06 сарын 20, Пүрэв

С.Ганбаатар: Үтэр түргэн сонгууль хийх ёстой

Улс төр
1 жилийн өмнө
С.Ганбаатар: Үтэр түргэн сонгууль хийх ёстой

УИХ-ын хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах тодруулгыг авлаа.


-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Тус чуулганаар тогтолцооны өөрчлөлт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийг ингэж дураараа хамаагүй оролдоод байдаг явдал бол монголын ард түмний эрх мэдэл рүү дарга нар халдаж байна гэсэн үг. Өнөөдөр УИХ, сайд нар, гишүүд, үе үеийн эрх баригчид 700 гаруй хууль баталсан. Энэ бол дандаа иргэний, захиргааны, компаниудын, иргэдийг яаж бороохойдох вэ, яаж татвар авах вэ зэрэг иргэдийг хуульчилсан.

Ганцхан монголын ард түмэн улстөрчдийг идэх вий, даврах вий, нүүрсний хулгай хийх вий гэдгээс сэргийлж, эрхээ эдлэх боломж олгож хуульчилсан хууль нь Үндсэн хууль. Тэгэхээр монголын ард иргэд нийтээрээ санал асуулга явуулаагүй байхад энэ хууль руу хамаагүй гар дүрж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

Түүнээс биш адууны хулгайч нар тойрч сууж байгаад өөрсдөдөө зориулсан хуулийг зохиох юм бол аюултай. Түүн шиг дарга нарыг хулгай хийх вий гэж цагдаж, хянадаг Үндсэн хууль гэдэг зүйлийг дарга нар өөрсдөө тойрч суугаад хэлэлцэж батална гэдэг бол сайн зүйл биш гэдгийг анхнаасаа хэлж байгаа.

-Хэд, хэдэн гишүүнийг яллагдагчаар татчихсан. Үүнээс үүдэн парламент чадавхгүй болж байна гэсэн яриа бий. Тиймээс ч сонгуулийн хугацааг наашлуулах тухай яриа гарч байх шиг байна?

-Хэд, хэдэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх яриа сонссон. Мэдээллийн хэрэгслүүдээр л авсан мэдээлэлтэй байгаа. Гэхдээ яг албан ёсоор надад баримт ирээгүй байна. Энэ тал дээр албан ёсоор УИХ-д орж ирсний дараа байр сууриа илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. Харин УИХ хугацаанаасаа өмнө тарах эсэх дээр бол үтэр түргэн яаралтай сонгуулиа хийх ёстой.

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ Их хурал, энэ эрх баригчид өнөөдөр монголын ард түмний төлөө үйлчлэх чадавхаа алдчихлаа. Өнөөдөр та нар хууль батлагдаж байгаа, нүүрсний хулгай зэрэг олон асуудал дээр эрх баригчид улс орныг авч явж чадахгүй хэмжээнд хүрсэн гэдгээ тодорхойлчихлоо. Ард түмний амьдралыг хар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хар. Цалин, тэтгэвэр нь хүмүүсийн амьдралд хүрэхгүй байна. Монголын ард түмэнд амласан амлалтуудаа энэ эрх баригчид биелүүлж чадахгүй байна.

-Энэ Их хурлыг тараагаад, яаралтай сонгууль зохион байгуулаад энэ байдал өөрчлөгдөх юм уу?

-Ямар ч байсан монголын ард түмэнд дахин сонголт хийж, унаж яваа морио солих эрхийг нь бид өгөх ёстой.

-Улс төрийн намуудын тухайд юу хэлэх вэ?

-Монголд улс төрийн намын тогтолцоо бүрэн дампуурсан. Би өөрөө хүртэл нам байгуулах гэж гүтгүүлж, сайн муугаа дуудуулж явлаа. Өнөөдөр эрх баригч МАН-д маш олон шударга, эх орны төлөө гэсэн гишүүн байгаа. Гэтэл тэр хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж, толгой дээр нь байгаа сайд дарга нар, бүлэглэлүүдийн дарамтад орчхоод байна. Ардчилсан нам өнөөдөр яагаад ингэж супер дампуурав аа гэвэл өөрсдийгөө ардчилал гээд бодчихсон хүмүүс өөрсдийгөө нам гээд бодчихсон. МАН ч гэсэн ялгаагүй өөрсдийгөө нам, төр, улс гээд бодчихсон. Жирийн гишүүдээ үл тоодог, тэд нь шийдвэр гаргалтад оролцож чаддаггүй. Уг нь бол намын дээр гишүүд нь байх ёстой юм.

-Жижиг намуудын тухайд?

-Жижиг намууд ч гэсэн ялгаа байхгүй. Жирийн гишүүдээ эхлээд хүндэтгэ. Тэднийхээ төлөө үнэн сэтгэлээсээ үйлчилдэг бол тэр нам мөн. Тэгэхгүй гишүүнтэй, гишүүнгүй тэднийг ашиглаж, улс төрд сайд дарга болох гэж явдаг нь сайн зүйл биш.

-Улс төрийн намын тухай хуульд тэгвэл ямар өөрчлөлт оруулж байж энэ зүйл засрах юм бэ?

-Улс төрийн намд жирийн гишүүд, дэмжигчид нь шийдвэр гаргахад оролцдог, үзэл бодлоо оруулдаг, санаа бодлоо илэрхийлж, түүнийх нь төлөө үйлчилдэг байх ёстой гэсэн шаардлага, стандартыг нарийвчилж суулгаж өгөх хэрэгтэй.

Түүнээс биш жирийн гишүүдээ ашиглаж улс төрд ашиг хонжоо хайдаг бүлэглэлүүдийн хэрэгсэл болгож болохгүй гэдгийг хуульчилж өгөх ёстой. Ийм нарийвчилсан зүйл заалтууд нь олон улсын намын тухай хуулиудад маш сайн задаргаатай байдаг. Би олон улсын жишгийг л хэлж байна. Олон улсын жишгээр гишүүд, дэмжигчид бол намын эзэн. Харин намын дарга нь ерөнхий үйлчлэгч юм гэдгийг тодруулж өгөх гэж л намын тухай хууль байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:247

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ