03 сарын 29, Баасан

Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэгт нийт 53 хүнийг яллагдагчаар татаж, 17 хэрэг шалгагдаж байна

Нийгэм
1 жилийн өмнө
Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэгт нийт 53 хүнийг яллагдагчаар татаж, 17 хэрэг шалгагдаж байна

Нүүрсний хулгайн хэргийн талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Нүүрсний хулгайтай холбоотой хэчнээн хэргийг шалгаж, хэдэн хүнд, ямар арга хэмжээ авсан бэ?

-Нүүрсний хэрэгт нийт 53 хүнийг яллагдагчаар татаж, 17 хэрэг шалгагдаж байна. 22 хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байна. 

-Хэдэн оноос хойш үйлдэгдсэн хэрэгт шалгалт хийж байгаа вэ?

-2013 оноос хойш

-Чалкогийн нүүрсний гэрээ шалгагдаж байгаа юу? 

-Нийт 22 хэрэгт нотлох баримт цуглуулж байна. Тиймээс энэ хэрэг шалгагдаад гараад ирвэл эрүүгийн журмаар шалгаад гэм буруугийн асуудал яригдана. 

-Шалгагдаж байгаа хүмүүсийн дотор УИХ, Засгийн газрын гишүүн бий юу? 

-Прокурор нэр зарлаагүй. АТГ 17 хүний нэр зарласан. Гэхдээ гэрчийн мэдүүлэг, тайлбар авах хүмүүсийн нэрийг зарласан гэж ойлгосон. Шалгагдаж байгаа хүмүүс дотор УИХ-ын байгаа эсэхийг мөрдөх байгууллага мэднэ. Мөрдөх байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл хүсэх эрхтэй. Тиймээс тэндээс мэдээлэл авах нь зүй. 

-Прокурор зөвшөөрөөгүй байхад нэр зарласан юм уу? 

-Жагсаал нэр зарлахыг шаардсан. Гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй хүмүүсийн асуудалд прокурор мэдээлэл өгөхгүй. 

-Прокурорын зөвшөөрөлгүй байхад АТГ нэр зарлахгүй шүү дээ? 

-Зөвшөөрөл өгөх асуудлыг би шийдэхгүй, хянаж байгаа прокурор нь шийддэг. 

-БНХАУ-аас ямар, ямар хүмүүсийн нэр ирсэн бэ. Нэрсийг прокурорын газар зарлахгүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ та хэлж өгөөч?

-Прокурорын байгууллагад ямар ч нэр ирээгүй. БНХАУ-аас хоёр эрх зүйн туслалцаа хүссэн. 2019 оны есдүгээр сарын 6-нд, 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүсэлт илгээсэн. Эхний хүсэлтийн хариу ирсэн. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүссэн хүсэлтийн хариулт ирээгүй байна. 2019 оны хүсэлтэд "Хилийн зарим бүртгэл дээр өөрчлөлт орсон учир мэдээлэл өгөх боломжгүй"  гэх хариу ирсэн.  

-Хөгжлийн банкны хэрэгт шүүх рүү шилжих гээд боогдсон 87 хэрэг байгаа гэсэн. Үүнд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал бий юу? 

-УИХ-ын гишүүний эрхийг түдгүүлзүүж ч, түдгэлзүүлэхгүй ч шийддэг. Өмнө нь шүүхэд шилжсэн гишүүдтэй холбоотой хэргийг та бүхэн анзаарсан байх. 87 хэргийн зургаа нь байгууллага, 81 нь албан тушаалтнууд байна. Харин  улс төрд нөлөө бүхий таван хүн байна. Улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг хуульд тусгасан байдаг. Шийдвэр гараагүй. Энэ хэргийг прокурор хянаж байна. Үүнд багагүй хугацаа шаардаж байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй маш олон зүйл байдаг. 463 хавтаст хэрэг, 300 гаруй оролцогчийн гомдол хүсэлтийн хянасан. 

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил давсан явсан. Тэр хүн гадаадад байж болох юм уу?

-Прокурор мөрдөн шалгадаггүй, хянадаг. Гадаадад байх эсэх асуудлыг шалгаж буй мөрдөгч шийднэ. 

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ