04 сарын 20, Бямба

Д.Цогтбаатар: Засгийн газар толгойгоо хоёр дахин илүү ажиллуулах ёстой

Улс төр
2 жилийн өмнө
Д.Цогтбаатар: Засгийн газар толгойгоо хоёр дахин илүү ажиллуулах ёстой

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол Улс өнөөдөр хойноо дайн самуунтай, урдаа хилийн хоригтой, тун төвөгтэй нөхцөл байдал үүсчхээд байна. Үүнээс хохирол багатай гарах гарц юу байна. Энэ талаарх таны байр суурь?

-Зөвхөн Монгол Улс гэлтгүй, бусад улс орнууд зөрчилтэй асуудлаа аль болох богино хугацаанд шийдэж, харилцан ойлголцолд хүрээсэй. Дэлхийн түвшинд худалдаа хөрөнгө оруулалтын асуудал аль болох богино хугацаанд,  улстөржилтгүй нөхцөл байдал руу шилжээсэй. Геополитикийн асуудал бүх юмыг улс төржүүлж байна. Манайх шиг жижиг орны хувьд тодорхой үр дагавар дагуулах нь гарцаагүй. Тэгэхээр Монгол Улс дипломат арга замаар аливаа асуудлаа шийдэх, яриа хэлэлцээ явуулж буй бол үр дүнд хүрэх тал дээр ямар байдлаар дуу хоолойгоо хүргэх үү гэх мэт арга хэрэгслээ тооцож, бодож ажиллах ёстой.

-Украины асуудлаар бид төвийг сахих зөв үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Гадаад харилцааны яам Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ажлаа хийж буй яамны урдуур ямар нэгэн тайлбар хийх нь илүүц. Гишүүн хүний хувьд байр сууриа илэрхийлэхэд яриа, хэлэлцээний процесс үр дүнтэй байх ёстой. Аливаа зөрчил үүссэн бол эцэс төгсгөл нь дипломат замаар л шийдэгддэг. Ямар ч хүнд үед дипломат харилцаа, яриа хэлэлцээ зогсох ёсгүй. Нөгөө талаас дэлхийн хамтын нийгэмлэг, хоёр талаас яриа хэлэлцээг үр дүнд хүргэх талаас нь ажиллах ёстой. Түүнээс биш зөрчлийг өдөөх талаасаа ярьцгаагаад баймгүй байгаа юм. Туркэд байлдаж буй хоёр тал гар бариад хэлэлцээний ширээний ард суугаад байхад байлдаагүй бид энд хоёр тал болчихсон муудалцаад буйгаа нэг эрэгцүүлээд бодох л хэрэгтэй. Аль болох ойлголцлыг, тэр тусмаа ойлголцох өдрийг ойртуулах ёстой. Нэг л бодит үнэн бий. Аливаа зөрчил дипломат аргаар яриа хэлэлцээний замаар дуусах учиртай. Мөн зэвсэгт мөргөлдөөний олон улсын хуулийн дагуу энгийн иргэдийн аюулгүй байдлыг маш чанд бодолцож сахих ёстой. Энэ бол олон улсын соёл, иргэншилт хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн норм шүү дээ.

УХААН ХҮРЭХГҮЙ БАЙГАА БОЛ ХОЁР ДАХИН АЖИЛЛА

-Хил гааль хаалттай, эдийн засаг хүндрэх талаар эрх баригчид ярьж байна. Үүний цаад шалтгааныг та юу гэж харж байна. Гадаад харилцааны яам ажлаа муу хийж байна уу?

-Хилээ нээлгэх ёстой. Залуус “ажлаа хий” гэж шаардаж байна. Нээлгэхийн төлөө Засгийн газар ажилла. Гүйцээ. Өөр тайлбар сонсох ёсгүй.  Иргэд  ч тэдний тайлбарыг сонсохгүй. Заримдаа нөхцөл байдал ээдрээтэй, юмны учир нь олдохгүй, ухаан хүрэхгүй үе байдаг. Ийм үед шантрахгүй хоёр дахин илүү ажиллах хэрэгтэй. Энэ явцад учир нь тайлагдана. Сая үнэ тогтворжуулах хууль бариад ороод ирлээ. Өмнө нь барьж ороогүй биз дээ. “Одоо ямар арга байна та нар хий” гэхээр бариад ороод ирж байна. Тэгэхээр толгойгоо ажиллуулаад ажлаа хийх ёстой. Түүнээс УИХ-ын гишүүд төрийн засаглалын өөр салбарын өмнөөс ажил яриад явахгүй. Хууль тогтоогчид засгаас үр дүнг шаардаж, хэрэгцээтэй хуулийг нь гаргаж ажиллах ёстой.

-Төсөвт тодотгол хийх асуудлыг ярьж байна. Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт хийх дөрвөн тэрбумаас таналт хийх боломж байдаг уу. Залуусын зүгээс эрх баригчдыг хэмнэлтийн горимыг өөрсдөөсөө эхлүүлэхийг шаардлаа?

-Залуучууд хэмнэ гэж байгаа нь бүх юмыг танаад эдийн засгийг элгээр нь хэвтүүл гэсэн үг биш шүү дээ. Хэмнэж болох юм аа хэмнэ гэж байна. Дэд бүтэц, нийгэм алсдаа хэрэглэх суурь бүтээн байгуулалтыг төр өөрөө хийх ёстой. Хувийн салбар хөрөнгө оруулалтаа нэмэх, ажлын байраа нэмэх бололцоо хязгаарлагдмал байгаа үед төр манлайлах явдал бий.

Даралт нь бууж байгаа хүнд даралт бууруулах эм өгдөггүй. Би эдийн засагч хүн биш. Ямар ч байсан Сангийн сайд төсөв харьцангуй биелж байгаа. Тиймээс тодотгол хийхгүй гэж байсан. Ажлаа хийж буй Сангийн сайдын үгийг сонсдог байх хэрэгтэй. Сангийн сайдын ширээн дээрх тоо миний ширээн дээр байхгүй. Би Сангийн сайдаас илүү мэддэг болж “давхиад” байж болохгүй.

Залуусын хэлж байгаа өөрсдөө хэмнэ гэдэг бол зөв. Гэхдээ тэвчиж болох зардлыг хэмнэе. Харин том төсвийн хөрөнгө оруулалт, эргээд нийгэмдээ хэрэг болох хөрөнгө оруулалтыг танаж болохгүй. Жишээ нь, Дарханы замыг хэмнэж байна гээд зогсоож болохгүй биз дээ. Уг замаар өчнөөн урсгал явна. Тэгэхээр төсвийн тодотголд учиртай хандах ёстой. Тиймээс би оруулж ирж байгаа саналыг харна. Хэмнэхэд төсвийн тодотгол хэрэггүй байж магадгүй.

Залуус хэмнэ гэдэг чинь цаанаа бидний бизнесийг дэмжээд өгөөч ээ. Хоёрдугаарт, залуус бизнес хийх орчинг эрүүл болгоод өгөөч гэж гуйсан болохоос биш сөрөг үр дагавар гарах зүйл рүү хөтөлж болохгүй. Манай бүлэг дээр тодотгол хийнэ гэдэг шийдвэр гарсан. Гэхдээ би Сангийн сайдын үгийг их сайн сонсч, хүлээж авч байгаа.

ХУУЛИАР ГЭМ БУРУУ НЬ ТОГТООГДВОЛ БИ ХЭНИЙГ Ч ӨМӨӨРӨХГҮЙ

-Хөгжлийн банкны асуудал олны анхааралд байна. Хөгжлийн банкинд нэр холбогдсон гишүүдийг  түдгэлзүүлэх санал оруулж ирвэл та дэмжих үү?

-Хуулийн хүрээнд бүх зүйл явах ёстой. Буруутай хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Гэхдээ хүний бурууг хуулийн хүрээнд тогтоох ёстой. Чи харваас хулгайч харагдаад байна, нотлоод хэрэггүй, гэм буруу чинь тогтоогдлоо гэж болохгүй. Би өөрөө хүний эрх их ярьдаг. Залуусын ярьдаг “no doublestandart” гэдэг зарчмын дагуу нэг л стандартаар хууль хэрэгждэг байх ёстой. Хуулиар гэм буруу нь тогтоогдвол би хэнийг  ч өмөөрөхгүй. Хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр хариуцлагыг тооцох механизм нь хуулийн дагуу явах ёстой. Энэ дээр хатуу байр суурьтай байна. Хэнийг ч өмөөрөхгүй, гэхдээ мэдэхгүй байж хэн нэгнийг “харваас” гэж буруутгахгүй. Шалгах процесст хэн ч саад болох ёсгүй.

Жишээ нь, албан тушаалаа урвуулж, өөрийг нь эсвэл хамсаатныг нь шалгах процесст нөлөөлж байгаа бол жинхэнэ асуудал гаргах ёстой. Хөгжлийн банкны асуудалтай зэрэгцэн төрийн өмчит компаниудыг цэгцлэх ёстойг хэлж байсан. Төрийн өмчит аж ахуй нэгж дээр авлига хэзээ ч зогсохгүй. Яагаад гэвэл төрийн өмчит аж ахуй нэгжийн удирдлагууд өөрийнх нь биш өмчтэй харьцаж буй тул өөриймсөг биш сэтгэлгээгээр ажилдаа хандах магадлал өндөр. Тэгэхээр систем нь буруу байна. Бид өнөөдөр хэдэн хүнийг “явуулчхаад” системд нь өөрчлөлт оруулахгүй бол ахиад хэдэн жилийн дараа хэдэн хүмүүсийг шоронд явуулж, нийгмээрээ дахиад үзэн ядалт дунд л явна.

Нэг ч төрийн өмчит компани одоо нэмж битгий байгуул аа гэж хэлье. Ханалаа, боллоо. Төрийн өмчит компани гэдэг харахад олон нийтийн төлөө юм шиг боловч үнэндээ түр зуур, сонгуулийн мөчлөгөөр томилогдох хүмүүсийн амьдралаа сайжруулах механизм болчхоод байна. Цаашдаа  ч тэгэх байх. Хувийн өмчид суурилсан тогтолцоо хөгжлийн гол түлхүүр. Яагаад гэвэл хувь хүн өөрөө сайхан амьдрахыг хүсвэл илүү их ажиллана. Түүнээс биш дарга чамайг сайхан амьдруулна гэдэгт итгэвэл гэнэн явдал.

-Төр, Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэрийг буцаагаад авчихлаа. Үүнийг та юу гэж харж байна?

-Би хуулиа л яръя. Хувийн компани хууль зөрчөөд авсан бол яриа байхгүй. Хууль зөрчөөд авсан бол угтаа аваагүй гэсэн үг. Харин хууль зөрчөөгүй байвал асуудал өөр шүү дээ. Хуулийн хүрээнд асуудал явах ёстой. Түүнээс олонх дэмжээд байгаа учраас энэ зөв гэдэг байж болохгүй. Ингэлээ гээд олон түмэн надад дургүй болбол би түүнийг хүлээж авахгүй. Хүн төрөлхтөний дийлэнх нь соёл иргэншилт түүхийнхээ ихэнх хугацаанд нар дэлхийг тойрдог гэж итгэж явсан. Тэгээд дэлхий нарыг тойрдог гэсэн хүнийг цаазалж байсан түүхтэй. Тэр хүн гэтэл үнэнийг л хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл олонхийн зөв гэсэн зүйл тэр бүр зөв байх албагүй. Төр дээрх үйлдвэрийг авснаар илүү хариуцлага оногдож байна. Буцаагаад авахдаа ч хуулийн нэг ч үг, таслал зөрчих ёсгүй. Шударга ёс гэдэг нь хуулийг дагаж мөрдөх гэж боддог.

ҮНДСЭН ХУУЛИЙГ БОЛДОГ БОЛ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

-Энэ хаврын чуулганы гол сэдэв Үндсэн хуулийг өөрчлөлтийн асуудал байна. Үүнээс гадна, Улс төрийн намын тухай хууль,  сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж гишүүд ярьж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Сонгуулийн одоогийн тогтолцоонд муу юм байхгүй гэж боддог. Энэ миний бодол. Би ийм бодолтой байх эрхтэй. Сонгуулийн тогтолцоо улс орон бүрт харилцан адилгүй. Тэглээ гээд манай мажоритар тогтолцоо илүү ардчилсан тал дээрээ сул, пропорционал нь илүү ардчилсан гэдэг ойлголт байдаггүй. Хоёул ардчилсан сонгуулийн тогтолцоо. Монголын ардчилал бол хөгжил талаасаа ахисан орон. Зөндөө хүмүүс уурсахдаа ардчилал байхгүй гэдэг. Ардчилал байгаа. Тэр нь төгс төгөлдөр биш гэвэл үнэн. Улс төрийн намын тухай хуульд мэдээж санхүүжилт, нэр дэвшүүлэх процесс, сонгон шалгаруулах процесс, шийдвэр гаргахдаа оролцооны боломжийг хангаж өгсөн дүрэм журмын заалтуудаа зохистой болгох ёстой. Ялангуяа улс төрийн намын санхүүжилт дээр анхаарах ёстой.

Үндсэн хуулийг болдог бол өөрчлөх ёстой. Уг нь яг одоо байгаагаар “орж” ирээгүй. Хэлэлцүүлэх явцад улстөржүүлж байгаад зарим зүйлийг өөрчилчихсөн. Үндсэн хууль болохгүй байна гэж 30 жил ярьчхаад бид өөрчлөхдөө бүрэн хэмжээнд нь сайжруулж чадаагүй орхисон. Тухайн үедээ бас л улс төр явсан. Тэрний төлөөсийг улс төрчид биш улс орон хүлээгээд байна.

-“Тойргоо услах” мөнгийг танах бололцоо байдаг уу. Энэ мөнгийг ямар байдлаар зарцуулах ёстой байдаг юм бэ?

-Тойргоо услах мөнгө гэж ойлгож болохгүй. Төсвийн мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр улс орон даяар, газар бүрт бүтээн байгуулалт хийгддэг. Гишүүд тухайн тойрог, аймаг сумандаа хөрөнгө оруулалтын төслүүд санал болгож, өөрийн тойрогт төсөвт батлуулдаг. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэг дээр сүүлийн жилүүдэд нэлээн устай жил болж байна. Урд нь ус бага байсан учраас үер усны аюул харьцангуй бага байлаа. Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд усны голдрилтой ойрхон буучихсан айлууд байна. Би урьд нь ийм айлуудыг нүүлгэх ёстой гэж боддог байлаа.  2020 онд сонгуулийн тойрог томссон. Ингээд яг бодит амьдрал дээр очоод харахад тэр байдлыг өөрчлөх боломжгүй болсон байна билээ. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хүмүүсийн амьдрал, хөрөнгө оруулалт учраас  байшингаа аваад нүү гэж болохгүй. Далан барих зайлшгүй барих асуудал гарч ирсэн. Далан барина гэдэг тэр айлуудын амьжиргаанаас гадна хүний амины асуудал. Үер ус буухаар  жил бүр юу болдог билээ. Хүний амины асуудал ярьж байхад мөнгө хэмнэх тухай ярьж болох уу. Жишээ нь үер усны асуудлыг тавих мөнгөн дээр би арагшаа суухгүй. Хүний амьжиргаа, амьны асуудал дээр хэмнэдэггүй юм. Юугээ хэмнэх үү гэдгээ хамгийн сайн харах ёстой.

-Хэмнэлтийн горимыг та юу гэж харж байна. Хэмнэлтийг та өөрөөсөө эхлүүлэв үү? Жишээ нь унаанаасаа эхлэх үү?   

-Бүх гишүүд өөрийнхөө хувийн машиныг унадаг. Надаа өөр машин байдаггүй. Би ахиад нэмээд машин авбал энэ чинь хэмнэлт биш болно биз дээ. Хиймэл үзүүлэн болно. Гишүүд төрөөс машин унадаггүй. Мэдээж миний амьдрал дээрх зайлшгүй хэмнэх зүйлээ хэнээр ч заалгахгүй хэмнэнэ. Залуус хэмнэ гэдэг нь төрийн юмыг хэмнэ гээд байгаа. Өөрсдөөр нь хэмнүүлэх гээд байгаад л залуус дургүйцсэн биз дээ. Тэгвэл миний хувийн амьдралд, хэмнэх зүйлээ хүнээр заалгахгүй хэмнэнэ.

 

Эх сурвалж: news.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ