05 сарын 03, Баасан

ТЭМДЭГЛЭЛ №1: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн сургуульд орсон жил /1983 он/

Блог
3 жилийн өмнө
ТЭМДЭГЛЭЛ №1: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн сургуульд орсон жил /1983 он/

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм. Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх түүхэн тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №1

1983 он, Сургуульд орсон жил:

Улаанбаатар хотын Найрамдлын районы (одоогийн Баянзүрх дүүрэг) 59 дүгээр цэцэрлэгт би гэдэг хүн ахлах ангиа төгсөөд дунд сургуульд орох боллоо. Тухайн үед аав, ээж, эмээ нар маань намайг ямар сургуульд оруулах талаар ярилцаад ерөөсөө л охиноо урлагийн хүн болгоё гэдэг шийдвэрийг гаргаж Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулаад үзье гэж шийджээ.

Тэгээд аав намайг дагуулж яваад шалгуулах гэтэл тухайн жилд суралцах хүүхдүүдээс аль хэдийн элсэлтээ аваад дуусчихсан, бэлтгэл ангийн хичээл эхлээд явж байгаа гэсэн хариу сонсов.

Элсэлтийн комисс хариуцсан тэнхимийн эрхлэгч Л.Замбага багшид аав хүсэлт гаргаж, охин минь их авъяастай, та бүхэн цаг гаргаад шалгаад өгөөч гэж хичээнгүйлэн гуйсны үр дүнд багш нар дахин хуралдаж комисс бүрдүүлээд хоёр хоногийн дараа шалгалт авав.

Сонсгол, ритм, гар, хурууны байдлыг минь харж, бас хэд хэдэн дуу дуулуулаад манай сургуулийн элсэлтийн шалгалтын шалгуурт тэнцэх хүүхэд байна гээд намайг тэнцүүлсэнд аав бид хоёр магнайгаа хагартал баярлаж билээ.

1983 оны намар 9 сарын 1 нд н.Маамхүү багштай 1А ангид элсэн орж, төгөлдөр хуурын мэргэжлийн багш минь Н.Ганчимэг болсон. Ингэж би гэдэг хүн анх урлагийн сургуулийн босгыг алхаж орсон юм.

Сургуульд орохоосоо өмнө ааваараа нот заалгаж хөгжимд ойрхон өссөн болоод ч тэр үү надад тулгарах бэрхшээл харьцангуй бага байдаг байсан. Н.Ганчимэг багш минь надад сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж ойлгуулж, их зүйлийг зааж сургасан, урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурийг бүрдүүлж өгсөн ачтан билээ.

Хөгжим бүжгийн коллежийн багш нарын заах ур чадвар, сургалтын хөтөлбөр нь дэлхийд өрсөлдөхүйц чансаатай гэдэг нь олон төгсөгч нарын сэтгэгдэл, тэдний амжилтаас тод харагддаг юм. Хайрт сургууль, багш нар, ангийн найзууд та нартаа үргэлж талархаж явдаг шүү.

Дараагийн тэмдэглэл:

1989 он, Япон улс руу явах болсон түүх

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ