04 сарын 20, Бямба

Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британий шүүхэд зэрэг явагдаж байгаа

Улс төр
3 жилийн өмнө
Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британий шүүхэд зэрэг явагдаж байгаа
Ерөнхий сайдын албыг 2009-2012 онд хашсан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой дуулиан олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр эрчимтэй гарах болсон. Тухайлбал: Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд түүнийгээ буцаан татсан, оффшор бүс дэх хөрөнгөө байршуулсан нь ил болсон гэх мэдээллүүд цацагдсаар буй. Хэвлэл мэдээллийнхэнд тэрбээр энэ бүхнийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдэж, мэдэгдэл хүртэл гаргасан. Тиймээс хууль хяналтын байгууллагууд эл асуудалд ямар хариулт өгөх нь ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Уг асуудлаар Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын орлогч прокурор Ц.Насанбаттай ярилцлаа.
Сур: С.Батболдыг яллагдагчаар татаагүй нь үнэн, гэхдээ оффшорын асуудал нь тусдаа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга, Сүхбаатарын Батболдыг оффшор бүсэд данс, хөрөнгөтэй гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдах болсон. Харин тэрбээр үүнийг “Нэр төрд халдсан үндэслэлгүй гүтгэлэг” хэмээж буй. Нийгэм, улс төрийн хүрээнд энэ асуудал маш их маргаан дэгдээж байна л даа.
Та өнгөрсөн сард мэдээлэл өгөхдөө “УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан болон мөрдөн байцаалтын явуулж буй хэрэг байхгүй” гэж байсан. Хэрэв УИХ-ын гишүүн оффшорт хөрөнгөө нуусан байвал эрүүгийн хэрэг үүсэж шалгуулах ёстой биз дээ. Олон нийтэд эргэлзээ, ойлголтын зөрүү үүсгээд буй энэ асуудлыг тодруулахаар танай байгууллагад хандаж байгаа юм. Тодорхой мэдээлэл өгнө үү.
 
Ц.Насанбат: УЕПГ-аас 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон НПГ-аас хяналт тавьсан, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг прокурорын байгууллага ээлжит хэвлэлийн бага хурлаараа олон нийтэд өгсөн. Тухайн үед сэтгүүлчдийн урьдчилж бичгээр өгсөн болон цахимаар шууд тавьсан асуултуудын дотор шүү дээ. Панамын баримт бичиг гэсэн нэрээр нь олон нийт, уншигчид мэддэг эдгээр асуудлаар Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэргийг мөрдөн шалгаж байгааг ч дурдсан.
 
Ийм төрлийн хэргийг шалгахад хамрах хүрээ нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх асуудал биш учраас гадаад орнуудтай мэдээлэл, нотлох баримт солилцох, баримтат мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох зэрэгт маш их цаг хугацаа шаардагддаг юм. Тухайлбал, ийм төрлийн хэргийг шалгахад гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гадаадаас авахын тулд мөрдөгчийн даалгавар, хүсэлт бичдэг юм.
 
Сур: УИХ-ын гишүүн Сү. Батболдын ажлын албанаас энэ оны нэгдүгээр сард мэдэгдэл гаргасан байсан. Түүнд “Сү.Батболдод холбогдуулан улс төрийн нэр хүндийг нь харлуулах зорилготой зохиомол хэрэг үүсгэж, гүжир гүтгэлэг тарааж байгаа, энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээд үнэнд гүйцэгдэн Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. “Эрдэнэт” УБҮ, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр ч бүү хэл, Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн...” гэсэн. Хууль хяналтын байгууллагынхан яагаад тодорхой, ойлгомжтой мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаа юм бэ?
 
Ц.Насанбат: Дээрх мэдэгдэл нь УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдуулан НПГ-аас 2020 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-аар дамжин ашигт малтмалын орд газрууд дахь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хамгаалах зорилготой бичсэн нэхэмжлэлтэй холбоотой илэрхийлсэн байр суурь гэж ойлгож байна.
Прокурорын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль дахь “Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” гэсэн үндсэн суурь зохицуулалт, Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан “төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл ...өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхээр тодорхойлогдож байдаг. Үүнийг эрх гэхээсээ илүү прокурорын байгууллагын үүрэг гэж ойлгож болно.
Товчхондоо: хамгийн энгийн байдлаар жишээ авч тайлбарлах замаар таны асуултанд хариулахыг хичээе. Ер нь төр, нийтийн ашиг сонирхол гэж юу юм бэ гэж та бүхэн асуух, эсхүл бодох байх. Жишээлбэл, Улаанбаатараас ч юм уу, аль нэг газраас хэн нэгэн Сэлэнгэ аймгийн аль нэг сум руу очоод, хууль бусаар ашигт малтмал олборлон, газар сэндийчиж, байгаль экологид хохирол учруулчихаад явчихвал хэн тэр этгээдийг олж, байгаль орчныг нөхөн сэргээлгэх, эсхүл нөхөн сэргээх зардлыг тэр хүнээс шаардах вэ.
 
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн байвал хэн энэ асуудалд анхаарал хандуулах ёстой вэ. Тодорхой албан тушаалтны хууль бус, буруу үйл ажиллагаанаас улсын төсөвт хохирол учирсан бол түүнийг төлүүлэхээр шүүхийн журмаар хэн хэрхэн шаардах вэ. Байгалийн баялгийг өмчлөх, захиран зарцуулах төрийн онцгой эрхийг ноцтой зөрчсөн, тодорхой хүн, эсхүл гадаад, дотоодын аль нэг компани хэт ашиг олсон хэлцэл хийх замаар олборлосон байгалийн баялгийг зарсан, хууль бусаар хөрөнгөжсөн бо л хэн үүнийг шүүхийн журмаар шаардаж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх юм бэ.
 
Өөрөөр хэлбэл, хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, хүрээлэн буй орчны асуудал, төсөв, төрийн өмч, байгалийн баялгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулахтай холбоотой эрх ашиг зөрчигдөж байна уу, түүнийг хэрхэн хамгаалах, зөрчигдсөн бол хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал юм л даа. Үүнийг л хийж, хэрэгжүүл гэж прокурорын байгууллагад хуулиар эрх олгосон бөгөөд цаад утгаараа энэ нь хэрэгжүүлэх ёстой үүрэг байдаг.
 
Сур: Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ямар бодит ажил хийв?
 
Ц.Насанбат:
 
“Капитал” банктай холбоотой хэрэгт АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалт явуулж, НПГ-аас хянаж байгааг та бүхэн мэднэ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байсан “Капитал” банканд байршуулах шийдвэр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан. Улмаар төр мөнгөө авч чадахгүй болчихсон нөхцөл байдал нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, хөгшчүүдийн тэтгэвэрт зарцуулагдах, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнд эмнэлгийг тусламж, үйлчилгээ үзүүлэх зардлын эх үүсвэр 240 тэрбум төгрөгөөр дутсан, эдгээр сангууд эх үүсвэрийн хомсдолд орсон байна. Энэ нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал учраас прокурор одоо яах, юу хийх ёстой вэ гэсэн асуудал бий болж байгаа биз.
 
Сур: Шүүхийн шийдвэр гарсан ч дампуурсан банкнаас юуг нь авах юм бэ гэж иргэд дүгнэн, олон нийтийн сүлжээнд уг мөнгийг гаргуулах талаар давлагаа үүсгэе гээд байдаг шүү дээ.
 
Ц.Насанбат: Мэдээж, ийм асуудал гарна л даа. Тэгэхээр мөрдөх болон прокурорын байгууллага үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ гэдэг талаар мэдээлэл эхлээд өгье. Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах гэдэг чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаагийн бодит, дотоодод байгаа жишээг татахад ийм байна.
 
Сур: Тэгвэл УИХ-ын гишүүн С.Батболдод хамаарах кэйс нь төр, нийтийн эрх ашиг дотоод, гадаадыг дамнасан үйлдлийн улмаас зөрчигдсөн тохиолдол мөн үү?
 
Ц.Насанбат: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын нийт 14 хариуцагчид холбогдуулан, нэгдүгээрт,,
хоёрдугаарт, гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
 
Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримт сэлтүүдийн дотор төрийн нууцад хамаарах мэдээ байгаа, эсэхийг шалгуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасныг мэргэжлийн байгууллагын шинжээчид нягталж, нэхэмжлэлд төрийн нууцад хамаарах мэдээ баримт агуулагдаагүй гэсэн дүгнэлтийг хэдхэн хоногийн өмнө гаргасан.
 
Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэлх хугацаанд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд хандан прокуророос тодорхой мэдээлэл хийгээгүй нь шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны байх зарчмыг баримталж ирсэнтэй холбоотой. Нөгөөтээгүүр хэд хэдэн улс орны шүүхэд одоо нэгэнт явагдаж байгаа маргааны талууд шүүхийн танхимд бус, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр харилцан мэтгэлцэх нь угтаа зохимжгүй.
Одоогоор УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүн, хуулийн этгээдэд холбогдох эрх сэргээх нэхэмжлэл, гадаад улс дахь өмч хөрөнгийг далдлах, бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхээс сэргийлэх зорилго бүхий хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, холбогдох нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британийн Виржинийн Арлууд гэсэн зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа.
Сур: Яагаад иргэний хэрэг үүсгэх журмаар ийм ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг тодотгохгүй юу?
 
Ц.Насанбат: Нэгдүгээрт,
 
Хоёрдугаарт, .
 
Энэ бүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд нь прокурорын байгууллагатай ижил тэгш эрх эдлэн оролцож, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг сайн хуулийн фирмээр эрх ашгаа хамгаалуулж байна. Өөрөөр хэлбэл,
УИХ-ын гишүүн С.Батболд өөрийг нь, гэр бүлийн гишүүд, бизнесийн түншүүдийг нь гадаад улсын шүүхүүдэд баримт нотолгоогүйгээр гүжирдэн гүтгэсэн гэж үзэж байгаа бол түүнийгээ нотолж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах бүхий л эрх, хууль зүйн боломж нь дотоодод ч, гадаадад ч бүрэн хангагдсан. Англи, Хонконг, Сингапур, Жерси дэх хөрөнгүүдийг нь битүүмжлэх шийдвэрүүд гарсан.
Сур: Гадаад улсад Сү.Батболд гишүүнтэй холбоотой хөрөнгийг битүүмжилсэн гэсэн үү.Энэ талаар үнэн, худал гэсэн мэдээлэл их цацагдаж байгаа. Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан гэсэн асуудал ч яригдаад байгаа шүү дээ.
 
Ц.Насанбат: Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар түрүүн хэлсэн.
 
Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсантай холбоотойгоор энэ мэдээллүүдээ хамтарч байгаа гадаадын хуульчдад хүргүүлж, хэвлэлээр дурдагдаад байгаа АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүх болон бусад таван орон, нийт зургаан улсад хөрөнгө хамгаалах, хөрөнгө буцаахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын “Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ” гэсэн хэсгийн 53 дугаар зүйлд “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан байж болох эд хөрөнгийг өмчлөх эрх буюу өмчлөлийг тогтоох зорилгоор өөрийн шүүхэд иргэний хэрэг үүсгэхийг зөвшөөрөх, шаардлагатай байж болох бүхий л арга хэмжээ”-г хохирогч улсын өмнө хүлээх агуулгыг тодорхойлсон байдаг.
Конвенцын энэ заалтын дагуу
 
Энэ талаар цахим хуудсуудад ч мэдээлэл нь гарсныг хэн ч харах боломжтой. Жерси гэдэг Үндсэн хуульт хаант засаглалтай, Европ тив дэх арлын улс болох нь харагдана. Нью-Йорк мужийн Дээд шүүх (мужийн шүүх)-ийн хувьд нэхэмжлэгч талаас битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан этгээдүүд нь бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэх тохиолдолд 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг шүүхэд гаргаж өгсөн.
 
Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа, тэр дундаа гадаадын оффшор гэгдэх бүсүүд дэх хөрөнгийг царцаах асуудал нь туйлын амаргүй ажил. Оффшор бүсүүдэд байрлаж буй эдийн болон эдийн бус баялаг, хөрөнгийг гэнэт хөдөлгөн шилжүүлэх, дахин эргэлтэд оруулан далдлах эрсдэл зэргээс сэргийлэхийн тулд маш олон хүчин зүйлийг тооцож, тухайн улсын материаллаг болон процессын хууль тогтоомжийг харьцуулан судлах шаардлагатай бөгөөд хамгийн чухал нь энэ бүх ажиллагааг олон улсын мэргэжлийн оролцогч нарын туслалцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулдаг онцлогтой.
 
Гадаад улсын дээрх шүүхүүдэд гаргаж буй хөрөнгө битүүмжлэх хүсэлтийн үндэслэл, баримтыг тухайн орны шүүгч нар нарийвчлан нягтлан үзэж, зөвхөн шаардлагатай тохиолдолд тэр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Хэрэв шүүхэд худал, үндэслэлгүй, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд, шүүхийг үл хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт буруутгах шууд үр дагавар бий болдог нь манай улсын хуультай ижил харагдаж байна.
 
 
Сур: Эдгээр үйл баримт гэдгээ тодотгож, заримаас нь дурдаж болох уу?
 
Ц.Насанбат: АНУ-ын шүүхийн цахим хуудсанд ил байршуулсан мэдээллүүдэд УИХ-ын гишүүн С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой олон баримтат зүйл байгаагаас зөвхөн энэ хүрээнд дөрвөн зүйлийг дурдъя. Яагаад дурдаж буй шалтгаанаа дахин сануулах нь зүйтэй байх.
 
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын харилцан эрх тэгш байх зарчимд суурилдаг шүү дээ. Хариуцагч талд ч, нэхэмжлэгчид ч, олон нийтэд ч нэгэнт нээлттэй байгаа ил мэдээлэл учраас зөвхөн тэр мэдээллийн хүрээнд, зарим баримтыг эш татаж, дэлгэрүүлэн тайлбарлаж байгаа юм. Ингэснээр нийтэд түгээд буй Нью-Йорк дахь нэхэмжлэлийг хэн татчихав, яагаад татчихав, татсан этгээд нь буруутай юу гэх мэтээр ярьж байгаа ташаа ойлголтод хариулт өгөх болов уу.
 
Нэгдүгээрт, Британийн Виржинийн арлуудын шүүхээр дамжуулан нотлох баримт гаргуулан авахад, “Премиер эдж лимитед” гэсэн нэртэй, тус арлуудад бүртгэлтэй компанийг анх 2005 оны наймдугаар сарын 15-нд үүсгэн байгуулах үеэс 2006 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд тус компанийн хувьцааг УИХ-ын гишүүн С.Батболд дангаар эзэмшиж байсан талаарх баримт байна. Энэ нь С.Батболд Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байх хугацаатай давхацдаг. Энэ хугацаанд уг оффшор компани 2006 оны хоёрдугаар сарын 23 болон гуравдугаар сарын 8-нд Лондон хот дахь “Knightsbridge apartment” хэмээх үнэ цэнтэй хоёр сууцаас худалдан авсан. Үүний зэрэгцээ С.Батболд гишүүн 2006 оны гуравдугаар сард “Квантум лэйк траст” (Quantum Lake Trust) хэмээх нэртэй оффшор дахь хөрөнгө итгэмжлэх нэгж бүтцийг үүсгэн байгуулж байсан нь баримтаар нотлогдоод байна.
 
2015 оны зургадугаар сарын 11-нд “Премиер эдж лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула лимитед” гэх компаниас С.Батболд гишүүний хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б.Самаади нар хувьцаа эзэмшигч болж бүртгүүлсэн.
 
 
Энэ утгаараа Лондоны “Knightsbridge apartment” сууцуудын бенефициар өмчлөгч гэж тооцогдохоор байгаа. 2016 оны наймдугаар сарын 8-нд “Knightsbridge apartment3 сууцуудыг тухайн үед эзэмшсэн хэвээр буй УИХ-ын гишүүн С.Батболдын хүүхдүүд “Премиер эдж лимитед” компани дахь өөрсдийн хувьцааг БНСУ-ын ирнэн Чёнг Чү Ёнгийн өмчлөлийн, Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Лорш лимитед” хэмээх өөр нэгэн компанид худалдсан байна. “Лорш лимитед” гэх, оффшор бүсэд байгуулагдсан компани нь “Премиер эдж лимитед” оффшор бүс дэх компанийн 100 хувийн хувьцааг нэг сая фунт стерлингээр худалдан авсан нь тухайн үед “Премиер эдж лимитед” компанийн эзэмшиж байсан Лондон дахь өмч хөрөнгийн 15 сая ам.долларын үнэлгээний ойролцоогоор арван тавны нэг төдий болж байна уу даа.
 
“Премиер эдж лимитед” компанийн хувьцаа “Лорш лимитед” рүү шилжсэн өдөр БНСУ-ын иргэн Чёнг “Премиер эдж лимитед” компанийн захирлаар томилогдож, улмаар дангаар хувьцаа эзэмшигч, захирал болсон. 2018 оны наймдугаар сард захирал Чёнгийн хувьд Apartment 716 дугаар сууцыг өөрийн эзэмшлийн “Лорш лимитед” компанидаа шилжүүсэн. Гадаад зөвлөхүүдийн цуглуулсан эдгээр баримт, дүгнэлтээр бол УИХ-ын гишүүн С.Батболд дээрх этгээдүүдээр дамжуулан Лондонгийн “Knightsbridge apartment” сууцуудын эцсийн бенефициар өмчлөгч болох нь харагдаж байгаа юм. Энэ бол гадаадын шүүхийн мэдээллийн санд нээлттэй байгаа мэдээлэл тул та бүхэн холбогдох цахим хуудсаар нь нэвтэрч үзэж болно.
 
Сур: Өөр ямар баримт бий вэ?
 
Ц.Насанбат: Хоёрдугаарт,
 
Уг оффшор компанийн хувьцааг авах хүсэлт, мөн захирлаар ажиллах зөвшөөрлийн бичигт бүгдэд нь С.Батболд гишүүн өөрөө гарын үсэг зурсан байна. Тэгээд Хувьцаа шилжүүлэх баримтад мөн С.Батболд гэж өөрөө гарын үсэг зуржээ.
Сү.Батболд “Winrock” компанийн хувьцааг эзэмших эрхээ хууль зүйн хувьд шилжүүлсэн хэдий ч 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд тус компанийг удирдсаар байсан нь бусад холбоо хамаарлаар нь нотлогдож буйг гадаадын зөвлөхүүдийн цуглуулсан баримтуудаар тодорхойлохдоо “2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш, “Винрок инвест лимитед” компани “Мүүнбэл групп лтд” хэмээх Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй өөр нэгэн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон, улмаар “Мүүнбэл групп лтд” компанийн захирлаар 2012 оны наймдугаар сард БНСУ-ын иргэн Чёнг томилогдсон. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Батболдын эзэмшлийн “Чингис хаан” зочид буудлыг бүртгэлтэй хаягаа болгон ашигладаг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж “Мүүнбэл” ХХК-ийг бүхэлд нь өмчилдөг байдлуудыг дурдсан баримт нийтэлсэн байгаа. 2008 оны наймдугаар сарын 31-нд “Moonbell group компанийн хаягийг “c/o Winrock Invest Ltd, 2/F Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаяг руу шилжүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг С.Батболд гэсэн гарын үсэг зурж үйлдэж байсан баримтыг шүүхийн журмаар гаргуулсан бөгөөд энэ нь тус компанийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Батболд удирдан чиглүүлж байсан нотлох баримт болж харагдаж байна.
 
Ингээд урьдын адил, Монгол Улсад Авлигын эсрэг хуулийг дагаж мөрдөж эхэлснээр УИХ-ын гишүүн С.Батболд өөрийн мэдлийн хувьцааныхаа өмчлөлөөс татгалзаж, Солонгосын иргэн Чёнг “Винрок инвест лимитед” компанийн өмчлөгч болж, дараа дараагийн шилжүүлэлтүүд хийгдсэн асуудлыг лавшруулан тодруулах ажиллагааг гадаад улсын шүүхүүд үргэлжлүүлэн явуулж байна. С.Батболдын эсрэг нэхэмжлэл хуулийн дагуу, хэний ч захиалгаар хийгдээгүй.
 
Сур: Бусдыг нь тодруулах боломжтой юу?
 
Ц.Насанбат: Гуравдугаарт,
2006 оны есдүгээр сарын 8-нд Британийн Виржинийн арлуудад “Грандкэстл ассетс инк” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг 2007 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн “Грандкэстл ассетс инк” компанийн хувьцааг дангаар эзэмшиж, захирал байсан нь, “Грандкэстл ассетс инк” компанийн анхны захирлыг 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нд томилсон баримт, тус компанийн 2007 оны нэгдүгээр сарын 22-ны шийдвэр, Б.Баттүшигээс эл компанид хандан 2007 оны нэгдүгээр сарын 22-нд илгээсэн захидал зэрэг баримтууд бий.
 
Холбогдох баримтуудын хувьд
 
Сү.Батболдын хувь харилцагчийн менежер гэх иргэн Юан Вангаас УИХ-ын гишүүн С.Батболдын талаар сайшаан бичсэн захидал “Грандкэстл ассетс инк” компанийн бүртгэлийн баримт бичгүүдийн дотор агуулагдаж буй. Тус компанийн байгууллагын асуудал хариуцсан төлөөлөгч болох “Тридент траст” байгууллагаас “Грандкэстл ассетс инк” компанид хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэх нь “c/o Winrock Invest Ltd, Room 19, 2/F,нэхэмжлэх нь “c/o Winrock Invest Ltd, Room 19, 2/F, Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаягт хаяглагдсан. Business internet banking төлбөр хүлээн авсан баримтаас үзэхэд “Тридент траст” нь “Винрок инвест” компанийн төлбөрийн даалгавраар 350 ам.долларыг 2009 оны есдүгээр сарын 18-нд “Грандкэстл ассетс инк” компанитай холбогдох төлбөрт хүлээн авчээ. Солигдох болсон “Тридент траст” төлөөлөгч байгууллагын ажилтнууд өөрсдийн дотоод захидал харилцаандаа, “хувийн байдлыг нь магадлан судлах талаар бидний тавьж буй шаардлагаас зайлсхийх зорилгоор тухайн үйлчлүүлэгч этгээд тус компанийн бүртгэгдсэн төлөөлөгч агент, бүртгэгдсэн хаягийг солихоор шийдсэн” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа тухайгаа тайлбарлан бичжээ. “Грандкэстл ассетс инк” компани “Женетрейд”-ийн хувьцааг дангаар эзэмшигч болсон бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболдын төлөөний этгээд гэгдэх иргэн Канг Еун Жүүг захирлаар томилсон.
Дараа нь 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний үеэр иргэн Канг молибдений баяжмал худалдан авах гэрээ байгуулах боломжийн талаар ярилцахаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Уг оффшор бүс дэх компани 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд тус тус 7,000 тонн гаруй жинтэй молибдений нойтон баяжмал худалдан авах гэрээг “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан.
“Эрдэнэт үйлдвэр” 68 сая ам.долларын өртгөөр 6,967 тонн нойтон баяжмалыг нийлүүлсэн байна. Дөрөвдүгээрт,
Монгол Улсын нутгийн зүүн хэсэгт байрлах 79.80 га талбайг хамарсан молибдений орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Билүүтмайнинг” ХХК хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компани эзэмшдэг. УИХ-ын гишүүн С.Батболд ашигт малтмал ашиглах энэ тусгай зөвшөөрлийг Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Элмбридж ассетс лтд” гэх оффшор компаниар дамжуулан өөрийн нэрийн өмнөөс эзэмшүүлэхээр БНСУ-ын иргэн Чёнгийг нэр төдий этгээд болгон ашигласан гэх үндэслэлээр гадаад улсын шүүхүүдэд хандаад байгаа юм.
Энэ компанийг 2009 оны долдугаар сарын 28-нд үүсгэн байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Батболдын нэр энэ компанийн захирлын бүртгэл, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд байгаагүй боловч, корпорац үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хадгалагдаж байсан баримтыг Британийн Виржинийн арлуудын шүүхийн захирамжаар гаргуулан авсныг уг цахим хуудас дахь баримт мэдээлэлд дурдагдаж байна. Компанийн баримт бичгүүд доторх байгууллагын бүтцээс харахад тус компанийг үүсгэн байгуулсны дараахан буюу С.Батболд гишүүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед “Элмбридж” компанийн цорын ганц “бенефициар өмчлөгч” хэмээн тодорхойлсон баримт байна.
 
Сур: УИХ-ын гишүүн Сү.Батболд эдгээр баримтыг няцаах боломж бий болов уу?
 
Ц.Насанбат: Оффшор бүс, бусад гадаад улс дахь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд цугларч Энэ нь аль ч улсад явагдаж байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил, тэгш олгогдсон боломж. Энэ боломжийг гадаад улсууд дахь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүхүүд хугацаа заан олгосон, ажиллагаанууд үргэлжлэн явуулсаар байгаа.
 
Эцэст нь хэлэхэд, Монгол Улс Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгууллаагүй орнуудад, тухайн улсын хуульчидтай хамтран явуулж эдгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн, хуулийн үг хэллэгээр нь бол төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хийж буй, хууль бус замаар гадаад улсад гарсан хөрөнгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь аливаа улстөрч, эсхүл улс төрийн хүчний эсрэг бус, эсхүл хэн нэгний захиалгаар бус, АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тулгуурласан, хууль, Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцын хүрээнд хийж буй хөрөнгө хамгаалахад чиглэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэе.
 
 
Ярилцсан: Сэтгүүлч Г.Равжаа, Өнөөдөр сонин
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ