04 сарын 26, Баасан

"Капитал" банкны нөхөн төлбөр олгох хугацаа энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болж байна

Улс төр
2 жилийн өмнө
"Капитал" банкны нөхөн төлбөр олгох хугацаа энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болж байна

“Капитал” банкийг 2019 онд татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгож буй. Нөхөн төлбөр олгох хугацаа энэ сарын 8-нд дуусна. Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Д.Баасандуламтай энэ талаар ярилцлаа.


- Хадгаламжийн даатгал гэж юу болох, ямар ач хол­бог­­долтой талаар уншигч­дад мэдээлэл өгөхгүй юү?

- Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг нь банк санхүүгийн хүндрэлд орж, албадан татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгох үйл ажиллагааг хэлнэ. Улсын Их Хурлаас 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталснаар Монгол Улсад Хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэг­жүүлэх болсон. Уг тогтол­цоог хэрэгжүүлснээр нийт харилцах, хадгаламж эзэм­шигчдийн 99.4 хувь нь эрсдэлээс хамгаалагдсан гэсэн үг.

- Хадгаламжийн даатгал гэхээр банкны харилцагчид даатгалд хамрагдахын тулд төлбөр хураамж төлөх үү?

- Хадгаламжийн даат­галын тогтолцооны нэг онцлог нь банкны харилцагч нь ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй, харин банк нь харил­цагчдынхаа өмнөөс даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын санд төвлөрүүлдэг.

- “Капитал” банкийг татан буулгасантай хол­боо­той Хадгаламжийн даат­галын кор­порациас нөхөн төлбөр ол­гох үйл ажил­лагааг хэрэг­жүүлсэн. Энэ талаар дэл­гэрэн­гүй мэдээлэл өгнө үү.

- Монголбанкны ерөнхий­лөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тушаалаар “Капитал” банкийг татан буулгах шийдвэргаргаж, манай байгууллагаас тус банк­ны хадгаламж эзэмшигч­дэд ХААН банкаар дамжуулан 20 сая хүртэлх харилцах, хадгаламжийн нөхөн төл­бөрийг олгож эхэлсэн. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь хуулийн дагуу гурван жил үргэлжлэх тул энэ оны дөрөв­дүгээр сарын 8-ны өдөр дуусгавар болно.

- “Капитал” банкны ха­д­галамж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр ол­гох үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөөч.

- “Капитал” банкны 354 260 хадгаламж эзэмшигчид 44,662,554,578 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкны Улаанбаатар хотын 17, орон нутгийн 34 салбар тооцооны төвүүдээр дамжуулан олгож эхэлсэн. 2021 оны IV улирлын байд­лаар 40.4 тэрбум төгрөг буюу нийт нөхөн төлбөрийн 90.5 хувийг олголоо.

- Даатгалын нөхөн төл­бөрөө авахын тулд хаана хандах хэрэгтэй вэ?

- Өмнө хэлсэнчлэн, даат­галын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа гурван жилийн хугацаанд үргэлжилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дээрх үйл ажиллагаа дуусгавар болно. Тиймээс дуусгавар болохоос өмнө холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ХААН банкны салбарт очин нөхөн төлбөрөө авах боломжтой. Иргэн бол иргэний үнэмлэх,хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгчийн ир­гэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ма­най вэбсайт болох www.dicom.mn-ээс авах боломжтой.

Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ