04 сарын 20, Бямба

Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлнэ

Эдийн засаг
1 жилийн өмнө
Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлнэ

Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах болсонтой холбогдуулж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг энэ сард баталсан. Тогтоолын төсөл батлагдсанаас хойш ажил ямар шатандаа явж байна вэ?  

-Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах “Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж байгаа. Энэхүү 31 мянган га газрын 1000 га газарт Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолын төсөл хэдхэн хоногийн өмнө батлагдлаа. Чөлөөт бүсийг Аялал жуулчлалын цогцолбор, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв,  Худалдаа үйлчилгээний төв, Мэдээлэл технологийн кластер, Олон улсын санхүүгийн төв гэж бүсчлэн төлөвлөж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байна.

-Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдсанаараа манай улсын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Монгол Улс өнөөдөр уул уурхайн салбараас хэт хамааралтай хүрэн эдийн засагтай. Цаашдаа бид эдийн засгаа солонгоруулж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан хэнийг ч орхигдуулахгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн аялал жуулчлалын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр олон мянган залуусыг ажлын байртай болгох боломж бүрдэнэ.

-Жуулчдыг татахын тулд эдийн засгийн чөлөөт бүсэд ямар бүтээн байгуулалт хийх вэ?

Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын ресорт, энтертайнмент шоу бизнесийн төвийг байгуулна.

Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт шинээр бий болж байгаа бүтээгдэхүүний нэг нь жуулчид аялж амрангаа эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг илүү сонирхох болсон. Монголбанкнаас 2020 онд хийсэн Эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын судалгаагаар 2019 онд Монгол Улсаас 22 мянга орчим иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад авсан байна. Чөлөөт бүсэд олон улсын томоохон эмнэлгүүд, өрнө, дорнын уламжлалт эмчилгээнүүдийг нэгтгэсэн эрүүл мэндийн хотхон байгуулж дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг Монголдоо авах боломж бүрдэнэ Ингэснээр хилийн чанад руу урсдаг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардал буурахаас гадна, монгол улс эрүүл мэндийн үйлчилгээг экспортлогч улс болох боломжтой. Монгол эмч нарын чадвар их сайжирсан. Олон улсын эрүүл мэндийн хотхон байгуулснаар нарийн мэргэжлийн эмч нарт маань мэс засал, шүд, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр дэлхийд өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.

-Бүтээн байгуулалтын ажлуудын санхжүүлтийг хэрхэн шийдвэрлэх вэ. Хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна уу?

-Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлсээр байгаа. Эдгээр байгууллагын төлөөллүүдтэй тогтмол уулзаж, саналыг нь тусгахаар ажиллаж байна. Хууль эрхзүйн орчны хувьд олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулах орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчдийн зүгээс үүнийг л хүсэж байна. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа.

Үүний тулд олон улсад баримталдаг чөлөөт бүсийн бодлогыг маш сайн судалсан. Чөлөөт бүсийн захиргааг корпорац хэлбэрээр зохион байгуулдаг олон улсын жишгээр явах хэрэгтэй байна. Корпорац нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг  дотоод, гадаадын зах зээлээс бонд босгох, зээл болон бусад санхүүжилтийн эх үүсвэр татахад хамгийн боломжтой хувилбар юм.

-Гол нь дэд бүтэц шүү дээ. Чөлөөт бүсийн газар нутагт дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлт болох 31 мянган га газарт дэд бүтцийн зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр ус хангамж, мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг төслүүдийг гүйцэтгэж байна.  Эхний ээлжид Чөлөөт бүсийн 1000 га газрыг дэд бүтцэд холбох шаардлагатай тул зураг төслийг нэн даруй боловсруулж, өгөх хүсэлтийг БХБЯ болон Олон улсын хөрөнгө оруулагчдад тавьсан. Төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлийг орчин үеийн ухаалаг хотын жишгээр нүхэн гарцын системээр шийдэх зорилтыг тавин ажиллаж байна. Ер нь эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв оновчтой хийхийн тулд олон улсын зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Казино байгуулах талаар яригдаж байсан нь боломжтой юу?

-Манай улсад жилдээ 550 мянган жуулчин ирж байна. ДНБ-ий 3.5 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байгаа нь хангалтгүй. Тиймээс жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй.

Үүний нэг болох казино байгуулснаар аялал жуулчлалын салбарт үйлчилгээний эдийн засаг хөгжих боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Улс орнууд казиног эдийн засгийн өндөр үр өгөөжтэй бизнес гэж үзэж хөгжүүлж, дэлхийн 155 улсад 5800 казино үйл ажиллагаа явуулж байна. Одоо эдгээр улс дээр нэмээд Япон улс болон Дубай хотод казино байгуулж байгаа юм билээ. Казинотой улс орнууд цар тахлын үед ч эдийн засаг нь 35 хувиар өссөн жишээ байна.

Казино байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Хууль зүйн яам ажиллаж байгаа. Тухайн хуулийн төсөлд “Казиног хамгийн либерал, монгол иргэд ордоггүй хэлбэрээр байгуулахаар тусгасан  гэдгийг Х.Нямбаатар сайд онцолж байсан. Монгол хүн оруулахгүй байх тал дээр маш хатуу хаалт тавьж өгөх хэрэгтэй. Аль болох олон ургалч үзэл санааг хуульд тусгаж, судалгааг маш сайн хийж байгаа юм билээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ