04 сарын 19, Баасан

Д.Тогтохсүрэн: Ирэх жилээс төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

Улс төр
1 жилийн өмнө
Д.Тогтохсүрэн: Ирэх жилээс төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төрийн албаны хуулийг 2018 онд шинэчлэн батлахад Та өргөн барьж байсан. Хууль батлагдаж мөрдөж эхэлснээс хойш гурван жилийн дараа дахин өөрчлөх гэж байна. Тухайн үед ямар зарчмаар хуулийг шинэчилж байсан юм бэ?

-Бид 2017 онд Төрийн албаны тухай хуулийг боловсруулаад 2018 онд хууль батлагдаж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхлээд гурван жил болж байна. Тухайн үед хуулийг шинэчилж найруулахдаа төрийн албыг улс төрөөс ангид, чадварлаг, шатлан дэвшдэг болгоё гэдэг агуулгаар найруулж байсан. Хуулийн хэрэгжилт тийм ч сайнгүй байгаа. Ковидын хууль гэдэг нэг “нөхөр” Төрийн албаны хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн. Мөн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш улс төрийн гурван сонгууль боллоо. Сонгуулийн дараа төрийн албанд сэлгээ хийдэг байдал үүнд нөлөөлсөн.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дөрвөн өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Нэгд, төрийн албаны шаардлага хангаагүй, шалгалт өгөөгүй ч гэсэн иргэнийг нэг жилийн хугацаанд гэрээгээр ажиллуулж болох, үүнийгээ дахин зургаан сараар сунгаж болох. Хоёрт, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс төрийн албанд орвол ажилласан жилээ дүйцүүлж ордог болох. Гуравт, одоогийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагыг 1/3-ээр бууруулах. Дөрөвт, төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны албанд дүйцүүлж болох гэсэн өөрчлөлтүүд юм.

Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн дөрвөн өөрчлөлтөөс заримыг нь дэмжмээр, заримыг нь дэмжмээргүй байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад тодорхой шийдвэр гаргасан.

-Ямар заалтыг дэмжиж, ямар заалтыг дэмжихгүй вэ?

-Гэрээгээр ажиллана гэж байхгүй. Төрийн албанд шалгуураа давсан хүн л орох ёстой. Төрийн албаны хуулиар ерөнхий болон тусгай хоёр шалгалт өгдөг. Тусгай шалгалт гэдэг бол тухайн ажлын байрны, албан тушаалын шалгалт. Гэрээгээр ажиллана гэдэг заалт төрийн албыг самарна. Сонгуулиар ялсан нам хэн нэгнийг гэрээгээр авч ажиллуулаад тэрийгээ сунгаж явсаар байтал УИХ-ынх нь бүрэн эрх дуусна. Үүнтэй хамт төрийн албаны мэргэшсэн чадварлаг байдал, мерит зарчим хэрэгжихгүй. Тиймээс үүнийг дэмжихгүй. Мөн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн ажилласан жилийг дүйцүүлж авна гэдэг заалтыг дэмжихгүй.

Харин үлдсэн хоёр заалтыг дэмжиж байна. Засгийн газраас удаа дараа төрийн албанд тавигдаж буй шаардлага, тусгай шалгуур өндөр байгааг бууруулах саналыг тавьсан. Жишээлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга болохын тулд 16 жил төрд мерит зарчмаар ажилласан бол шалгуур хангадаг. Үүнийг 1/3-ээр багасгах заалтыг дэмжиж буй юм. Энэ шаардлагыг нэг удаадаа хүлээж авахад буруудахгүй гэж бүлэг үзсэн. Олон шинэ хүн төрийн албанд орж ирж байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны албанд ороход нээлттэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, багш нь багшаа хийж байгаад төрийн захиргааны албанд ажиллах нээлттэй болно гэсэн үг. Тэд шалгалтаа өгч тэнцсэн тохиолдолд ажилласан жилийг дүйцүүлнэ. Бүлгийн хурлаар хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжихээр болсон. Гэхдээ дэмжигдэхгүй байгаа хоёр заалтыг засаж сайжруулна эсвэл бүр хасна гэдэг байдлаар тохирсон.

Миний хувьд Төрийн албаны тухай хуулийг чанга байх хэрэгтэй гэж үздэг. Тэгж байж төрийн алба чанартай, хариуцлагатай, чадвартай байна. Төрийн албанд улс төрийн шалгуураар олон хүн томилогдож байна. Тэд төрийн захиргааны алба хаагчдын шалгуурыг хангаж чаддаггүй.

-Төрийн захиргааны албан хаагчдын цалин бага гэдэг шүүмжлэл бий. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэх асуудал нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдах уу?

-Тийм. Энэ бол маш чухал асуудал. Төрийн албаны хуулиас болоод орон нутагт хүн очиж ажиллахгүй байгаа юм шиг тайлбарладаг. Орон нутагт боловсон хүчний дутагдалтай, Төрийн албаны тухай хууль чанга байна гээд байдаг. Гэтэл бодит байдал дээрээ Төрийн албаны тухай хуулиас илүүтэй төрийн захиргааны алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал, цалингийн асуудал үнэхээр орхигдсон.

Дөнгөж их сургуулиа төгсөөд суманд ажиллахаар очиж байгаа эмч 848 мянган төгрөгийн, багш 800 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Харин сургуулиа төгсөөд орон нутагт төрийн захиргааны албан хаагч болж буй мэргэжилтэн 560 мянган төгрөгийн цалинтай. Тэгэхээр хамгийн эхэнд яригдах зүйл бол цалин юм. Хоёрт орон нутгийн нэмэгдэл. Орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргааны алба хаагчид авдаггүй. Боловсрол, эрүүл мэндийн ажилчид л авдаг. Суманд ажилладаг багш таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж авдаг. Суманд ажилладаг эмч нар гурван жил тутамд зургаан сарын цалинтай дүйцэхүйц тэтгэмж авдаг. Тиймээс төрийн захиргааны алба хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгодог байх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль чанга байхаас илүүтэй төрийн захиргааны алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдээгүй учраас орон нутаг руу очиж ажиллахгүй байна.

-Үүнийг шийдэхэд бүлэг хэрхэн ажиллах вэ?

-Бид бүхэн ярилцаж байна. 2023 оны Төсвийн тухай хуулиар төрийн захиргааны алба хаагчдын болон төрийн бага албан тушаалтнуудын нийгмийн асуудлыг шийднэ. Тэгэхгүй бол болохгүй.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн асуудлыг яах вэ?

-Төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ1-3 ангиллын ажилчдын цалинг бага зэрэг нэмсэн. Цаашдаа төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг нэмэхгүй бол дэндүү бага байгаа. Зарим хүний авч байгаа цалин тэтгэврээс бага байж болохгүй. Үүнийг нэмэгдүүлэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа

 

Эх сурвалж: itoim.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ