06 сарын 20, Пүрэв

Б.Бат-Эрдэнэ: Дэлхийд цэвэр уснаас болж иргэний дайн гарч байхад үүгээр манайд автомашин угаагаад байж болохгүй

Нийгэм
1 жилийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Дэлхийд цэвэр уснаас болж иргэний дайн гарч байхад үүгээр манайд автомашин угаагаад байж болохгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье ээ. Сүүлийн үед цахим орчноор тантай холбоотой асуудал их яригдах боллоо. Зарим нэг олны танил хүмүүст газар олгосон гэх мэт. Энэ яваад байгаа мэдээллүүдэд та бодитой тайлбар өгөхгүй юу?

-Манай Байгаль орчин, аялал жуулчлалын яам үргэлж шилэн, ил тод байх зарчмыг баримтлан ажилладаг байгууллага. Тэр утгаараа Ерөнхий сайд “5 Ш” хөтөлбөрийг зарлаж, үүгээрээ шилэн байх үүргийг өгсөн. Үүний дагуу ч тэр бид бүхэн ил тод байхыг илүүд эрхэмлэдэг. Тиймээс сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа асуудал болгонд тайлбар хэлэх нь зөв өө. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Энэхүү хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд, Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан болон 48 иргэнд газар олгосон тухай мэдээлэл сошиалаар сүүлийн үед их явлаа.

-За эхлээд та дуучин Болдод газар олгосон эсэх талаараа тодруулчих уу?

-Дуучин Болдын хувьд газар олгогдсон олон иргэдийн дунд л орсон асуудал. Гэхдээ гадуур яригдаад байгаа шиг 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн хугацаанд манай яамнаас аль болох газар шинээр олгохгүй байх зарчмаар ажиллаж ирсэн. Ер нь ч нөгөө талдаа олгох газар угаасаа байхгүй юм билээ. Миний бие сайдаар томилогдсоныхоо дараахан Богд хан дархан цаазат газар нутаг дээр 5594 га газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу дархан цаазат газар дээр хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар нутгийг дахин ашиглах болон ашиглахаас урьдчилсан сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар олгох заалттай. Харин тусгай хамгаалалттай газар нутагт дуудлага худалдаа гэдэг ойлголт байхгүй, зөвхөн төслийг сонгон шалгаруулах хэлбэрээр олгогдох эрх зүйн зохицуулалттай байдаг.

Бид цаашид Богд ууланд газар олгогдохгүй есөн амыг зарласан. Тухайлбал, Нүхт, Шажин Хурах, Тайн, Залаат, Энхтайван, Мандшир, Богино, Ширдэгт, Зандмаан ам хэмээх газруудад газар олгохыг хориглосон. Дуучин Болдын хувьд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Тухайн хаус худалдаж авсантай холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Иргэний хууль бусад холбогдох хууль тогтоомжуудаар энэ мэт иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан газар олголтуудыг хийсэн. Тиймээс дахин хэлэхэд дуучин Болдод 2.7 га газар олгогдсон зүйл огт байхгүй. Бүр бэлэглэлийн шинж чанартай зүйл юу ч байхгүй шүү. Хүний үл хөдлөх хөрөнгө өөрөө Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар шийдвэрлэгдэж байгаа л асуудал шүү.

-Авто угаалгын газрууд саарал ус ашиглах асуудлыг та хөндсөн. Яг эдгээр аж ахуйн нэгжүүд саарал ус ашиглах боломж, нөгөөтэйгүүр санхүү, технологийн шийдлээ хэрхэн бүрдүүлэх ёстой гэж та үзэж байгаа юм бэ. Шууд саарал ус хэрэглэ гээд тулгачих нь ер нь зөв үү?

-2018 оны цэвэршүүлсэн ус дахин ашигллах талаарх стандарт бий. Мөн үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоол ч байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усыг дахин ашиглах асуудлыг Монгол Улсын Засгийн газраас холбогдох яамдыг даалгасан байдаг. Манай яамын хувьд уг асуудлыг хэрэгжилт дээр нь хяналт тавих чиг үүргийг өгчихсөн байгаа. Тэр утгаараа автомашин угаалгатай холбоотойгоор шинээр энэхүү асуудлыг хөндөж байгаа зүйл огт байхгүй. 2020, 2021 онуудад энэ чиглэлээр БОАЖ-ын сайдын тушаал удаа дараа гарч байсан. Улмаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж ирсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан л бол үүнийг хэрэгжүүлэх нь холбогдох салбар яамдын үүрэг. Тэр утгаараа манай яам болоод би гэнэт өнөөдөр л энэ асуудлыг тавиад хэрэгжүүлэх гээд яваа зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Жил бүр манай улс гол, мөрөн, булаг шандаа зуу, зуугаар нь алдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа дэлхийн 10 орны нэг нь манай улс. Монгол Улсын гадаргын ус 98, харин гүний ус нь хоёрхон хувь байдаг. Тэрхүү 98 хувийн 60 гаруй хувь нь гадагшаа урсгалтай. Өөрөөр хэлбэл Монгол Улс дотор бус хил гараад явчихдаг гэсэн үг. Тэр утгаараа уудаг цэвэр усаараа автомашин угаагаад явах ёстой юу. Өнөөдөр технологийн хувьд маш өндөр боломж хэрэглээнүүд их байна. Нэг зүйлийг албан ёсоор хэлье. Бидний хувьд автомашиныг саарал усаар угаа гэдэг шийдвэр огт гаргаагүй. Гэхдээ саарал усаар угааж болохгүй гэж бас хэлээгүй. Автомашиныг усаар бус уураар ч угааж болно. Ямар нэгэн байдлаар хязгаарлалтын асуудал хөндөөгүй. Өнөөдөр шууд цэвэр усаар битгий угаа гэж хориглоогүй. Харин удахгүй энэ асуудлыг хориглоно шүү гэдгийг урьдчилж сануулж хэлсэн. Гэхдээ нэг талдаа аж ахуйн нэгжүүд бэлэн биш байна гэдэг шалтгаанаар асуудалд хандах нь өрөөсгөл шүү. Өнөөдөр дэлхий дээр амны цэвэр уснаасаа болоод иргэний дайн гарч байгаа улсууд цөөнгүй байна. Гэтэл манайд цэвэр усаараа автомашин угаагаад л сууж байж болохгүй, ийм цаг үе ирсэн шүү гэдгийг л анхааруулж хэлсэн. Өнөөдөр л гэнэт ийм шийдвэр гаргачихсан учраас та бүхэн шийдвэрээ жаахан хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг би авахгүй. Учир нь тэртээ 2015 оноос хойш уг асуудлыг хөндөж ярьсан, уулзсан, тодорхой тогтоол, хууль журам үйлчилж эхэлсэн шүү дээ. Угаалгын газруудад шинэ технологи, санхүүжилтээ шийдвэрлээд явах эрх, боломжууд бүрэн нээлттэй байгаа.

-Төрийн нарийн бичгийн дарга болон танай яамны хуулийн хэлтсийн дарга ажлаа өгсөн. Энэ нь сайдтайгаа учраа олж, хамтран ажиллаж чадахгүй гэх үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр явсан албан тушаалтнууд та бүхний хооронд нэгнийгээ харлуулах, гүтгэх ажлууд явагдаад байгаа юм биш үү. Яагаад энэ хүмүүс ажлаа өгсөн юм бэ. Тантай үнэхээр гар нийлж ажиллаж чадахгүй байсан уу. Сайдтайгаа ажиллаж чадахгүй бол албаа өгдөг эрх зүйн орчин байдаг юм уу?

-Энэ сарын эхээр Хуулийн хэлтсийн дарга Цогтгэрэлийг ажлаас нь чөлөөлсөн. Учир нь Засгийн газрын “5 Ш” ажиллагааг эхлүүлж байгаа юм гэдгийг манай Төрийн нарийн бичгийн дарга асан Баттулга мэдэгдсэн. Тухайн тушаалыг гаргахдаа өөрийн туслахаараа тушаал бичүүлээд өөрөө гарын үсэг зураад Төрийн захиргаа удирдлагын газрын даргыг авчираад үүнд тамга дараад өг хэмээн даруулсан байдаг. Төрийн алба гэдэг хуультай. Төрийн тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч хэн нэгэн эрх мэдэл бүхий даргын туслах болон даргын гарын үсэгтэй тушаалаар ажлаас халагдаж болохгүй. Энэ бол зарчим. Тиймээс бид энэхүү асуудалд Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгосон. Төрийн нарийн бичгийн даргатай бид уулзсан. Тэрхүү уулзалтын үеэр тэрбээр тантай холбоотой, таныг балбах материалуудыг бид олон нийтэд ил болгоно хэмээн сүрдүүлсэн. Хэн нэгэн төрийн албан хаагч өөрийн ажиллаж ирсэн материалаа ажлаас халагдсан нэрийдлээр олон нийтэд цацаж бусдыг гүтгэж, доромжилж болохгүй. Миний хувьд хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:247

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ