтэй нь гурвуулаа явсан. Онгоцон дотор зүрх нь дөрвөн удаа тасалдсан. Энэ эрсдлийг анхнаасаа эмч нар  хэлж байсан ч бидний боломж тийм л байсан. Эмч нараар зүрхний иллэг, яаралтай үед үзүүлэх түргэн тусламж, тогонд цохиулах гээд шаардлагатай гэсэн бүхий л заавар зөвлөмжийг заалгаж аваад явсан даа.

-Өөрийн биш хүний хүүхэд тэвэрчихээд, муу зүйл болсон бол чи яах байсан юм бэ?

-Мэдэхгүй ээ. Бүх юм маш хурдан болж байсан. Дарханаас авчраад, эмнэлэгээ хайгаад, тэр зуур мөнгө олох гэж ухаангүй шахам гүйлдээд, зарим үед юу болоод байгааг ойлгохгүй байх үе ч гарч байсан.

-Өөрийн чинь нүүр номоос урлагийнхан хандив өргөж, тоглолт зохион байгуулсан бололтой  зургуудийг харсан.

-Тэгсэн. Миний муусайн найз нар ёстой зүтгэсэн. “Яг түүн шиг” шоуны гурван дугаарын ялагчид бүгд шагналын мөнгөө хандивлахаас эхлээд Баярцэцэг маань тоглолт хийж, ер нь л маш олон хүн тусалсан. Бээжинд буугаад бид онгоцны буудлаас тавхан минутын дотор гарсан. Онгоцон дээр түргэн тусламжийн хоёр тэрэг ирчихсэн, буумагц бүх арга хэмжээг авч эхлэхэд л нэг амьсгаа авсан даа. Бидний очсон эмнэлэг анх удаагаа ес хоногтой нярайд буюу манай дүүд хагалгаа хийж амжилттай болсон. Урьд нь 17 хоногтой, зургаан сартай хоёр нярайд хийгээд амжилтгүй болсон юм билээ. Нийт дөрвөн цуврал хагалгааг 14 цагийн турш хийсэн. Хагалгаа амжилттай болох магадлал ердөө л 10 хувь. “Үх эсвэл үх” гэсэн сонголтгүй сонголтын өмнө хэн ч байсан “тэнэг зориг” гаргадаг болохыг энэ 10 хувийн магадлал надад дахин нотолсон. /Хэсэг чимээгүй суув./  

-Яриаг чинь тасалмааргүй байна. Чи яриад би сонсоод л байж байя.

-Уг нь ярилцлага чинь сэтгүүлч асуугаад, би хариулаад явах ёстой биш билүү? Гэтэл  ганцаараа л яриад байж.

-Мэдэхгүй ээ. Ярилцлага нь ч юм уу, яриа нь ч юм уу, өгүүллэг ч юм уу. Юу ч бичихгүй байсан ч надад бол зүгээр. Чиний ярьж байгаа бүхэн зүрхэнд минь хүрч байна. Тиймээс эгч нь зүгээр л сонсож байя.

-Энэ хагалгааг Монгол эмч нар хамгийн сайн хийж чадна. Даанч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь байдаггүйгээс хийхгүй байна гэдэг үгийг Хятад эмч нараас сонсоод зүрх шимширч байсан.

-Тэр тоног төхөөрөмж нь их үнэтэй, ховор эд үү?

-Үгүй дээ. Будаа агшаагч шиг л жижигхэн багаж юм билээ. Хүүхдийн зүрхийг биеэс нь авч хагалгааны хугацаанд ажиллуулдаг гэх үү дээ. Би судалж үзэж байсан. 200,000 орчим ам.доллар. Монголд элдэв зөвшөөрөл, татвар нь ороод одоогийн ханшаар тэрбум хүрэхгүй байх.

-Яагаад энийг авчихаж болдоггүй юм бол?

-Энийг авах нь бүү хэл, нярай хүүхдийн өндгөн дээр наадаг пульс хэмжигч ч ховор шүү дээ. Тэр нь эмийн санд 350,000 төгрөг гээд байж л байгаа. Энийг биш 17,000 төгрөгийн үнэтэй пульс хэмжигчээр хэмждэг. Тэр нь нярайд тохиромжгүй. Одоо бол Эх нялхас өндгөн дээр наадаг пульс хэмжигчтэй болсон л доо.

-За ашгүй дээ. Бүр гайхаж байлаа. Би аваад өгчихье гэж хэлэх гэж байлаа.

-Дүү нь авч өгсөөн. Найзуудтайгаа хандивын үдэшлэг зохион байгуулаад, тэндээс цугларсан мөнгөөрөө хэд хэдийг авч өгсөн. 0-30 хоногтой, 0-60 хоногтой нярайд зориулсан гээд нарийн эд байдаг.

-Баярлалаа, бяцхан хүүхдүүдийн өмнөөс өөрт чинь болон найзуудад чинь маш их баярлаж байна. Гэхдээ сэтгэл хөндүүр байна аа.

-Монголд жилд 400 гаруй нярай ямар нэгэн төрөлхийн гажигтай төрж байгаа. Тэдний ихэнх нь нэг сар хүрэхгүй эндэж байна.  Яагаад тэднийг төрмөгц нь эмчилгээ хийлгүй төрөх эмнэлгээс шууд гаргадаг нь ч их сонин санагддаг.

-Учир бий юу?

-Миний л таамаглал шүү. Статистик үзүүлэлтээ чухалчлаад байна уу даа. Эмнэлэгт биш гэрээсээ ирэх нь нэг үзүүлэлт болдог байх. Жилд эдгээр 400 хүүхдээс дөнгөж 40-д нь хагалгаа хийлгэх боломж олддог.

-Монголд хийгддэггүй хагалгаа гэсэн биш үү?

-Гаднаас эмч нар багажаа авчраад, Монгол эмч нартай хамтарч хийдэг.

-Б.Болдсайхан эмчийн хот хөдөөгүй тойрч хийгээд байгаа хагалгаанаас өөр үү?

-Өөр өөр. Б.Болдсайхан эмчийн хийж байгаа хагалгаа бол зүрхний ховдлын цоорхой. Мөн ч их буянтай үйл хийж байгаа хүн дээ. Манай эмч нар бол үнэхээр чадалтай шүү. Үүнд бол эргэлзэх хэрэггүй.

-Дүүгийнх нь хүүхэд одоо дажгүй биз дээ? Хэдэн настай билээ?

-Мундаг болсоон. 3 настай болж байгаа юм байна шүү. Эмчилгээгээ дуусгаад бид Монголдоо ирээд би өөрийн нүүр номоороо дамжуулан тусалсан олон түмэнд хандан талархал илэрхийлж пост оруулсан. Энэ цагаас хойш утас маань амрахаа больсон. Нүүр номын нэрээр маань “Koln” мөн үү? гээд залгадаг болсон.

-Юу ярих уу? тэр хүмүүс.

-Яг л дүүтэй минь адилхан шалтгаанаар ярина. Туслаач гэсэн дуудлагад дарагдаж эхэлсэн. Эндээс л “Koln” ТББ-аа байгуулж, буяны ажилд өөрийгөө зориулаад гурван жил өнгөрсөн байна.

-Үнэхээр сонирхолтой түүх байна. Энэ сэдэв миний хувьд их ойрхон сэдэв болохоор дэлгэрүүлж сонсмоор байна. Болох уу?

-Болно л доо. Гэхдээ энэ талаар олон хүнд ярьмааргүй байна. Зөвхөн та бид хоёрын дунд үлдсэн нь дээр байхаа.

-Төвөгтэй байна уу?

-Төвөгтэй нь ч юу байхав дээ. Гэхдээ хүсдэггүй. Надад яриад явъя гэвэл зөндөө олон хэвлэлийн найз нөхөд бий. Гэхдээ би одоогоор энэ тухай хаана ч яриагүй.

-Чи надад амалсан “гоё гэгээлэг” зүйл чинь энэ байсан биз дээ? Чи намайг, манай сайтыг шинэков гээд голоод байгаа юм уу? /Инээв/

-Дүү нь ёстой тэгж бодоогүй. Харин ч тантай хийсэн өмнөх ярилцлага маш олон хүнд хүрсэн байсан. За та өөрөө л мэддээ. Ямар ч байсан хоёулаа энэ орой ярилцана гэснээрээ ярилцаад л дуусья.

126819360_399473857839937_7873130513925673603_n_1

-Баярлалаа. Тэгээд яасан бэ? Чи тэдэнд тусалж чадсан уу?

-Надад одоогийн байдлаар 40 хүүхдийн ар гэрээс хандаад байна. Үүнээс 27-д нь тусалж, Герман, Франц, Энэтхэг, Хятад улсад хагалгаанд оруулах ажлыг зохион байгуулж, дэмжиж тусалсан. Харамсалтай нь зургаан хүүхдийн хагалгаа амжилтгүй болсон. /хэсэг чимээгүй суув./

-Чамд хэцүү байна уу? Өөр юм ярих уу? Миний хувьд чи 21 бяцхан зүрхийг аварсан байна шүү дээ. Хэрвээ чи туслаагүй бол зургаа биш 27 зүрх зогсох байсан ч юм билүү?

-Тийм л дээ. Тэр бол мэдээж. Гэхдээ амжилтгүй хагалгаа бүр шаналал нэмдэг. Хэдийгээр ямар ч найдваргүй гэдгийг эцэг эх нь ч, би ч, хүн бүр мэдэж байгаа ч тээр тэнд нэг гэрэл сүүмийгээд байдаг. Хүний итгэл найдвар гэдэг зүйл хамгийн сүүлд бөхдөг. Амжилтгүй байж болох 90 хувийг биш, амжилттай байж болох 10 хувийн гэрэл рүү л харж тэмүүлдэг.

-Би уйлчихлаа, уучлаарай. Энэ хагалгаанууд өндөр зардалтай байх даа?

-Мэдээж өндөр. Хагалгааны төлбөр, нислэг, виз, очоод гарах зардлууд гээд зарим хагалгаа 300 сая ч дөхнө.

-Ийм мөнгөтэй хүн Монголд маань хэд билээ? Яаж энэ бүгдийг зохицуулах уу?

-Миний Европод өнгөрөөсөн тэр он жилүүд, надад байгаа өчүүхэн жоохон авьяас энэ бүхэн намайг “азтай нэгэн” болгосон. Хэдийгээр Францад Улаан загалмайн нийгэмлэгт визний асуудлаас болж сайн дураараа, үнэ хөлсгүй ажиллаж байсан ч тэнд  олон сайхан хүмүүстэй танилцсан. Тэдний дунд сүмийн фастор, тэрбумтангууд, дэлхийд тэргүүлэгч Рэйнсийн төв эмнэлэг, Францын Лордын Гэгээн Мариягийн сүмийн эмнэлгийн удирдлагууд, бизнесменүүд, бүр гэмт хэрэгтнүүд ч бий. Ихэнх нь 50-иас дээш насныхан. 70-тай, 80-тай эмээ өвөө нар. Гэр бүлийн найзууд болж, нэг үгээр би тэдэнтэй харилцаа холбоо тогтоосон. Тэднээсээ гуйна. Миний заавал туслах ёстой хүүхэд юм шүү гээд, заримдаа ч хамаатан садан гэж худлаа хэлнэ.

Мөн Европ дах Монголчуудтайгаа хамтарсан. Тэдний урилгаар тэмдэглэлт үйл ажиллагаанд нь уригдаж тоглолт хийх, түүнээс олсон орлогыг сайн үйлсэд зориулж эхэлсэн. Монголоос Европод 200-300 гаруй эмч ажиллаж байна. Тэдний маань тус дэм ч асар их.

-Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг.

-Монголынхоо урлаг, соёлынхонд онцгойлон талархмаар байна. Энэ бүх хүүхдүүдийн хагалгааг хийлгэхэд миний гэхээс найз нөхдийн маань оролцоо илүү их байсан. Ирээд дуулаад өгнө, тоглолт зохион байгуулна. Тэд хэзээ ч үгүй гэж хэлж байгаагүй.

Дэлхийн 37 оронд салбартай SOS медикал эмнэлгийн төв Англид байдаг. Би өнгөрсөн жил тэдний урилгаар очиж “хандивын тоглолт” хийсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголчууддаа төдийгүй, гадныханд тоглосон тоглолтын орлогоосоо хандив босгох боломжийг урлаг надад олгосон. Энэ жил гэхэд Америкт тоглосон. Эдгээр байгууллагууд хандивын тоглолтоос олсон орлогоороо шаардлагатай эм, эмнэлгийн тоног төрөөхөмж, хэрэгслийг худалдан авч хандивладаг.

121407906_734664053790361_474945455457461748_n

-Жирийн нэг залуу уран бүтээлч. Тэгээд ийм сайхан зүйл хийгээд яваад байдаг. Гэтэл энд бид өөрийг чинь таних ч үгүй, мэдэх ч үгүй байх юм даа.

-Ер нь сүүлийн үед хүүхдүүд “төрөлхийн гажиг”-тай төрөх нь ихсээд байна. Юунаас болов гэж та бодож үзсэн үү?

-Агаар, орчны бохирдол, баталгаагүй хоол хүнс, нийгмийн бухимдал юм болов уу?

-Олон шалтгаан нөхцөл бий. Манай хоёр дүү гэхэд л маш их тоосжилттой, химийн хортой хүнд нөхцөлд ажилладаг байсан. Энэ бол гол шалтгаан. Үүнээс гадна биднээс өөрсдөөс шалтгаалах нэг зүйл бий.

-Юу?

-“Бэлгийн замын халдварт өвчин”. Д.Сарангэрэл сайдын үед овоо дуугарч эхлээд ковидод дарагдаад алга болсон. БЗХӨ бол урт хугацаандаа Ковидоос илүү хор уршигтай гэж боддог. Ковид бол яахав дээ, богино хугацаанд, шууд үр дагавар нь эдийн засагт нөлөөлж байгаа болохоор л бүгд ач холбогдол өгөөд байна. Гэтэл цаана нь тэмбүү, бэлгийн замын бусад өвчнүүд утгаа алдаж байна. Энэ бол Монгол хүний удмын санд нөлөөлнө шүү дээ. Ковид бол үгүй. Тэгэхээр аль нь илүү хор уршигтай вэ?

-Тийм байна. Санал нэг байна. Тэмбүүтэй ураг ихэвчлэн амьгүй төрдөг, амьтай төрлөө гэхэд төрөлхийн тэмбүүтэй төрдөг гэж сонсож байсан юм байна.

-Эмэгтэйчүүд зөвхөн мазок өгснөөр БЗХӨ-гүй гээд санаа нь амарчихдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт.  Сая ковидоор PCR гээд шинжилгээний аппарат нэлээд хэд орж ирлээ. Манайд орж ирээд 4-5 жил болж байгаа байх. 100 айл болон Интермед, Гялс төв дээр PCR-аар БЗХӨ-ний шинжилгээ авч байгаа.

-Уг нь хоёулаа “өөр гоё” сэдэв ярина гэж бодож байтал үнэхээр “өөр чухал сэдэв” рүү орчихлоо. БЗХӨ-ний талаар миний мэддэг зүйл тааруу. Бидний бага байхад тэмбүүтэй гээд хамаргүй хүмүүс мэр сэр байдаг байсан.

-Ер нь хүмүүсийн энэ талын мэдлэг үнэхээр тааруу, дээр нь хүн мэдэхгүй зүйлээсээ илүү их айдаг, нуудаг. Тэмбүү зөвхөн бэлгийн замаар л халддаг гэсэн ойлголт нийтлэг байдаг.

-Тэгдэг биз дээ. Би тэгж л ойлгодог шүү дээ.

-Яалаа гэж дээ. Тэмбүү маникурт, эмнэлгийн орчинд гээд хаанаас ч халдварлаж болно. Тийм болохоор хүмүүсийн энэ талын мэдлэг дутуугаас “тэмбүү бол зөвхөн замбараагүй бэлгийн хавьтлаас үүсдэг” гэсэн ойлголт явсаар байгаад энэ өвчнийг “нууц” болгож орхисон. Үүнээс шалтгаалж гэр бүл салж, хүүхэд өнчирч байна. Гэр бүлийн хүчирхийлэл ч бас нэмэгдэнэ.

-Үнэхээр тийм байна. Гэр бүлээ төлөвлөж байгаа залуучууд, эсвэл жирэмсэн эхчүүдэд БЗХӨ-ний шинжилгээг PCR-аар үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэйгээр хийдэг болговол гэж бодлоо. Ялануяа жирэмсэн ээжүүдэд.

-Энэ их чухал. Ургийн гажигийг эрт илрүүлдэг болсон шүү дээ. Гэтэл үүнд ач холбогдол өгөхгүй, эрт мэдсэн ч азандаа найдаж төрүүлдэг.

-Би чинь дуучин хүнтэй ярилцана гэж бодож байтал эмчтэй ярилцчихав уу гэж бодож сууна.

-Та битгий хэл би өөрөө ч гайхсан нэг үйл явдал болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд миний хурим болсон юм. Хуриман дээр маань миний тусалсан хүүхдүүдийн эцэг эхчүүд, Эх нялхасын эмч нартай хамтраад надад “сюрприз” барьсан. /Инээв/

-Ямар?

-Би “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” гэдэг хүндтэй шагналаар шагнагдсан. Уг нь би урлагийн хүн юм чинь СТА л болмоор юм. /Инээв/

125371028_134655911411392_1088739219570993952_n

-Ёстой нүдээ олсон шагнал санагдлаа. Чи харин яаж хүлээж авав?

-Мэдэхгүй ээ. Миний хийсэн өчүүхэн зүйлийг хэтрүүлэн үнэлээгүй байгаа даа гэж бодсон. Гэхдээ нэг тийм сайхан мэдрэмж төрснөө нуухгүй ээ.

-За хоёулаа их удаан ярилцлаа.

-Тэглээ. Танд ч бас их баярлалаа. Энэ дашрамд үргэлж надад болон хүүхдүүдэд гараа сунгаж байсан сайхан сэтгэлт хүмүүст, тэр дотор намайг энэ үйлсэд зориглож ороход хамтарч ажиллаж, зөвлөж тусалж байсан Эх нялхасын болон эрүүл мэндийн салбарын эмч нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдагаа илэрхийлье.

-Би чиний зорилгыг асуугаагүй ч чамд маш том зорилго байгаа гэдгийг мэдэрсэн. Зорьсондоо заавал хүрээрэй.  Ярилцсанд баярлалаа.

 

... Бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Эцэст нь, муугийн цаана сайн, муухайгийн цаана сайхан нуугдаж байдаг. Хэдхэн өдрийн өмнө нийтээрээ цахимд харааж байсан эгэл нэгэн залуу гартаа “МЯНГАН ХАЛУУН ЗҮРХ АТГААД” гүйж явна...

Ярилцсан: М.Сугарсүрэн

22
12
1
0
1
0
0

Сэтгэгдэл123

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Лида
[192.82.75.23]
3 жилийн өмнө
Ямар сайхан нийтлэл уншчихваа ёстой гайхалтай ёстой нэг бахархал буцалаад гоё байна . МӨНГӨН ХОНХ - хамтлагийнхан бүгд ийм сайхан сэтгэлтэй буянтай залуус юм байнаа . Хэдэн жилийн өмнө тархины хорт хавдартай хүүд туслах Гэгээн үйлсын аянд маань Болорхүү маань санаачилга гарган Халуун сэтгэл хандивын тоглолт болж байлаа дараа нь бид хандивын хайрцаг аа барин нэлээд явсан даа сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар Үлэмжбилгүүн маань аврагдсан одоо том залуу болсон шдээ .Сайн үйлс бүхэн дэлгэрч байг , Болонгоо багшийн шавь нар жижигхээн бөмбөрчин шарк Энхтүвшин , хөгжимийн зохиолч Болорхүү, дуучин Хэрлэн , Алтаннар , Баттулга гээд л авьяаслаг , хүнлэг ухаантай залуусаараа бахардаг шүү Амжилт хүсье Урагшааа...
Хариулах
Badamsvren
[202.126.90.139]
3 жилийн өмнө
Ystoi mundag zaluu yma
Мундаг
[66.181.161.112]
3 жилийн өмнө
Мундаг юмаа
Туяа
[203.91.115.48]
3 жилийн өмнө
Ёстой сайхан нийтлэл байна. Маш сайхан сэтгэлтэй мундаг залуу юм. Талархлаа.
Хариулах
Avag egch Baigalmaa
[223.33.164.85]
3 жилийн өмнө
Tiimee unheer baharhuushtai sergelen shuu duu mine haraa hol bodol n gazar tenger shig saruulhan bas tsarailag daa duugiinhee ene sain uilsd n talarhaj bn sn shn buhniig husie
Хариулах
Дамба
[66.181.161.104]
3 жилийн өмнө
Сайхаан
Хариулах
Altantuya
[202.9.40.62]
3 жилийн өмнө
estoi egel baatar yumaa. shan byhniig hysie. unshsan chini ogshood l bna shyy kk. odoo tanij avlaa
Хариулах
Аригун
[103.57.95.145]
3 жилийн өмнө
ёстой гоё дуулдаг, энэрэнгүй,нийтэч, ямар ч их зангүй, сайн залуу шүү,,jazz,,д никитоны дуунуудыг ёстой гоё дуулж бсан,баярлалаа
Хариулах
Эрка
[59.153.115.52]
3 жилийн өмнө
Мундаг залуу байнаа.
Хариулах
Baasansuren Batjargal
[223.33.164.219]
3 жилийн өмнө
Tom ahaaraa urgelj baharhaj yavdag budnii baatar shuudee hairtai shuu ahdaa
Хариулах
Msc
[64.119.22.151]
3 жилийн өмнө
Эрүүл мэндийн бус мэдээ мэдээллийн сайт дээр эмнэлэг, эрүүл мэндийн мэдлэг боловсролгүй хүн эрүүл мэyдийн зөвлөгөө өгч байгаа нь тун хачирхалтай юм. Энэ хүний хэлснээр “Чацарганыг 0-5 настай хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгч огт болохгүй” гэжээ. Яагаад тэр билээ? Ямар үндэслэлээр тэгж хэлж байгаа юм бол? Маш их будагтай гэнэ үү? Тэр нь ямар будаг юм? Байгаль дээр ургадаг жимс будагтай байдаг юм байхдаа? Дээрх асуултын хариуг чацаргана газар асгаж үзээд л мэдчихэж. ИТГЭМЭЭРГҮЙ ЮМ! БРАВО! Дараагийн хэлснийг иш татвал “Хүүхдийн ходоодонд шингэхгүй байсаар судсанд нэвчдэг” гэсэн байна. Хоол хүнс, шим тэжээлийн бодис шингэх шимэгдэх гэдэг нь нарийн гэдэсний ханаар шимэгдэж судсаар нэвчин цусны урсгалд ороод эд эсүүдэд хүргэгдэх үйл явц биш юм уу? Ходоодонд хоол хүнс шингэх гэдэг ойлголт энэ хүнд огт алга ажээ. ТЭРИЙГЭЭ Ч МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ! Энэ мэт эрүүл мэндийн зөвлөгөөг дурын нэгэн нь өгөөд тэрийг тухайн ярилцлагынхаа гарчиг болгочихсон явж ч байх шиг. АРАЙЧДЭЭ
Хариулах
Zochin
[202.55.188.110]
3 жилийн өмнө
Hed heden hudal zuils yrijee, yalanguya eruul mend uvchnii onosh, emgeg jamiin talaar ogt tashaa yrij. Uushig zurh 2iin sudal soligdono gj ogt baidgui. Zurhnii tsoorhoi n buglruhuur uushigruu tsus aldana gh zereg. Mon international sos gh emneleg bhaas sos medical gj olon ulsiin emneleg baidgui. France d tuvtei emnleg. Ted ashgiin tuluu baiguullaga bolhoos gadnaas hun urij handiv bosgodog baiguullaga ogtoos bish. Bas zaitai luivarchin baih n. 20 jil ajillasan suvilagch ch eruul mendiin terguun avch chadaad baidguin. Iim nuhdiig hudal hlj hunii tarhi ugaasnii tuluu hariutslaga huleelgeh heregtei
Zochin
[59.153.115.36]
3 жилийн өмнө
Sn bnu... Chatsarganiig eregtei huuhded ugch boldoggv gej ih olon udaa sonsoj bsaan minii sonssonoor eregtei huuhdiin gormond nuluuldug gej bsn herwee ta emch hun bol mash unen todorhoi tailbarlaad uguurei shuud yu yugv tuhain huniig buruutgaad yhw... Manai Mongold uwchlul ih hun bur eruul mendiin bolowsroltoi bh heregtei bolowch 10 jilees n eruul mendiin bolowsrol mash muu bdg ymr hool hunsiig eruul zuw gedgiig bi ch medehgv zarim emch ch medehgv zuil zunduu shuudee
Зочин
[192.82.74.123]
3 жилийн өмнө
Ямар аргаар нөлөөлдөгийг нь мэдэхгүй ч бага насны эрэгтэй хүүхдэд чацаргана их өгч болохгүй гэдгийг хэд хэдэн эмчээс сонсож байсан юм байна. Би өөрөа 2 жилийн өмнөөс хүүдээ чацаргана ховор уулгадаг болсон. Та нар өө хайхын оронд яагаад гэдгийг судалж үзсэн дээр болов уу тийм л их завтай юм бол
Будагтай нь ч будагтай шүү
[202.126.88.166]
3 жилийн өмнө
Үнэхээр их будагтай шүү. Хивсэн дээрээ асгаад цэвэрлэх гээд үзээрэй.
Yasan surhii meddeg yum be hiisen buteesen zuiliig
[202.9.40.238]
3 жилийн өмнө
Zochin
Ший3
[5.184.237.157]
3 жилийн өмнө
ЭНЭ ЗАЛУУ ЭМЧ БИШ ШҮҮ ??? СОНССОН МЭДСЭН ЭЭ ... ДАМЖУУЛАН ХЭЛЭХ ШИГ БОЛЛОО ???
Коч
[66.181.161.55]
3 жилийн өмнө
Түүхий чацаргана угаасаа маш хүчтэй харшил үүсгэдэг шдээ. Би лав ууж чаддаггүй, уухаар арьс улайгаад загатнаад бөөн юм болдог. Үйлдвэрийн савласан нь ямар ч харшил үүсгэдэггүй.
Guest
[64.119.18.82]
3 жилийн өмнө
Mongol dah salbar n sos medical shde. Yun ch ih meddin
Zochin
[66.181.161.90]
3 жилийн өмнө
Ene hun emch bish shde. Uuriin nudeer harj chiheer sonsson zuilee yarij bgaa ym bn hj oilgogdoj bn. Meregjliin bish hun buduun toimoor l emch nariin tuhain uyd helsen hellegeer yarij bgaa bolov uu. Ih tusarhag olon byatshan zurh avarch olon ger buld az jargal beleglesen buyantai hun bna daa
Ургамал судлаач
[103.229.123.248]
3 жилийн өмнө
Тэнэгт байгаль дээг байгаа жимс ногоо будагч бодистойг ч мэдэхгүй хэвтэж удам дамжсан эмч гэгчийн Анагаах төгссөн гэх нэг эргүү хоосон толгой л биз чи
Ухаанзаяа
[192.82.70.179]
3 жилийн өмнө
Үнэхээр сэтгэл хөдөлж байна,яамар сайхан зүйл яарьчихваа.Сайн үйлс бүхэн нь ДЭЛГЭРЭХ болтугай.
Хариулах
Жанлав Хишигжаргал.
[202.126.88.57]
3 жилийн өмнө
"Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос ,, гэдэг дээ.Баасансүрэн таньд баярлалаа хийсэн бүхэнд тань талархаж бн.Танд танай гэр бүлд Эрүүл энх,Аз жаргал Их амжилтыг хүсье.
Odgerel
[192.82.70.92]
3 жилийн өмнө
Bayrlaaa saihan setgeld tani
Хариулах
Нямка
[64.119.16.102]
3 жилийн өмнө
Гайхалтай. Буян нь дэлгэрэг. Сахиусан тэнгэр юм даа
Хариулах
Daria
[192.82.78.140]
3 жилийн өмнө
Burkhanii elch umaa mundag
Хариулах
Zochin
[58.235.155.104]
3 жилийн өмнө
Manai hvv odoo 2oi 6sart bainga chatsargana uudag, omno neg udaa bas iimerhvv medeelel unshij bsn yum bn baga nasnii hvvhed chatsargana uuj bolohgvi gj gehdee bi ooroo hvvgeese hol bdg bolohoor bitgii ogoorei gj helj chdahgvi yuma sanaa zowood bhiin bnga uudag dasal boltson bgaa bh
Хариулах
hulan
[192.82.71.61]
3 жилийн өмнө
mnaih hvvhdee 1 oi garnaas eregtei hvvhddee barag 2 hvrtel svvmii orongoor ugjsan vneheer muu yu ymariig medeh zvil alga bas odo aij suuj bn shvv hvvheddee tgd odoo yu uguh bolj bnaa
Jocrew
[202.9.46.22]
3 жилийн өмнө
Bayrlalaa tand
Хариулах
Зочин
[122.201.31.104]
3 жилийн өмнө
Чацаргана бол маш их харшлыг өдөөдөг жимс.Барууны орнууд үнэртэн , тосыг нь гаргаж авдаг болохоос шууд хүнсэндээ хэрэглэдэггүй. Тиймээс хүүхдэд бүү өг гэдгийг зөв ойлгох хэрэгтэй байх. Үндэсний үйлдвэрлэгч гэсэн хэдхэн энэ үйлдвэрүүд дархлаа дэмжих нэрээр үүнийг цэцэглүүлэхээ болиосой.Харшил үүсгэгч элемент маш их Харшилаар эх суурьтай өвчин маш олон.Васкулит буюу судасны хананы үрэвсэл өвчин нь охид голдуу өвчилдөг,харшлын чанартай үүсгэгдэж өвчлөлт үүсгэх нь олонтаа ба будагтай хүнсийг шууд хоридог. Нэн тэргүүнд чацаргана ордог. Лууван хүртэл хэрэглүүлэхийг татгалздаг. Энэ өвчинд эмчилгээ байдаггүй ба хүүхэд гамаа л баривал эдгэнэ гэж үздэг. Өнгөтэй /будагтай/ хүнс огт хэрэглэхгүй, судаснууд хөлнөөсөө эхлээд хагардаг ба хөдөлгөөнийг шууд хоридог. Тогтоож авч чадалгүй хүндэрвэл бөөрний дутагдалд орно. Манайхны уламжлалт хүнсний бүтээгдэхүүнүүд сайн нь сайн боловч одоо шинэ эрин үед мэдээлэлтэй хандах хэрэгтэй боловуу. Ялангуяа хүүхдийн хүнсний хэрэглээнд нэн анхаарах нь зүйтэй. Энэ сайн гээл адууны засаа,Чононы ходоод элдэв ангийн махнууд, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн,байгалийн харшил үүсгэгч зэрлэг жимснүүд шууд хүнсэндээ хэрэглэдэг эцэг эхчүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу
Хариулах
Ундрах
[202.9.46.63]
3 жилийн өмнө
Яагаад эрэгтэй хүүхдэд өгч болохгүй юм бол...миний хүү иддэггүй л гхдээ мэдмээр бна
Зочин
[66.181.161.61]
3 жилийн өмнө
Тийм шүү наад захын асуудал жирэмсэн эхчүүдэд битгий уу гээд хэлчихмээр бурууддаг. Хүүхэд шарлалт ихтэй гардаг харшилтай болдог даанч өрхийн эмч хүртэл сануулдаггүй харинч уу л гээд байдаг
Zochin
[122.201.31.104]
3 жилийн өмнө
Emegtei huuhed ert ene uvchinuur uvdvul mash muu taltai garmony emchilgee hiilgehees uur argaguid hurne . Emegtei huuhed mizdratsy irchvel gaaguiee. Eregtei huuhded tiim zuil bhgui uchir mash hund tussag
Ундрахад
[202.126.88.166]
3 жилийн өмнө
Яагаад гэдгийг нилээд тайлбарлаад бхад л яагаад гээд бдаг
Зочин
[109.146.78.111]
3 жилийн өмнө
За ёстой чацаргана өгч болохгүй гэж юунд худлаа хэлээд байнаа. Хамгийн сайн, хамгийн их үрэвсэл дардаг эм. тэр байтугай ходоодны шархлааг эмчилдэг ш дээ. Юун будаг. Тэр чинь байгалийн будаг болохоос ямар энэ барууны орнуудын хүнс болгондоо хэрэглэдэг хиймэл бодис биш. Ялангуяа Герман бол тэр чигээрээ хиймэл хоолтой сэжгийн газар байна лээ. Германы Lidl бас Cosco гээд хоол биш хор зардаг дэлгүүрүүд байна . Хиймэл будагнаас л судасны өвчин авч байгаа болохоос чацаргана уугаад авна гэж байх ч үгүй. Хэрэв тэр чацарганыг хиймэл аргаар гаргаж авсан бол эсвэл хиймэл бодистой хольж эм хийвэл харшлах байх. Чацарганы тос ямар ч шархыг хурдан эдгээдэг.
Нямсүрэн
[103.57.95.250]
3 жилийн өмнө
Мэддэг мэргэжлийн хүмүүс нь шүүмж бичээдл үлдэнэ
Зэрлэг Монгол
[66.181.161.98]
3 жилийн өмнө
Лууван бол маш хортой. Харин зэрлэг жимс бол эмнээс ч илүү гайхамшиг. Юун элдэв комплекс амин дэм. Би Завхан нутгийн хүү. Борхын голын чацарганын шугуйд болсон түүхий чацарганыг хэл тагнайгаа хагарч тасартал нь идэж өслөө. Тосонгийн хангайгаар нэрс, тошлой, хад үхрийн нүд түүж идэж зарж борлуулж явдаг даа би жил бүр гэр бүлээрээ. Хотын вакум бшинд нар салхи үзээгүй сүүдэр цармын цэцэгнүүдэд энэ дэлхийд амьдрах, амьд гарах орчин нөхцөл бхгүй.
Alagaa
[202.9.40.185]
3 жилийн өмнө
Ok mundag
Хариулах
Д.Ариунчимэг
[66.181.185.247]
3 жилийн өмнө
Сайхан нийтлэл байна. Харин дархлаа дэмждэг чацарганыг 3 настай охиндоо найруулаад өгөөд байдаг. Охин маань хүртэл найруулдаг ундаагаа ууя гээд байнга уугаад сүүлийн хэд хоног өтгөн хатаад байгаа чацарганых юм биш байгаа.
Хариулах
Зочин
[139.5.218.142]
3 жилийн өмнө
Чацаргана өтгөн хатаана шүү дээ. Дан хүчил өгөхөөр хаталгүй яахав
Даваа
[139.5.216.189]
3 жилийн өмнө
За бас исгэлэн талдаа бол хүүхдэд бас л анзаарч өгөхгүй бол, жаахан исэлдэхэд л алкохол маягтай болдог. Тэгж боддог зөв үү
Оюук
[103.57.95.172]
3 жилийн өмнө
Ямар сайхан нийтлэл ярилцлага вэ уншаад нүдний нулимс гарж байна
Хариулах
tani
[59.153.115.28]
3 жилийн өмнө
Сайн гээд дарах гэтэл бурууг олон дахин дарчлаа. Буцааж чаддаггүй ээ
Нова
[66.181.190.22]
3 жилийн өмнө
Үнэхээр сайхан мэдээлэл байна шүү
Хариулах
Зочин
[103.10.21.31]
3 жилийн өмнө
Будаггүй хүнс гэж байна уу? Чацаргана, луувангаас эхлээд хүрэн манжин, улаан лооль, нэрс, аньс, жүрж гээд бүгд л будагтай. Мах хүртэл будагтай. Будаггүй, чихэргүй хүнс гэвэл ус, архи хоёр л байна. Зарим хүн сүү ууж болдоггүй, зарим хүн чихэр идэх хориотой. Харин энэ хүүхдэд чацаргана хориотой юм байна. Энэ хүүхдэд л хориотой болохоос бүх хүүхдэд хориотой биш шүү дээ. Мэдлэггүй хүмүүсийн толгой эргүүлсэн юм ярьж байх юм. Эндээс ороод хараарай. https://www.webmd.com/vitamins-and-supplements/sea-buckthorn-uses-and-risks#2
Хариулах
ЭБЭ
[202.55.188.94]
3 жилийн өмнө
ТУЛГАА ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хариулах
Battsetseg
[103.212.116.14]
3 жилийн өмнө
Olon nyalh ursed tusalj ywaa tanid mash ih bayrlalaa. Hoorhii ursiin tuhai sonsoj, fb r hardag bolowch tuslah chadal hurdeggui yuma. Buyan tani delgereh boltugai....
Хариулах
Aziin od
[66.181.161.60]
3 жилийн өмнө
Gaihaltai saihan bvhniig hvsiy dotortoi 2 hvnii yria iim l shn haluun boldgiin bnaa??
Хариулах
Ankhaa
[202.9.46.88]
3 жилийн өмнө
Unheer ih taalagdlaa
Хариулах
Сугар
[192.82.77.10]
3 жилийн өмнө
Ямар сайхан сэтгэл вэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хариулах
undraa
[66.181.184.150]
3 жилийн өмнө
Sanaa sain bol zaya sain gedeg dee. Amjilt husie. Mundag zaluu daa
Хариулах
Таны зочин
[66.181.161.92]
3 жилийн өмнө
Ховорхон сайхан мэдээлэл уншиж тааллаар баярлалаа
Хариулах
tseegii
[202.55.188.104]
3 жилийн өмнө
mundag hun bna tsaashidiin ajil amidrald ni amjilt husie olon myangan gegeeleg zurhiig tsohiluulaarai bayarlalaa nulims ursaw
Хариулах
Suwd
[122.201.22.37]
3 жилийн өмнө
Ogloog shan medee shan niitleleer unshij ugtlaa mundag zaluud tsaashdiih ni ajil amidrald chin setgeleesee talarhal ilerhiey. Ilvv olon bytshan zvrh tanii garaar edgereh boltuguia
Хариулах
Чимэг
[202.9.46.189]
3 жилийн өмнө
Сайхан ярицлага байна. Сайн үйлсийн ажилд нь амжилт хүсье. Олон залуу гэр бүлд бүтэн амьдрал хайрлаарай
Хариулах
Зочин
[64.119.24.106]
3 жилийн өмнө
Яасан мундаг залуу вэ? Сайн сайхан үйлс нь үргэлж дэлгэрч яваг ээ. Танай сайтын хамт олонд ч ажлийн амжилт хүсэе.
Хариулах
Davaa Byambaa
[192.82.74.18]
3 жилийн өмнө
Mash saihan niitlel bna. Gaihaltai mundag zaluu gaihamshgiig buteej bgad talarhad tsashdin ajil uils amidral buteeld ni ulam ih amjilt, azig husie.
Хариулах
Хандмаа
[66.181.161.97]
3 жилийн өмнө
Мундаг хүн байн шүү амжилт хүсэе
Хариулах
Doogi
[202.126.88.39]
3 жилийн өмнө
Bayrlalaa ystoi mundag zaluu bna
Хариулах
Javkhaa
[203.91.115.38]
3 жилийн өмнө
Uilan hailan bj l unshlaa . Burhnii elch shig iim humuus olon baigaasai?
Хариулах
M.tvwshee
[192.82.67.188]
3 жилийн өмнө
Baurlalaa
Хариулах
Enkhbolor
[202.9.46.182]
3 жилийн өмнө
Vneheer saihan niitlel bn aa. ogloo bosood unshsaniig ch helhvv setgel saihan bolchihloo. hezeech chihendee bish vndendee itgej yrij bh heregtei gedgiig oilgoj awlaa. bayrlalaa
Хариулах
асууя
[64.119.16.191]
3 жилийн өмнө
Баттулга гэгч залууд баярлалаа гэж хэлье. 0-5 настай ялангуяа эрэгтэй хүүхдэд яг байгаль дээр байгаа чөцарганыг тас хорино гэж ойлголоо өөр бага насны хүүхэд ; мөн хэвлийд байхад нь хориглож болох хүнсний талаар хэлж өгнө үү. энэ хүний блог байвал хаяг; фэйс байна уу асуух зүйл байнаа
Хариулах
Otgoo
[66.181.161.23]
3 жилийн өмнө
Setgel hudulj nulimstai unshlaa.Buyantai sain zaluu bn .Chini setgeliin talarhal debshuulie.
Хариулах
Д. Халиун
[66.181.161.118]
3 жилийн өмнө
Ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Бүх тусалсан хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлье
Хариулах
Нямханд
[66.181.183.92]
3 жилийн өмнө
Үнэхээр энэ цагийн эгэл баатар байна.Амжилт
Хариулах
Tuvshuu
[202.9.46.184]
3 жилийн өмнө
Uneheer mundag zurh setgeltei saihan humuun be. Hamgiin sain saihan buhnii deediig husie. Bayrlalaa.
Хариулах
bekei umutker
[202.126.89.101]
3 жилийн өмнө
Bayrlalaa bas bayrlasanaa ilerxiilye ene olon zvrxnvvdiin omnoos
Хариулах
Amy
[202.55.188.92]
3 жилийн өмнө
sanamsargu facebook uhaj bgd estoi goy niitlel unshlaa. goy yariltslaga bolson bn . lag ah bnaa duugiihen huuhdiihen tuhai unshaad uillaa
Хариулах
Оогий
[124.158.83.25]
3 жилийн өмнө
Ямар гоё ярилцлага, яасан гайхалтай хүү вэ чи бол ёстой нүдээ олсон шагналтан байна . Олон хүүхдийн амь аварсан болохоор түүнээс өндөр шагнал хүртэх ёстой. Гэр бүлд нь баяр баясгалан, аз жаргал,хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хариулах
Баяка
[66.181.161.30]
3 жилийн өмнө
Сайхан нийтлэл уншлаа бяцхан зүрхийг аврахын тулд их зүйлс хийжээ буянтай залуу байна
Хариулах
зочин
[64.119.26.129]
3 жилийн өмнө
ямар сайхан ярилцлага вэ. Үг бүр н шууд нэгийг бодуулж, хоёрыг санууллаа. Баярлалаа амидралд н аз жаргал эрүүл энхийг хүсэе
Хариулах
Эрдэнэжаргал
[66.181.161.104]
3 жилийн өмнө
Баярлалаа буян бороо шиг асгардаг гэсэн тань дээр аадар шиг асгарах болтугай
Хариулах
Unshigch
[202.9.40.228]
3 жилийн өмнө
Ali 4 5 jiln umnuus Zarim emneleguud PCR uzdeg l bsn shde intermed gyls geltgui onosh ni ch zuw l gardag baisandaa
Хариулах
Мөнхзаяа
[202.126.89.182]
3 жилийн өмнө
Ямар гоё ярилцлага вэ. Маш сайхан сэтгэгдэл төрж уншиж дуустал дотор нэг л сонин, гэгэлзээд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөө. Буянтай үйлс бүтээдэг энэ залуу шиг өчнөөн олон хүмүүсийнхээ үгийг төр засаг минь сонсож байгаасай. Буян нь бум бумаар арвижиж эрүүл энх байгаарай!
Хариулах
Соёлоо
[192.82.70.111]
3 жилийн өмнө
Уйлав.бахархав.ийм хүмүүс их бгаасай
Хариулах
Subdaa
[66.181.161.67]
3 жилийн өмнө
Gertee horiond baihdaa bolomj buhniig ashiglaj eyreg zuileer uuriiguu tseneglej bgaagiin neg ni ene niitleliig unshsan mini bolloo.Yamar saihan aguu ih setgel be uils buhen ni delgerch ,buyn ni bum bolon urjih boltugai . Bayrlalaa
Хариулах
Terendolgor
[192.82.69.212]
3 жилийн өмнө
Chin haluun zurh setgeleeree zutgej yavaad ni bayrlalaa ger buld ni az jargal eruul enhiig husie sanadan hereg ni setgelchlen butej yavah boltugai
Хариулах
Сэржмядаг
[66.181.161.20]
3 жилийн өмнө
Ёстой мундаг хүн юмаа амьдралдан аз жаргал хүсье
Хариулах
Deegii
[122.201.21.220]
3 жилийн өмнө
Vneheer setgeltei mundag zaluu bn aa bayrlalaa gehdee ene 0-5nastai hvvhded ug h bolohgvu gesen jimsiig chine bvvr tsetserlegiin bag vdiin tsain d ni ugdug shvvdee herwee ene vneheer bolomgvl zvil bol olond helj oilguulah heregtei bizdee yg bodit sudlagaan deer hiisen ene teriig bas tanai said.mn ch gesen sudalj tanilchuulah heregtei bh shvv bayrlalaa
Хариулах
Чимгээ
[66.181.161.8]
3 жилийн өмнө
Манай улсын эмнэлэг эмчилилж чадахгүй хүүхдийн өвчин байнаа байна ач хүү маань цусны чөмөг шилжүүлэн суулгахаас нааш эдгэрэхгүй өвчин тусчаад хэцүү л бна гадаад улсад л өндөр өртөнтэй эмчилнэ манай улсад тоног төхөөрөмж нь байхгүй юм байна. Бүхэл бүтэн улс. асар их байгалийн баялагтай байж хүүхдүүддээ зориулаад тоног төхөөрөмж авчихая гэсэн сэтгэлтэй эрх баригч байхгүй нь туйлын харамсалтай зөвхөн өөрсдөө хэмжээгүй ихээр баяжиж хөрөнгө хураах донтой эрх баригчидтай улс маань үнэн хөөрхийлөлттэй!!!!!!!!
Хариулах
Иргэн
[66.181.178.72]
3 жилийн өмнө
Од болох гэж ядсан л нөхөр юм шиг бн доо. Эсвэл сэтгүүлч нь олон хүний хандалт авах гэж зохиож дэгдүүлсэн мэдээлэл байна.
Хариулах
Олонбаяр
[202.126.89.224]
3 жилийн өмнө
Ямар сайхан сэтгэл вэ Чин сэтгэлээсээ баяр хүргэе
Хариулах
P. Otgontuya
[66.181.160.28]
3 жилийн өмнө
Vneheer mundag sain vilsten bnaa olon baytshan zvrh awarchee. Hamgin sain saihang hvsie tand.
Хариулах
ЖААК
[202.126.89.59]
3 жилийн өмнө
Эмч биш гэсэн олон газраар явж юм үзэж нүд тайлсан хүн байна дуулсан сонссоноо өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ хуваалцаж байна шүү дээ ор үндэсгүй юм ч яриагүйл байна.Чацарганы хувьд түүхий хэрэглвэл хортой жимс байна лээ манай хүүхэд 7 настайдаа түүхийгээр нь идээд уруул нь цус гарж идээлээд аймар хавдаад 10 гаруй хоног юм идэж ууж болохгүй ёстой болгоомжтой хэрэглмээр эд байна лээ шүү
Хариулах
sUNNY
[66.181.161.49]
3 жилийн өмнө
Ямар сайхан нийтлэл уншлаа. Мэдэхгүй зүйлүүдээ мэдэж авлаа. МУНДАГ ЗАЛУУ БАЙНА. САНАА САЙН БОЛ ЗАЯА САЙН ГЭЖ ЭНЭДЭЭ . БАЯРЛАЛАА. ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хариулах
Доогий
[66.181.180.218]
3 жилийн өмнө
Ямар мундаг юм бээ Тулгаа.Дүүгийнх нь хүүхдийн төлөө 10 жилийн ангийнхан бид өчүүхэн хандив цуглуулж байсан саяхан мэт.Нарийн учрыг ойлгож мэдлээ.Бахархаж байнаа...бяцхан зүрхнүүдэд тус хүргэж буй гэгээлэг үйлсэд нь болон уран бүтээлд нь өндөр амжилт хүсье! Гайхалтай???
Хариулах
M M
[192.82.70.168]
3 жилийн өмнө
Estoi mundag zaluu yma mongoliin zaluus gltgvi hvmvvs bvhen mine bvgd iim saihan zuw bodol tusch enrengvi setgeltei bolchuul ch saihanda
Хариулах
Ээж
[202.9.46.111]
3 жилийн өмнө
Вааав Буян тань дэлгэрч яваг
Хариулах
Нээнээ
[66.181.161.112]
3 жилийн өмнө
Мундаг сэтгэлтэй залуус их болсон үё юм даа мэдлэг ч биширмээр
Хариулах
Шижир
[202.9.40.179]
3 жилийн өмнө
Сайхан нийтлэл уншлаа.ер нь жинхэнээсээ хүнд тусалж байгаа нь л чимээгүй хийдэг.
Хариулах
Badamkhand
[66.181.161.58]
3 жилийн өмнө
????? Bayrlalaa uguujtei yriltslaga bailaa
Хариулах
аагий
[139.5.218.178]
3 жилийн өмнө
чацарганыг 0-5 насны эрэгтэй хүүхдэд өгч болохгүй гэж онцолсон байна л даа энэ талаар мэдээлэл авмаар би 2 настай хүүтэй сүүлийн үед дархлаа дэмжих зорилгоор байнга өгч байгаа санаа зовчихлоо
Хариулах
G.Bayrtsengel
[103.26.193.117]
3 жилийн өмнө
ymr goe niitlel unshchihwaa ysn saihan setgeltei mundag hvn bee bayrlalaa tand hamgiin sain saihng hvsie ??
Хариулах
Өлзий
[202.9.46.16]
3 жилийн өмнө
Гайхалтай.маш хэрэгтэй яриа байлаа.
Хариулах
Ganaa
[85.226.188.132]
3 жилийн өмнө
Wow ymar Mundag zaluu ve . Olon olon bytshan zvrhnvvdiig avarsan tand Bayrlalaa. Hiij bgaa ajild chin ulam ih amjilt hvsie. Goe duulj bna lee. Ger bvld ni az jargal ervvl enh g hvsie.❤️
Хариулах
Нямсүрэн
[103.57.95.250]
3 жилийн өмнө
За ямар байсан өөрийнхөө хэмжээгээролон хүнд өвчтэй хүүхдэд тусалжээ баярлалаа
Хариулах
Кали
[202.9.40.92]
3 жилийн өмнө
Энэ яасан сонин ярилцлага бэ! Ер ихэнх сайтууд гадааад амьдарсан хүн л үнэнийг ярьдаг баттай мэдээтэй үнэхээр л лаборатори шинжлэх ухаандаа төгс хүн байдаг гэж бодоод байдаг юм шиг.
Хариулах
Даваадулам
[139.5.216.189]
3 жилийн өмнө
Сайхан ярилцлага. Саыран бодол тээж, зүтгэж яваа залууд амжилт.
Хариулах
Nyamka
[66.181.161.51]
3 жилийн өмнө
Unshij bxdaa uillaa bas neg tiim goe medremj awlaa bayrlalaa amjilt xusie
Мастер
[122.201.21.54]
3 жилийн өмнө
Ойрд ийм сайхан нийтлэл уншсангүй. Ёстой сайхан гэгээлэг үйлсэд нь улам их амжилт,итгэл найдвар, ялалтыг чин сэтгэлээсээ хүсье.
Хариулах
Оюун
[139.5.217.230]
3 жилийн өмнө
Буяны зам мөр нь уртын урт байх болтугай Буурал хорвоо түүнийг үеийн үед ивээх болтугай Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Хариулах
Зочин
[66.181.161.36]
3 жилийн өмнө
үнэхээр мундаг залуу, маш гоёо дуулдаг юм билээ Харанга Лхагваа, Никитон Батчулуун нарын дууг бараг өөрсдөөс нь илүү дуулдаг
Хариулах
Одкоо
[203.91.115.47]
3 жилийн өмнө
Мэддэггүй зүйл ээ мэдэж авлаа
Хариулах
зочин
[202.9.40.125]
3 жилийн өмнө
мундаг байнаа
Хариулах
Нарантуяа
[66.181.161.16]
3 жилийн өмнө
Уншаад уйллаа.Ямар агуу хүн бэ ?
Хариулах
Зо
[202.21.108.226]
3 жилийн өмнө
Сайн сайхан бүхнийг хүсэе нэг л мэдсэн уйлчихсан блаа хүний сайхан сэтгэл гайхалтай шү
Хариулах
Уртаа
[66.181.161.99]
3 жилийн өмнө
Ёстой л алтан гартан гэж эмч нарыг хэлдэг шиг алтан гартан бна даа баярлалаа маш их мэдээлэл авлаа бас ажилд нь өндрөөс өндөрт дүүлэн амжилт хүсье
Хариулах
Уртаа
[66.181.161.99]
3 жилийн өмнө
Ёстой л алтан гартан гэж эмч нарыг хэлдэг шиг алтан гартан бна баярлалаа үнэтэй мэдээлэл өгсөнд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье
Хариулах
zochin
[93.24.184.97]
3 жилийн өмнө
tulgaa europd xulgai xiij yavsan.turk grek franc german geed olon mglchuudig hulhidaj luivardaj yavsan chi heze emch bolchvoo.naad hundee zaliluulvaa.uil lai chin ixdeed oxin chin ovdsiin bn harin edgersen bol buruu yavsanaa oilgoj de.chamaig alna gesen olon humuus bdiin bnlee hun luivardaj amidardagaa bolison bol yamai da.ix l xun muutai xun de.ard tumeen.goy yaridag setgel n buzar xumuus odoo ixessen shu!!!!!
Хариулах
Д.Ганбаатар
[49.0.170.162]
3 жилийн өмнө
Жирийн нэгэн залуу гэхэд сэтгэл сайтай маш сайн залуу байна тэр олон хүүхдийн төлөө зүтгэсэн танихгүй нэгэн залуу дүүдээ улам их амжилт хүсэн ерөөе зарим нэгэн хүмүүс сайн сайхан юм ярихаар хорсож өширхөдөг юм шиг л байх юм ингэж болохгүй шүү хүмүүсээ цөөхөнөөс цөөхөн хэдхэн монголчууд бид бие биендээ урам өгч энэ богинхон амьдралд аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаая хүмүүсээ
Nymaa
[59.153.112.203]
3 жилийн өмнө
ymar mundag zaluu be uils ni buteg olon shan aab eejuuded urteigee amidrah shan uils belgelsend bayr hurge mon urlagin hamt olond ni talarhal ilerhiile sn uils buteh boltugai ulam ihiig hiij buteehiin erool hurge
Хариулах
Bysmba
[66.181.160.32]
3 жилийн өмнө
ymar saihan daruuhan uils ve. bayr hurgen amjilt husye
Хариулах
Д Цогзолмаа
[203.91.115.44]
3 жилийн өмнө
Мундаг залуудаа Амжилт хүсэн ерөөе Маш олон хүүхдэд буян хийж байгаад нь талархаж бахархаж байнаа
Хариулах
Жүрмээ
[66.181.183.203]
3 жилийн өмнө
Энэ үнэхээр сайхан сэтгэлтэй буянтаы залуу байна.Сонсоогүй зүйлээ мэдэж авлаа
Zochin
[172.69.45.141]
3 жилийн өмнө
Ene ih har baraanii hajuugaar ystoi gerel asaasan saihan niitlel unshchihlaa. Mash zov zuiliig tsuhas durdaad ongorchvuu gej bodloo. Uridchilan sergiileh arga hemjee muu baidag talaar iluu sain yariltsaad gadnii ornuudiin heregjuulsen turshlagiig bas delgerengui yariltssan bol bur tasarchih bailaa. Gehdee uneheer BAYARLALAA hiisen buhend chn.
Хариулах
даарий
[172.68.253.250]
3 жилийн өмнө
Ямар буянтай сайхан хүн бэ.Их хэрэгтэй мэдээллүүд авлаа.Сайн үйлс бүхэн дэлгэрэг
Хариулах
Сараа
[162.158.7.106]
3 жилийн өмнө
Ярилцлагыг бүгдийг уншлаа Үнэхээр гайхалтай , хүүхдийн төлөө ингэж явна гэдэг чинь тийм ч амаргүй зүйл байх гэж бодлоо Бахархаж баярлаж бахдаж байна
Хариулах
Ман дэмж
[162.158.179.116]
3 жилийн өмнө
Буян нь дэлгэрэг
Хариулах
GidanMunk
[172.69.252.142]
3 жилийн өмнө
... Маш "гайхалтай" ярилцлага болжээ. 'Гавъяат", Сэтгүүлч хоёртоо Эрүүл энхийг хүсээд "ажилд" нь Эрч хүч, амидралд нь хамгийн Сайн сайханыг хүсье !!! ИЛҮҮ ШҮҮ... ?????
Хариулах
DR PRADHAN
[162.158.111.151]
2 жилийн өмнө
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY AMOUNT $ 780,000 CONTACT US THROUGH: [email protected]
Хариулах
Irgen
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Iim yariltslaga dahin hiigeech. Odoo setguulchid shuugianii araas l ih guih yum.Ug ni gegeetei gereltei medeelel ih l heregtei bna daa.
Хариулах
Tulga.n nagats egch Baigalmaa
[172.68.254.17]
1 жилийн өмнө
Tiimee Klon B.Battulga bol minii үeл duu denduu ert aavaasaa holdoj ailiin tom huu dooroo 3n duutei uldsen uuruu byatshan zurh bsan gd boddoo hun buhen medehgui ch medeh hun n meddeg horvoo tendees ene hurtel amidraliin hatuu hutuug bartaatai zamiig tuulahdaa duu mine henees Guillaume guij amidraagui estoi bolohoosoo bolohguig n hurtel zutgej bsan ailiin tom huu uureg pol n yamar ikh bsan geech 3n duugee unheer sn humuujuulj irlee amidral hatuu gd bgn etseg n tengert ekh n hol ajild yavna duu naraa Tulga l harna aav eej n bolj bas amidrah gej hicheej bgn Tulgaag maani iim shn hunee gsn haluun setgeltei nandin zuil suusan bdg l ♥️ gunee bayrladag hun hunii tuluu yavnaa gdg tom bolovsrol.s iluu zuil shuu mungutei humuus uuniig hiij chdgui tedend zurkh setgel bgdgui zuvhun hirtei mungu l bdgt orshino duugiinhee tevcheer hatuujiltai ter ikh uvdultiig yaaj tevchdg yum boloo gd mash ikh setgel uvdsun egch dre ireed 1sar amraad yavhda bie n uvdsun tgd l bi medsen yumaa humuus 1.negniihee tuulsan amidraliig medehgui bj bitgii eldeveer helj bgrai duu mine mgloo zarah gej oroldoogui mgliin reedui bson byatshan zurh.ded l tuslah gej zutgej bgad n algaa tashaarai humuusee uram ug hairla okhin.hoo tuhai duugiinhe huuhd.n tuhai yarisan blgn.g unshd unheer uuriin erhgui uilsaaaaaan tuiliin unen shde odoo okhin shn eruul beejin yavdag bytshan zurkh chin zunduu tom zaluu bson bi ♥️ ter byatshan zaluud Beejinbaatar gej ner ugsun jinhene ner uur l duu amid ergej ireh n todorhoi bus yavsan huuhed amidraad irsen unheer aguu ene buhnii ard Klon B.Battulga bsiim shde duudee unheer ikh talarhaj yavdag shuu olon olon huuhdd uvchin.s salad tusalj bga ajil uilsd n amjilt husie hairtai shuu
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ