04 сарын 25, Пүрэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, дахин нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна

Улс төр
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай Ерөнхийлөгч ярилцжээ. Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох ишлэлүүдээс хүргэж байна.

  • Шагналууд хөл хорионы үеэр 2 жил орчим хойшилсон. Жилд таван удаа шагнал гардуулдаг. Нэг удаад 30-50 хүнд өгдөг байсан. Хөл хорио тавигдсантай холбоотойгоор хүлээгдээд байсан шагналуудыг ийнхүү өгч байна. Ерөнхийлөгчдийн ганц чаддаг зүйл бол шагнал.
  • Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд хэрэгтэй юм болов уу гээд зарим эрхээсээ татгалзсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр байснаас болж Засгийн газар огцрох хэмжээнд хүрч байсан. Өөрийн эрхээсээ татгалзсанаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.
  • Монголын баялгийг 10-30 жилийн турш өөрийн хувийн өмч мэт иддэг хоёр намд гар хөлөө дүрсэн мэдээлэлд ойрхон байдагаа ашиглан эрх мэдлээ тогтоосон бүлэглэлийг өнгөрсөн 4 жилд илрүүлсэн.
  • У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцорно гэдгийг мэдээгүй. Тэр үед надад ямар санагдах нь хамаагүй. Байдаг л урвалт, байдаг л нөхцөл. Рио Тинто шиг үндэстэн дамнасан том компани манайх шиг гучхан жилийн ардчилалтай улсаар тоглоод сурчихсан. Засгийн газар огцроход харамссан.
  • Монгол инженер, зэвсэгт хүчин өөрсдөө 800 гаруй км урт зам барьснаар бид түүх бүтээлээ.
  • Төмөр зам дагасан газын хоолой барих асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярьсан. Хамтран эзэмшдэг компани, замын трасс нь бэлэн байхад боломжтой.
  • Гучин мянган хонины хариуд вакцин авсан гэж буруу ойлголт.
  • Оффшор мөнгө орж ирэхийн тулд тусгай данс байх ёстой. Тухайн мөнгийг Монголбанктай зөвшилцөн шийдвэр гарсны дараа зарцуулах хэрэгтэй. Одоогийн илрүүлснээр 4 их наяд төгрөг оффшорт байна.
  • Монгол төрийг ард түмэн удирдана гэсэн хууль цаасан дээр л байдаг.  2018-2021 он хүртэл яригдаад байсан тэмцлийг ил болгосондоо бахархдаг. Энэ баялгийг хулгайлсан бүлгийг ил гаргах ажил цаашаа үргэлжлэх эсэх нь дараагийн Ерөнхийлөгчөөс хамаарна.
  • Монгол улс хэт их улс төржөөд байна. Бидэнд улс төржиж болохгүй хэдхэн сэдэв бий. Үүнд: Байгалийн хийн хоолой, Төмөр замын бодлого, Алслагдсан сумын хөгжил, Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр, Монголын говийг эзэнтэй үлдээх зэрэг багтана. 
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ