04 сарын 26, Баасан

Э.Баярбаясгалан: Хичээл сургууль орсноос хойш гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм
2 жилийн өмнө
Э.Баярбаясгалан: Хичээл сургууль орсноос хойш гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тоо, мэдээллээс харахад, хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин өссөн байна. Тодруулбал, 2021 оны мөн үед 15-17 насны хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 43 бүртгэгдсэн бол энэ тоо 2022 оны хоёрдугаар сард 138 болж нэмэгджээ. Түүнчлэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлын тоо ч мөн өссөн байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 174 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон бол 2022 оны хоёрдугаар сард тус тоо 362 болжээ. Үүний шалтгаан нөхцлийн талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.

Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн байсан. Хөл хориотой холбоотойгоор 2021 онд гэмт хэргийн гаралт цөөн байсан байх? 

-Хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Үүнд олон шалтгаан бий. Нэгдүгээрт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хөл хорионд байсан. Хөл хорионы хугацаанд гэмт хэргийн гаралт буурч байсан. Харин хичээл сургууль орж эхэлснээс хойш гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдугаарт, 2021 оноос эхлэн Цагдаагийн байгууллага хүүхдийн мэргэжилтний 103 орон тоо шинээр бий болгосон. Эдгээр мэргэжилтнүүд хүүхдийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр ажилладаг. Ийнхүү мэргэжилтнүүд шинээр бий болсноор гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн байх.

Гуравдугаарт, иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн. Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгааг болон гэмт хэргийн хохирогч болж буйг иргэд мэдээлэх тохиолдол нэмэгдэж байгаа. 

-Боловсролын байгууллага хүүхдийн эсрэг болон, хүүхэд үйлдэж буй гэмт хэрэг дээр ямар арга хэмжээ авдаг бол. Танай байгууллагатай хамтарч ажилладаг уу?

-Цагдаагийн байгууллага боловсролын ерөнхий газартай хамтарч ажилладаг. Иргэний боловсрол, иргэний ёс зүй хичээлүүд дээр цагдаагийн алба хаагч зочин багшаар уригдаж, мэдлэг, мэдээлэл олгож байгаа. Ер нь хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал дээр боловсролын байгууллагууд сайн анхаарч байх шиг санагдсан. Тухайлбал, сургуулийн багш, алба хаагчид хүүхэд гэмт хэрэг үйлдсэн болон өртсөн тухай мэдээллийн нууцлахгүйгээр өгдөг болсон. Сургуулийн нэр хүндэд халтай гээд нуудаг байсан хандлага өөрчлөгдөж байгаа нь сайн хэрэг. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн эсвэл үе тэнгийн дээрэлхэлт үүсгээд байгаа хүүхдүүдэд шууд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй. Аль болох хүүхдийн онцлогт тохируулан ажиллахыг хичээдэг. Ар гэрийнхэнтэй нь уулздаг, өөртэй нь ярилцдаг.  

-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн тоо, мэдээллийг харахад ихэнх нь 16-17 насныхан байсан нь анхаарал татсан. Үүний шалтгааныг дэлгэрүүлэхгүй юу? 

-Эрүүгийн хуулинд эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарыг 16 нас гэж тогтоосон байдаг. Тодорхой 7-8 хэрэг дээр 14 насандаа хариуцлага хүлээдэг. Хүний биед хүнд гэмтэл учруулсан, бусдын эд зүйлийг хохироосон, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг тохиолдолд л 14 наснаасаа хариуцлага хүлээдэг гэсэн үг. Тиймээс 16-17 насныхан илүү их гэмт хэрэг үйлдсэн мэт харагдаж байгаа байх.    

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэж байна вэ? 

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний биед халдаж, хүчирхийлэх төрлийн гэмт хэргийг хамгийн их үйлдэж байна. Мөн хүний эд хөрөнгийг хулгайлах төрлийн гэмт нэмэгдсэн. 

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол мөн өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? 

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол мөн нэмэгдсэн. Хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор зам тээврийн осолд орох тохиолдол ч элбэг байна. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, бие биедээ зодуулж их гэмтэж байна. Мөн амралтын хугацаандаа гэмт хэрэг гэхээс илүүтэйгээр ахуйн осол, гэмтэлд өртөх нь элбэг байдаг. Томчууд хүүхднн цоожлоод үлдээчихдэг. Үүний улмаас түлэгдэх, эм тариа хэрэглэх, цонхоор унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ