04 сарын 24, Лхагва

Э.Тэмүүлэн: Хамгийн идэвхтэй бүлэг буюу 25-44 насны иргэдийн 50-иас дээш хувь нь вакциндаа хамрагдахад тархалт мэдэгдэхүйц буурна

Эрүүл мэнд
2 жилийн өмнө
Э.Тэмүүлэн: Хамгийн идэвхтэй бүлэг буюу  25-44 насны иргэдийн 50-иас дээш хувь нь вакциндаа хамрагдахад тархалт мэдэгдэхүйц буурна
Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Хамгийн идэвхтэй бүлэг буюу  25-44 насны иргэдийн 50-иас дээш хувь нь вакциндаа хамрагдахад тархалт мэдэгдэхүйц буурна

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа. Одоогоор вакцин хийлгээд халдвар авсан иргэд өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй.

-Короновирусийн халдварын тархалтыг бууруулахын тулд дөрөвдүгээр сарын 10-аас хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд халдварын тархалт мэдэгдэхүйц буурсангүй. Цаашид тархалт хэрхэх төлөвтэй байгаа вэ?

-Халдварын тархалт олигтой буурсангүй гэж байна. Гэхдээ бид сая хүн амын дунд өргөн тархсан үед нь хөл хорио тогтоосон шүү дээ. Олноороо илэрч байсан тооны ард илрээгүй хэдэн мянган халдвартай хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг цааш нь халдвар дамжуулахаас сэргийлээд хөл хорио тогтоосон. Цаашлаад өдөрт 2000-3000 хүрэхээр байсан халдварын тархалтыг хөл хорио тогтоосноор бууруулж чадаж байгаа юм л даа. Хөл хорио тавиагүй байсан бол одоо эмнэлгийн ор, эмч ажилчдын хүрэлцээ, нас баралтын тоо маш ихээр ихсэх байсан. Ер нь би өмнө нь ч хэлж байсан. 14 хоногийн дотор тархалт буурахгүй, одоогийн байгаа түвшинд нь барьж чадвал их юм гээд.

Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Улаанбаатарт халдварын тархалт буурч эхэлж байна. Цаашдаа яах вэ гэвэл вакцинжуулалтаа хурдтай хийх хэрэгтэй. Хүн амын хамгийн идэвхтэй, мөн эрсдэлтэй хэсэг бол 25-44 насныхан байна. Тэгэхээр энэ бүлгийн вакцинжуулалт их чухал бөгөөд 50-иас дээш хувь болоход халдварын тархалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар 25-44 насны хүмүүсийн нэгдүгээр тундаа хамрагдсан байдал нь 35-40 хувьтай байна. Нөгөөтэйгүүр 60-аас дээш насны хүмүүс вакцинд сайн хамрагдсанаар энэ өвчлөлийн хүндрэл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлнэ. Одоо халдварын тархалтыг хумьсан ажлаа бататгаж нэгдүгээрт, вакцинаа эрчимжүүлэх, хоёрдугаарт, хөл хорионоос маш аажмаар буюу, шат дараатайгаар гарах ёстой. Бидний өмнө гашуун туршлага байна, нийгэмд халдвартай хүмүүс маш их байхад бүхэлд нь хөл хориогоо цуцлаад халдвар тархсан. Энэ хоёр аргыг сайн хэрэгжүүлээд явбал халдварын тархалтаа ихэсгэхгүйгээр зунтайгаа золгох боломж байгаа гэж харж байна.

-Тавдугаар сарын 8-нд хөл хорио дуусна. Түүнээс цааш дахин хөл хорио тогтоох болов уу. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ? 

-Яахав, зарим насны бүлгүүд вакциндаа 40 хувь хүртэл хамрагдчихсан байна. Үүний үр нөлөө удахгүй гарч эхэлнэ. Ерөөс хоёр тун авсан иргэдийн тоо ихэснэ гэдэг нэг хүнээс нөгөө хүнд дамжих халдварын тархалтын боломж буурч байгаа юм. Гэхдээ улаан түвшний буюу хатуу хөл хориог огт тавихгүй гэж хэлж чадахгүй. Тэгэхээр хүмүүс вакциндаа эрчимтэй хамрагдаад Засгийн газар аажмаар буюу хамгийн эрсдэл багатай хэсгүүдээ нээж шат дараатай явж чадвал дахин хөл хорио тавихгүй байх боломж байгаа гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Энэтхэг, Бразил зэрэг улсуудыг л хар. Монголд маш хурдан тархдаг, үхэлд хүргэдэг мутацилагдсан вирус гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тийм нөхцөл байдал үүсвэл халдвараа хумихын тулд хөл хорио тогтооно. Гэхдээ тийм нөхцөл байдал үүсэх хувь бага л гэж харж байна.

-Вакцинд хамрагдаад халдвар авсан хүн цааш нь халдвар тараах магадлал хэр өндөр вэ?

-Вакцин хийж байгаа гол шалтгаан нь коронавирусийн эсрэг бие махбодид тэмцэх зэвсгийг л үүсгэж байна гэсэн үг. Эсрэг бие ямар хэмжээгээр үүсэх вэ гэдэг нь тухайн хүний биеийн байдал, дархлаа, харшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Үүнээс хамаараад вакцин хийлгээд халдвар авсан ч өвчлөх эсэх, өвчилсөн хүндрэл нь өөр байна.

Хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа тухайн вакцинаас авч болох хамгаалалтыг авна. Одоогоор вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй. Priz­er вакцины судалгаанаас харахад энэ вакциныг хийлгээд 14 хоносны дараа халдвар авах магадлал болоод бусад хүнд халдвар тараах эрсдэл нь ч бага байна. Тэгэхээр тухайн хүн вакцин хийлгээд 14 хоносны дараа тааралдсан бүх хүндээ халдвар тараагаад яваад байна гэсэн үг биш. Харин халдвар тараах эрсдэл бол байгаа. Гэхдээ энэ эрсдэл нь вакцин хийлгээгүй хүнийг бодоход арай бага байна.

-Манай улс хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлтсудалгаавакцины хэлэлцээ хийж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улсын хүн амын 40 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 80 хувийг хамруулах шаардлагатай бөгөөд яалт ч үгүй хүүхдүүдээ вакцинжуулахаас өөр аргагүй. Эхний ээлжинд 15-аас дээш насныхан цаашлаад 15-аас доош насныхан гэх мэтээр явах байх. Prizer вакцин 16-аас дээш, бусад вакцин 18-аас дээш насныхан хамрагдана гэсэн заавартай яваад байгаа шүү дээ. Үүний гол учир нь коронавирусийн вакцин нь маш хурдан хугацаанд хөгжүүлэгдсэн, шинэ төрлийн био бэлдмэл учраас эмнэл зүйн туршилтыг нь олон улсад баримталдаг ёс зүйн хүрээнд хүүхдэд огт хийдэггүй. Яагаад гэхээр хүүхдийн тархи бие даан шийдвэр гаргах түвшинд хөгжөөгүй учраас тэр юм. Мөн жирэмсэн эхчүүдэд хийдэггүй. Одоо бол хүүхдүүдэд яалт ч үгүй вакциныг хийх шаардлагатай болж байна л даа. Барууны орнуудад эцэг эхээс нь зөвшөөрөл аваад бүх вакцинууд туршилтаа хийгээд явж байна.

-Цахим хуудсаар “Энэтхэг улсаас ирсэн 19 иргэнээс мутацид орсон вирус илэрсэн" гэсэн мэдээлэл яваад байнаЭнэ үнэн үүЕр нь Энэтхэгээс ирсэн иргэдэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ худал мэдээлэл шүү. Бидэнд гурван удаагийн мутацид орсон вирусийг нь оношлох оношлуур ч байхгүй. Бид одоогоор эерэг, сөргийг л илрүүлж байна.

-Сүүлийн үед нас барж байгаа хүний тоо өссөөр байна. Цаашлаад зургаа, долдугаар сард энэ тоо хэд хүрэх бол?

-Нас баралтын тоо өдөрт илэрч байгаа тоотой л хамааралтай. Нас баралт нь хоёроос гурван долоо хоногоор хоцорч явдаг. Тэгэхээр өнөөдрийн 1000 тохиолдлоос гурван долоон хоногийн дараа нас баралт бүртгэгддэг. Тийм учраас халдварын тохиолдлын тоо буурсан ч нас баралтын тоо нэг хэсэгтээ өндөр байна гэсэн үг.

 Эх сурвалж: Өдрийн сонин

 
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ