03 сарын 29, Баасан

О.Чулуунбилэг: МАН-ын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус ЦЭРЭГЖСЭН үйл ажиллагаа явуулсан, ФАШИЗМЫГ дэмжсэн учир намын гишүүд нь ОГЦРУУЛАХ нь хамгийн зөв гарц

Улс төр
2 жилийн өмнө
О.Чулуунбилэг: МАН-ын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус ЦЭРЭГЖСЭН үйл ажиллагаа явуулсан, ФАШИЗМЫГ дэмжсэн учир намын гишүүд нь ОГЦРУУЛАХ нь хамгийн зөв гарц

АН-ын дэд даргаУлс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. МАН-ыг цэрэгжсэн нам болсон нь үнэн гэж судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд өмнө нь Цэцэд энэ асуудлаар хандаж байсан байх аа?

-Ерөнхийлөгч хуулийн гэхээсээ илүү улс төрийн нүүдэл хийсэн. 2019 оны хавар дөрөвдүгээр сард МАН-ын дарга, Ерөнхий сайд (тухайн үед) У.Хүрэлсүх нь Монгол цэргийн Нэгдсэн холбоо гэгчийг байгуулж үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллага байгуулж байна гэсэн гомдлыг ҮХЦ-д өгсөн байдаг юм. ҮХЦэц 2019 оны 12 дугаар сард энэхүү гаргасан гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Саяхан Ерөнхийлөгч мөн адил утга бүхий захирамжийг Улсын дээд шүүхэд гаргасан гэж ойлгосон. Гэвч үнэндээ Цэрэг армийнхныг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг оролдох ажил Х.Баттулга Ерөнхийлөгчөөс эхтэй. Нөгөө төмөр замын маргаан дэгдэж байхад тагнуул, армийн тэтгвэрт гарсан хурандаа нар олноор гарч ирснийг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш цэргийн элдэв эвсэл холбоод үе үед хэвлэлийн хурал хийх болсон. Дараа нь ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн болх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар өөрсдөө ёслоод, цэрэгжсэн хувцас өмсөж, буу зүүж, элдэв холбоог дэмжээд уралдаад эхэлсэн. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав Монголын улс төрд цэрэгжсэн соёл нэвтрүүлсэн учраас хамтдаа хуулийн болоод улс төрийн хариуцлага хүлээх ёстой. ҮАБЗ-ийн хуулийг шинэчлэх ёстой. Энэ хэвээрээ байвал цэрэгжсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, их хурлын дарга гэсэн гурван диктаторын удирдлага үүсэх бодит эрсдэл байгааг л нотолж байна.

-Өнгөрөгч бямба гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэнҮүнтэй холбоотойгоор ийн захирамж гаргалаа хэмээн зарим судлаачид дүгнэсэн байсанТа юу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн нүүдэл У.Хүрэлсүх рүү чиглэж байх шиг. Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө амжилт хүсч илгээлт илгээж байсан. Монголын Үндэсний нэгдсэн фронт гэдгийг байгуулж тэргүүн нь байсан генерал Б.Баярмагнай биднийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэж хэлж байсан хэвлэлийн мэдээллүүд хуучраагүй байгаа. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ч Х.Баттулга ч Монголд үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллагууд байгуулахад хамтран оролцсон, дэмжсэн булчин нэгт андууд юм.

Өнөөдөр үндсэн хууль зөрчсөн асуудлыг хамтдаа хийчихээд муудалцахаараа нэгнээ шүүхдээд, буруутгаад байж болохгүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хамтдаа хариуцлага хүлээх ёстой. Улстөрчид хуулийн зөрчлийг өөрт ашиггүй бол үл тоодог, ашигтай үед гаргаж ирж хоорондын зодоондоо ашиглаж нийгмээ хуваадаг байж болохгүй.

-100 жилийн түүхтэй энэ намыг татан буулгах нь хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Үндсэн хуулийн бус үзэл санааг тээж, фашист үйл ажиллагаа явуулсан бол хууль эрх зүйн хүрээнд татан буулгах нь зөв. Манайд үндсэн хуулийн бус бослого үймээн, нийгмийн хуваагдал, хувьсгалт аллагад сошиал орчинд турхирч байдаг хаягтай олон ТББ, хөдөлгөөнүүд, улстөрчид бий. Үүнийг хууль хяналтынхан цэгцэлж чадаагүй байгаа нь үнэн. Яг МАН-ын хувьд ийм үйл ажиллагаа явуулсан гэж огт харагдахгүй байна. Харин намын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан, дэмжсэн нь тодорхой учир намын гишүүд нь даргаа ёс зүйн хувьд огцруулах нь зөв гарц болно. Фашист үзэлтэй намын даргадаа хариуцлага хүлээлгэж чадахгүй бол МАН нийгмийн дэмжлэг авч чадахгүй, хүмүүс дахин итгэхгүй. МАН боловсон хүчин сайтай, залуучууд нь мундаг. Тэд намаа цэвэрлэж чадах байх аа. АН-ын олон залуучууд ч фашист үзэл санаа тээсэн хүнийг дахин Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж тэмцэж ирсэн.

Танай сонинд өгсөн ярилцлагад баахан хов л ярьсан байна лээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх өндөр магадлалтай МАН-ын кандидат ямар ч бодлого ярьсангүй. Бо үсэг ч алга. Цар тахлаар үхэж үрэгдэж буй иргэддээ ядаж эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэгээд яах юм, Ерөнхийлөгч болвол сөрөг хүчин нь шүүмжлэхээр дахиад ажил хийхгүй зугтах юм уу.

-Ерөнхийлөгчийн уг захирамжийг “Дангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл”, “..өнөөдрийн мэдэгдэл нь тангаргаа зөрчсөн үйлдэл боллоо” МАН-ын Удирдах зөвлөлөөс хэмээн мэдэгдсэнЭнэ талаар?

-Парламентын 76 суудлын 62-ыг нь авсан МАН ийм сул мэдэгдэл гаргаж байгаа бол их аймхай байгаагийн шинж. Учир нь үндсэн хуульд зааснаар Монгол Улс парламентын засаглалтай улс.

МАН-ын дарга У.Хүрэлсүх айгаад дуугарсангүй. Ил гарсангүй. Залуу гишүүдээрээ хийлгэсэн бэлгэдлийн төдий мэдэгдэл л гэж харагдаж байна.

-Энэ нь Ерөнхийлөгчийг импичмент хийх хангалттай үйлдэл боллоо гэж зарим гишүүд харж байнаЕрөнхийлөгчийг импичмент хийх болов ууЦаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны мөрийн хөтөлбөр, өргөсөн тангаргаас удаа дараа зөрчсөн, няцсан үйлдэл хийж байгаа. Хувийн өмчид халдсан, цаазын ялыг сэргээх гэсэн, парламентын засаглалыг эсэргүүцсэн, хуулийн засаглалыг нураасан, ШХАБд элсэхийг уриалсан, ҮАБЗ-ийг ашиглаж цэргийн төсөвтэй болсон гээд маш олон бий. МАН 2016-2020 онд 65, 2020 оноос хойш 62 гишүүнтэй мөртлөө айгаад импичмент хийж чадаагүй. Энэ утгаараа Х.Баттулга бол МАН-ын бүтээл. Одоо ч импичмент хийж чадахгүй эрх баригчид.

Эх сурвалж: Sonin.mn

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ