04 сарын 20, Бямба

Т.Баатар: Монгол кантри урсгалаар хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гаргана

Чөлөөт цаг
2 жилийн өмнө
Т.Баатар: Монгол кантри урсгалаар хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гаргана

Хэдхэн хоногийн өмнөөс “Moнгол кантри” хэмээх шинэ урсгалыг үзэгчдэд хүргэж буй дуучин Т.Баатартай ярилцлаа.


-Гэнэт ийм шинэ, содон хүн хаанаас гараад ирэв. Цагаан сараар их сонин зүйл үзүүллээ шүү. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-намайг түмэндэм-бэрэлийн Баатархүү гэдэг, аав ээжээс заяасан нэр. Харин өнөөдрөөс эхлэн “Дуучин Баатар” хэмээх нэрээр уран бүтээлээ хүргэж байна. миний богино нэр л дээ, манай гэрийнхэн л Баатраа гэж дууддаг байлаа. Өмнө нь тайзан дээр энэ нэрээр дуудуулж байсангүй. Одооноос монгол кантри урсгалын дуучин Баатар гэх учиртай боллоо. Би Архангай аймгийн тариат суманд төрж, өссөн. Багаасаа л урлагийн хүн болно гэж боддог дуунд дуртай хүүхэд байлаа. хөгжим бүжгийн коллежийг уртын дууч мэргэжлээр төгссөн. Үндсэн мэргэжил маань уртын дууч, морин хуурч. таны хэлсэнчлэн Цагаан сарын тоглолт маань үнэхээр олон хүнд хүрлээ. Яг үнэнийг хэлэхэд, бид ийм хэмжээнд хүмүүс уухайлан хүлээн авна гэж бодоогүй. Миний хувьд их том гэнэтийн бэлэг боллоо. бүхнийг зохион байгуулсан "Централ" телевизийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

-Монгол кантри гэх шинэ урсгалыг бий болгож байна, яагаад ийм шинэ зүйлийг хийхээр болов?

-Би энэ ажилд хоёр жилийн өмнөөс хамтарч эхэлсэн. Манай багийн ерөнхий продюсер э.Бат-Үүл ах маань олон жилийн өмнө энэ санааг олсон юм билээ. Монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулж орчин цагийн залууст зориулсан Монгол кантри (country) урсгалаар хийсэн бүтээлүүдийг хүргэх юм. Кантри гэдэг нь хойд Америкаас гаралтай, тэндхийн уугуул хөгжим. Эрх чөлөө, энгүй тал, байгалийн үзэсгэлэн, төрсөн нутаг, хайр дурлал, цэрэг эр, хань ижлээ алс газраас санагалзан дуулдаг агуулгатай. нь монголчуудтай төстэй, сайн сонсвол оторлож яваа адуучин эр унаж буй хүлэг морио хүртэл магтан дуулдаг нь бидний амьдрал ахуйтай ижил мэт, баатарлаг түүхт, эрх чөлөөт монголчууд бид цаг хугацаа орон зайн онцлогоо хэрхэн мэдэрч ардын уламжлалт хөг аялгуугаар хүний сэтгэлд хүргэж ирсэн билээ дээ. Энэ бүхнийг судалж хийсэн учир хол биш ойр, хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гарна гэж харж байна.

-Багийнхнаа танилцуулж болох уу, та?

-Бололгүй яахав, Ерөнхий Продюсероор э.Бат-Үүл ах маань бий. хөгжмийн продюсер “A Sound” хамтлагийн аргил гитарчин д.Мөнхболд, шүлгийг Б.Батцэнгэл ах, хүмүүс Куйза нэрээр нь сайн мэднэ. Менежмэнтийн ажлуудыг “Sonor Records”-ын хамт олон зохион байгуулсан. “Limitless records”-ын р.Батболд ах миний дуулалтад зөвлөгөө өгч бичлэгийн ажлыг хариуцаж хийсэн. Зөвлөхүүд, дизайнер, зураг авалт гээд олон хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөрч хамт олон бий.

-Энэ урсгалын үнэ цэнэ, утга учир нь юу юм бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг. Монголын урлагт салхи оруулах хэрэгтэй. Хүмүүст тэс өөр, шинэ зүйл сонсгох, үзүүлэх шаардлагатай шүү дээ. Сонор рекордсын хувьд анх надтай уулзаж байхдаа үүсгэн байгуулагдсан цагаасаа л Монголд цоо шинэ байх бүтээлүүдэд хамтарч ажилласаар ирсэн тухайгаа хэлж байсан. нээрээ л бүх цаг үеийн анхдагч болох “Камертон”, “хар сарнай”, “никитон”, “татар”, “шөнийн галт тэрэг”, “алтан ураг”-тай хамтарч ажилласан. Анхдагч байна гэдэг их эрсдэлтэй, хүмүүс цоо шинэ юмыг хүлээж авахдаа тийм ч амар байдаггүй. тэдний ажлын дараагийн алхам бол энэ урсгал, ялангуяа надтай хамтрах болсонд миний хувьд их үнэ цэнэ гэж ойлгож байгаа. Би өөрийгөө дөвийлгөөгүй шүү, зүгээр л надад ийм хувь тохиолоо. Сэтгэл үнэхээр их догдолж байна. анх яг энэ догдлол шигээ эмээж байсан минь ч нууц биш. Бид дуунуудаа хийхдээ төрөл бүрээр найруулж, монгол дуулах арга барилтай их зохицож байна, үүнийгээ төгс болгоё гэж хичээсэн. одоо хүмүүс хэрхэн хүлээж авахыг л харах үлдлээ.

-Өмнө нь дуучин Т.Бат-Оргил кантри урсгалаар дуулж байгаагүй бил үү?

-Тийм ээ, кантри урсгал гэдэг өмнө нь байгаагүй биш байсан. дуучин т.Бат-ах 1990 оны дунд үеэс уран бүтээлээ хүргэсэн байдаг. Харин Монгол кантри (Mongol country) гэх шинэ урсгалын ялгаа нь ардын хэв маягийн дуулалт, монгол ахуй, шүлгийн утга, хөгжмийн онцлогтой уялдсан.

-“Сэтгэл нэрнэ” хэмээх анхны цомгоо хэвлэлтэд явууллаа гэсэн мэдээлэл байсан. Хэзээнээс үзэгчдийн сонорыг мялаах гэж байна?

-Манай “Сэтгэл нэрнэ” цомог нийт арван дуутай. Бид цомгийн гүйцэтгэлийн ажлыг Цагаан сарын өмнөхөн дуусгалаа. тэгээд л шууд CD-гээ хэвлэлтэд явуулсан. Хил гаалийн гацалт гайгүй бол удахгүй ирэх байх. Цомог бэлэн болж нааш ачигдангуут нь хэзээ худалдаанд гарах, хаанаас авах вэ гэдгээ зарлана. Бид CD-г олон хувь хэвлүүлээгүй, цаг үеийн онцлогоос шалтгаалж онлайн худалдааны платформуудад оруулах, тэр дундаа Mmusic-тэй хамтарч ажиллаж байгаа. дуунуудаа дэлхийг тойрон суугаа мянга мянган монголчууддаа хүргэх хүсэлтэй.

-Цомгийн нэр их өвөрмөц юм. Яагаад “Сэтгэл нэрнэ” гэж нэрлэсэн бэ?

-Харин их өвөрмөц нэр байгаа биз. “Сэтгэл нэрнэ” гэдэг миний “Сархад” хэмээх уран бүтээлд байдаг шүлгийн мөр л дөө. нэг бүсгүйд сэтгэл алдраад “...Сэтгэлийг минь нэрнэ ээ...” гэж дуулдаг юм. Удахгүй хүмүүсийн сонорт дуу маань хүрэхээр энэ хэсэг мөрүүд их дуулагдах байх гэж бодож байна (инээв).

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнийхөө тухай яриач?

-CD-ний нээлт, дуунууддаа дүрс клип хийнэ. Цаашлаад монгол кантри хэмээх урсгалыг бататгаж, хүмүүс хүлээн зөвшөөрөх хүртэл ажиллахыг хүсч байна. “Кантри” гэдэг ану-ын хөгжим, тэнд очиж монголчууд шинээр ийм зүйл хийсэн гэдгийг сонирхуулах, хамтран ажиллахыг зорьж байна.

-Битүүний өдөр баярын нэвтрүүлгээр индиан хувцас, нүүр будалттай байсан. Ямар утгатай юм бэ?

-"Централ" телевизийн Сар шинийн баярын нэвтрүүлгийн багтай зөвлөлдөж хувцас нүүр будалтынхаа санааг гаргасан. Зүгээр л бусдаас өвөрмөц байя, биднийг илэрхийлж болох ямар өнгө үзэмж байх вэ гэж ярилцаад Анхаа захирал, Куйза ах нарын санал болгосон шийдэлд хүрсэн.

-Урлагийн шинэ урсгалыг үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Дуу маань нэг шөнийн дотор хэдэн мянган хүнд таалагдаж, огт танихгүй хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх маш гоё мэдрэмж байдаг юм байна. нөгөө талаас яаж тэдний сэтгэлийг илүү баясгах вэ гэдэг том хариуцлагатай боллоо. Мөн сонсогчдын хүсэн хүлээсэн хөг аялгууг тэдэнд хүргэж чадсан байна гэдгийг ч харлаа. хүмүүс шинэ хамтлаг юм байна гэж ойлгосон байсан. Үүнийг зөв гэж бодож байгаа. учир нь би хэзээ ч ганцаараа уран бүтээл хийхгүй шүү дээ. Миний уран бүтээлийн нэг онцлог бол сонсогчдод амьд хөгжмөөр тоглогдож хүрэх явдал юм. Миний болон дууны нэрийг бичээгүй нь “Централ” телевизийнхний бодлого байсан. тэр нь ч хүмүүст их сонин санагдсан байх. дэмжсэн бүх үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Улам их хичээнэ гэдгээ дахин дахин хэлмээр байна. Миний шинэ цомог удахгүй та бүхний гарт хүрэх болно. Мөн “The BAATAR” нэртэй сошиал хаягуудаараа та бүхэнтэй ойр харилцаатай байх болно. Мmusic аппликэйшнийг утсандаа татаад дуугаа сонсоорой.

-Та ганц бие үү, хэдэн настай вэ?

-Энэ тухай ингэж шууд тодруулж асуух юм уу. Хариулахгүй байж болох уу.

-Би гэлтгүй, сонсогчдын хамгийн их сонирхдог асуулт байх даа.

-Тийм ээ, ганц бие. Өөр хувийн амьдралтай холбоотой нарийн юмыг ярихгүй байя, тэгэх үү (инээв).

 

Ярилцлагыг: dnn.mn ээс 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ