04 сарын 24, Лхагва

Д.Сумъяабазар: Нийслэлд хууль зөрчиж барьсан 22 байршлын барилгуудыг нураана

Нийслэл
1 жилийн өмнө
Д.Сумъяабазар: Нийслэлд хууль зөрчиж барьсан 22 байршлын барилгуудыг нураана

Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажилд тус уулын аманд газар эзэмшдэг компани саад учруулж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэх үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчсөн 22 байршлын барилгыг нураана хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал тэрбээр "Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу.

Буруугаар ч барахгүй ийм зүйл байх ёсгүй. Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга" хэмээн хэлээд "Энигма" компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг албаныханд өглөө.

Үргэлжлүүлэн "Нийслэлд хууль зөрчиж барилга барьсан 116 байршлаас 22-т нь бид даруй арга хэмжээ авна. Одоо яахыг хараарай. Дээрх 22 байршлын барилгыг нураагаад эхэлбэл хувийн хэвшилд халдлаа гэх байх. Гэхдээ нураана.

Үндэсний номын сангийн урд байгаа барилга байгууламжаас эхлээд дүгнэлтийг нь гаргуулж байгаад бүгдийг нь нураана" гэж сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Гашуун үнэн
[172.69.252.140]
1 жилийн өмнө
Нэг хэсэг улс орон маань хуульгүй юм шиг л байсан, АН- ы үед бол тэд өөрсдөө л баяжсан, чадалтай нь үлдээд чадалгүй нь явдаг нийгэм гээд л ард түмнээ загнаж байлаа, одоо л ардчилалтай болж байгаа шүү
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ