05 сарын 07, Мягмар

П.Мөнхбаатар: Улсын хэмжээнд 600 мянган иргэн тоон гарын үсэгтэй болсон

Нийгэм
1 жилийн өмнө
П.Мөнхбаатар: Улсын хэмжээнд 600 мянган иргэн тоон гарын үсэгтэй болсон

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай ярилцлаа.

-Тоон гарын үсгийг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс иргэдэд олгож эхэлсэн. Тоон гарын үсэг олгох ажил ямар явцтай байна вэ. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн тоон гарын үсэгтэй болсон бэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэг авах эрхтэй бөгөөд тоон гарын үсэг олгох эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын бүртгэлийн байгууллага тоон гарын үсгийг иргэдэд олгож байгаа билээ. Тоон гарын үсгийг 21 аймаг есөн дүүрэгт бүх сум, хороодын улсын бүртгэгч нар олгож байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 мянган иргэн тоон гарын үсэгтэй болсон байгаа.

-Иргэд тоон гарын үсгээ хэрхэн хаанаас авах боломжтой вэ?

-Иргэд тоон гарын үсгээ аймаг нийслэлийн аль ч дүүрэг, хороо болон киоск машинаас авах авах боломжтой. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээ буюу Дарь эх нэг цэгийн үйлчилгээ, төр захиргааны хоёрдугаар байр буюу Батлан хамгаалах их сургуулийн урд, Жанжин нэг цэгийн үйлчилгээнээс, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвөөс, мөн хорооны улсын бүртгэгчээс авах бүрэн боломжтой.

“Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар “Хаан банк”-тай хамтран “Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян”-ыг энэ сараас эхлүүлээд байна. Тус аян хэрэгжсэнээр тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх, иргэдийн тоон гарын үсгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд тоон гарын үсгээр нэвтрүүлэх зэрэг олон ажил хийгдэж байгаа юм. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд суулгах болон утасны “GSign” app буюу гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож байгаа.

-Иргэд тоон гарын үсгийг авахын тулд ямар бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Иргэд тоон гарын үсгийг авахад иргэний үнэмлэхийн чип дээр тоон гарын үсгийг суулгах учраас цахим үнэмлэхээ авч очих хэрэгтэй.

-Тоон гарын үсэг ямар ач холбогдолтой талаар ярихгүй юу?

-Улс орнуудын иргэд, хуулийн этгээдүүд хооронд гэрээ, хэлэлцээр, аман болон энгийн бичгийн хэлбэрээр хийгддэг. Бичгийн хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулж түүндээ гарын үсэг зурж, тамга дарж, шуудангаар илгээх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг. Үүнийг дэлхийн улс орнууд мэдээлэл технологид суурилж Цахим гарын үсгийн хуулиар хуульчилж шийдсэнийг дагаад Иргэний хууль, Ня-бо бүртгэлийн хууль, Даатгалын хууль, Татварын хууль, Бүртгэлийн тухай хуулиудад ч нэмэлт өөрчлөлт орсон.

Мэдээлэл технологи хөгжихийн хэрээр цаасыг халж цахим баримт бичигт бүрэн шилжих, төрийн байгууллагууд тоон гарын үсэгт суурилсан цахим албан хэрэг хөтлөлтөд шилжсэнээр төсвийн хэмнэлтийг бодитой болгож, авлига хүнд сурталтай тэмцэхэд иргэд болон төрийн байгууллага хооронд наашаа цаашаа явах, очиж дугаарлаж зогсдог, төрийн албан хаагч авлига авдаг гэсэн хардалтууд хүртэл арилах боломжтой гэж харж байгаа. Тоон гарын үсэг нь өндөр нууцлал бүхий нарийн технологийн суурь бүтэцтэй ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэнээрээ хэрэглэхэд хялбар, олон төрлийн зардлыг хэмнэдэг давуу талтай.

-“И-Монголиа” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгтэй болговол цахим үндэстэн, цахим хувьсгал болох талаар албаныхан ярьж байсан?

-Дэлхийн бусад орнуудын нэгэн адил цахим гарын үсгийг нийгэм, эдийн засгийн бүх харилцаандаа хэрэглэж болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь үүнийг бүх нийтийн хэрэглээ болгох ажлыг Улсын бүртгэлийн байгууллагын хамт олон хийж байгаа. Үүний хүрээнд Улсын бүртгэлийн байгууллага 2022 онд 400-500 мянган иргэндээ тоон гарын үсэг олгосон байна. 2023 онд тоон гарын үсгийг 1.5 сая иргэддээ олгохоор төлөвлөсөн байгаа. Ингэснээрээ бид иргэдийн цаг хугацаа хөрөнгө мөнгийг асар их хэмнэх болно. Дагаад төрийн байгууллага дээр ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал ч буурна гэж харж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ