03 сарын 28, Пүрэв

Т.Хонгор: Бид Оюутолгой дахь аврах “шүхэр”-ээ алдаж болохгүй

Нийгэм
3 жилийн өмнө
Т.Хонгор: Бид Оюутолгой дахь аврах “шүхэр”-ээ алдаж болохгүй

МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын арбитрын арбитрч Г.Хонгортой ярилцлаа.

-Та “Дубайн гэрээг“ цуцлуулж болохгүй  гэсэн. Юу нь  болохгүй гэж?
-Оюутолгойн гэрээний аливаа маргаан шүүхээр шийдэгдэх нь тодорхой боллоо гэж харж байгаа. Монголын талын шийдвэр гаргах албан тушаалтнууд, Оюутолгойн гэрээнд 34 хувийн хяналтын багцыг төлөөлж байгаа эрх бүхий этгээдүүд Лондоны Арбитрын шүүхийн онцлог, үйл ажиллагааны талаар зөв зүйтэй ойлголтгүй  харагдаж байна. Оюутолгойн асуудлаар  манай  Ерөнхий сайдад өгч буй санхүү-хууль эрх зүйн мэргэжил арга зүйн чанар чансаанд өөрийн эрхгүй эргэлзэж байна. Гэрээний нэг тал өөрийн санаачилгаар гэрээг цуцлах,  Арбитрын шүүхээр хүчингүй болгуулахын үр дагавар нь зарчмын  ялгаатай.

Арбитрчийн хувьд үүнийг  хөндлөнгөөс, хараат бусаар юу гэж дүгнэж байна гэвэл энэ эмзэг үед төр, засагтаа зөвлөгөө өгөх нь миний үүрэг гэж бодсон.

Арбитрын шүүх гэдэг бол 100 гаруй жилийн түүхтэй, гарсан шийдвэр нь  дэлхийн 144 оронд хүлээн зөвшөөрөгдөж биелэгддэг өвөрмөц онцлогтой байгууллага. Хоёр улсын хооронд, үндэстэн дамнасан корпорацуудын хооронд, хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахтай холбоотой аливаа маргаан нь Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлдэг жамтай. Нөгөө талаас, манай Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн урьдчилсан байр суурь  2015 оны “Дубайн гэрээ”-г цуцлуулна гэсэн утга бүхий тайлбарыг олон нийтэд дэлгэсэн.

Арбитрчийн хувьд үүнийг  хөндлөнгөөс, хараат бусаар юу гэж дүгнэж байна гэвэл энэ эмзэг үед төр, засагтаа зөвлөгөө өгөх нь миний үүрэг гэж бодсон. Монголын талын 34 хувийг эзэмшдэг буюу хяналтын багцыг атгаж байгаа Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулж эхний ээлжид “Дубайн гэрээ”-г цуцлах бус Лондонгийн Арбитрын шүүх дээр хүчингүй болгох ёстой.

Хүчингүй болгуулна гэдэг нь  Арбитрын шүүх дээр энэ  гэрээ нь үнэхээр 34 хувийн эзэмшигч Монголын талын эрх ашгийг хохироосон гэдгийг, 5.3 тэрбум гэсэн том мөнгө уул уурхайдаа зарцуулагдсан юм уу, энэ дотор компанийн засаглалын асуудалтай холбоотой, санхүүгийн луйвар булхайтай холбоотой олон юм агуулагдсан байгаа. Засгийн газар зүгээр цуцалчихвал  бид дараа нь Арбитрт  нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

-Гэрээний алдаа, алдагдлыг ярихаар  “22 тэрбум ам.долларын өр үүснэ”  гэх боллоо. Энэ тоо хаанаас гарч ирэв ээ?
-Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан “Дубайн гэрээ” бол 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээний нэг салаа мөчир. Олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкууд Оюутолгойд шаардлагатай далд уурхайн санхүүжилт буюу 5.3 тэрбум ам.долларыг чинь босгож  өгье гэсэн. Үүний  тулд Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа хяналтын багцын этгээдийн зөвшөөрөл зайлшгүй  шаардлагатай. Тиймээс Дубайд авчирч гэрээг  зуруулсан. 5.3 тэрбум ам.доллар гэдэг ер нь юу юм бэ гэвэл, далд уурхайн техник, эдийн засгийн төлөвлөгөө. Тухайлбал, газрын гүн рүү төчнөөн км ухаад, тийм хэмжээний шороо ухаж гаргаад, 2020 оны IV улирал гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргана гэсэн ийм амлалт бүхий төлөвлөгөө байсан.

Оюутолгойгоос авах ёстой үр шимийг иргэн бүр хүртэх нөхцөл бүрдэнэ. Өрөөлд өрмөө цөлмүүлж, өөрсдөө хусамтай үлдэж хоцормооргүй байна.

Хөрөнгө оруулагчид  үзээд барьцаанд нь 34 сая тонн зэс байх юм байна. Үүнийг гаргахын тулд 5.3 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай  гээд өгсөн. Гэтэл энэ амлалт нь хэсэг  хугацааны дараа буюу 2019 оны дундаас  гэнэт гүйцэтгэх менежментийн баг “Рио Тинто”-гоос  “Нөгөө 5.3 тэрбум чинь хангалтгүй, хүрэхгүй байна. Дахиад 1.5 тэрбум хэрэгтэй болчихлоо” гэсэн мэдэгдэл хийж эхэлсэн. Хоёрдугаарт, анхны хугацаа заасан 2020 оны IV улиралд амжихгүй нь  дахиад 25 сараар  буюу 2023 он хүртэл хойшиллоо гэсэн.

Гэтэл энэ 5.3 тэрбумыг босгоход хувь нэмрээ оруулсан, хувьцааг нь худалдаж авсан дэлхийн томоохон сангууд, хөрөнгө оруулагчид бухимдсан. Яагаад амласан өртөгтөө, товлосон хугацаандаа бүтээгүй вэ, үүнийхээ тайланг тавь гэсэн, тэр дотор Монгол Улсын эрх ашиг ч явж байгаа.

Энэ мөнгө яаж зарцуулагдсан нь тодорхойгүй, хяналт тавих компанийн засаглалын зарчим Оюутолгой дээр огт хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй. Эрх бүхий этгээдүүд хатуу чанд хяналт тавиагүйгээс асуудал үүссэн. 2051 он хүртэл өртэй, ногдол ашиг байхгүй, дээр нь 22 тэрбум ам.долларын өртэй болох нь гээд сууж байна. Энэ  бол тархи угаалт.  “Рио Тинто” нэг  тэрбум 500 сая ам.долларыг гадаадын зах зээлээс дахиж босгох боломжоо алдсан.

-Тэгвэл   дараагийн төлөвлөгөө нь...?
-Хөрөнгийн бирж дээр гарч байгаа мэдээллийг үзвэл 66 хувийг эзэмшиж байгаа тал “Бид Оюутолгойн дор байгаа 1350 тонн алтыг урьдчилаад зарчихъя. Худалдааны гэрээг байгуулъя. Алтан дээр суурилсан 10 жилийн бонд гаргая” гэж дахин манайхыг 2051 он хүртэл юу ч үгүй байлгах нөхцөлийг ярьж байгаа. Зөвхөн өөрийн эрх ашгийг л урдаа тавьж байна. Өнөөдөр бол 2009  он биш 2021 он, 11 жил өнгөрлөө. Монголчууд өөрсдийн язгуур эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байна. Одоо маргаантай асуудал бүрийг Лондонгийн  Арбитрын шүүх дээр  аваачиж  нэг мөр шийдүүлэх нь  л чухал.

skip-share

Иймд би “Дубайн гэрээний маргааныг Лондонгийн  Арбитрын шүүхээр  шийдүүл. Яагаад гэвэл гарсан шийдвэр нь олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж байгаа.

“Рио Тинто” бол бензингүй болсон, 34 сая тонн зэс дээр 5.3 тэрбум ам.доллар босгосон, одоо 1.5 тэрбумыг яаж босгох вэ гэж байна. “Рио Тинто”-гийн үндсэн хөрөнгө нь  2.5 тэрбум ам.доллар, гэтэл Оюутолгой төслийн эргэлдэж байгаа хөрөнгө түүнээс хэд дахин том. “Рио Тинто” санхүүгийн хувьд том сорилтод  орсон учраас хөрөнгө оруулагчид мөнгөө нэхвэл  дампуурахад тулж очсон. Тиймээс манай өмнөөс шийдвэр гаргаж, санхүүгийн башир арга зохиож байна. Тэр нь Монголын 34 хувийг Засгийн газраар нь зөвшөөрүүлж авах юм. Иймд  “Дубайн гэрээ”-г цуцалж болохгүй, Арбитрын шүүхээр хүчингүй болгуулах ёстой.

-Манай улс  Арбитрт очиход хуулийн фирм хөлслөх болно. Гэтэл “Рио Тинто”  туршлагатай  фирмүүдийг сорчлон авч нөлөөндөө  оруулсан гэх юм?
-Монголын тал Лондонгийн шүүх дээр очиход асуудлаа тавьж чадахгүй унана гэж  басамжилсан  давхар нүүдлийг тооцоолж буй бололтой. Гэхдээ Монгол Улс зах зээлийн харилцаанд орсон 30 жилд хууль, санхүүгийн мэдлэгтэй залуус төрж гарсан. Монголын арбитрын шүүх 90 жилийн түүхтэй. Олон улсын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудалд бид өөрсдийн эрх ашгийг хамгаалж чаддаг туршлага бүрэлдэж, боловсон хүчин бэлтгэгдэж бий болж байна. Манай арбитрчдын холбоо 70 гаруй мэргэшсэн арбитрчтай.

Дээр нь бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  хууль эрх зүйн орчинтой. Лондонгийн  Арбитрын шүүхтэй адил НҮБ-ын гишүүн 144 оронд Монголын олон улсын арбитрын шийдвэр хүлээн зөвшөөрөгдөнө. Иймд би “Дубайн гэрээний маргааныг Лондонгийн  Арбитрын шүүхээр  шийдүүл. Яагаад гэвэл гарсан шийдвэр нь олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж байгаа.

Тэгж байж Оюутолгойгоос авах ёстой үр шимийг иргэн бүр хүртэх нөхцөл бүрдэнэ. Өрөөлд өрмөө цөлмүүлж, өөрсдөө хусамтай үлдэж хоцормооргүй байна. Гэрээг сайжруулж  ашгийг нь хүртэнэ.  Оюутолгойн дор байгаа, дэлхийн анхаарлыг татаж, арааны шүлсийг асгаруулж байгаа  1350 тонн алтыг 66 хувийг эзэмшигч тал захиран зарцуулах эрхгүй. Тэр бол бидний өмч, Монгол Улсыг аврах “шүхэр”. Бид түүнийгээ   алдаж болохгүй.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

НАДМИД БАГШ НЬ
[172.69.252.148]
2 жилийн өмнө
Хонгор жаахан сэтгэциЙН ЮМТАЙ ХҮҮХЭД БАЙСАН ХЭВЭЭРЭЭ БАЙНАА
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ