03 сарын 28, Пүрэв

ТЭМДЭГЛЭЛ №2: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн Япон руу явах болсон түүх /1989/

Блог
3 жилийн өмнө
ТЭМДЭГЛЭЛ №2: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн Япон руу явах болсон түүх /1989/

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх түүхэн тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №2

1989 он, Япон руу явах болсон түүх:

Намайг 1984 онд 2 дугаар ангид сурч байхад ээж Анагаахад дөрөвдүгээр курс, аав багшийн дээдэд концертмейстрын ангид тэнцчихсэн шинэхэн оюутан болж байх үед манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ /аав ээж, би, охин дүү/ ХААЯамны урд талын 62 дугаар байранд эмээгийндээ багтаж шингэхээрээ цуг амьдардаг байв.

Удалгүй аав оюутан болсон болохоор тэр намраа арслантай гүүрийн зүүн урд байрлах Багшийн дээдийн оюутны дотуур байрны нэг өрөөнд бид дөрөв эмээгийнхээс өрх тусгаарлаж тусдаа амьдрахаар болсон юм.

Аав, ээж хоёулаа оюутан байсан болохоор оюутны цалин нь амьдралд хүрэлцээ муутай, тиймээс аав хөгжмийн найруулга хүмүүст хийж өгөх, байгууллагуудаар хамтлагтайгаа тоглолт хийх зэргээр мөнгө олж, ээж маань сургуулиасаа нэг жилийн чөлөө авч тарваганы арьс элдэн, малгай хийн зарж, амьдралаа залгуулдаг байсан. Тарваганы арьсаа будах болгонд ээжийн гар будгандаа хордож, сүүлдээ үрэвсэж, харшил өгдөг болж эхлэв. Ээжийнхээ гарыг хараад миний сэтгэл өвдөж, .. Ээжээ би танд туслах уу гэхэд ээж маань миний охины гар тарваганы арьс будахад зориулагдаагүй, төгөлдөр хуур дарахад зориулагдсан, гараа хайрлах хэрэгтэй гэж билээ.

1985 онд ээж төрж би 2 охин дүүтэй болов. Ам бүл нэмэгдэж, ээж аавын ачаалал улам их болохын хэрээр би биеэ даах болж, 3 дугаар ангиасаа эхлэн арслантай гүүрнээс сургууль хүртлээ ганцаараа явдаг болсон. 1988 оны 6 сар хүртэл амьдрал энэ маягаар үргэлжилсээр аавыг төгсөх үед дотуур байрны дарга эгч “М” танайх одоо нүүгээрэй намар шинэ оюутнууд ирнэ, байраа суллаж засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж зарлиг буулгав.

Хэдий нэг өрөө умгар ч гэсэн амьдарч байгаа байрандаа бид хэд аль хэдийн дасчихсан гараад хаачихаа мэдэхгүй арга ядахдаа зун байсан болохоор есөн сар хүртэл Чингэлтэйн зусланд гарсан. Аз болоход Багшийн дээд сургуулиас аавыг онц төгссөн гээд Концертмейстрын багшаар ажиллуулах урилга ирж, бид оюутны дотуур байрнаасаа хөөгдөх аюулаас түр хугацаанд аврагдаж билээ.

1989 оны 1 сард манай сургуулийн мэдээллийн самбарт нэгэн зарлал тавигдсан юм. Утга нь: Япон улсын Нагояа хотод зохиогдох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд оролцох хүсэлтэй хүүхдүүд өөрийн зохиосон дууны үг, аяыг сургуулийн захиргаанд авчирч өгнө үү гэсэн байв. Ингээд би өөрийн зохиочихсон байсан "Анхны хичээл" нэртэй дуугаа Н.Ганчимэг багш, мөн манай ангид сонсгол, ритм ордог байсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж багшдаа сонсгож дууны үг, нотоо өгтөл Г.Пүрэвдорж багш, чи энэ шүлгүүдэд ая хийгээд үз гээд хэд хэдэн шүлэг зохиолчдын хорооноос авчирч ирснийгээ надад өглөө. Тэр шүлгүүд дундаас Л.Эрдэнэцэцэгийн "Ээжийн бүүвэй" шүлэг таалагдаж ая хийхээр оролдож эхлэв. Шүлгээ цээжилчихээд хэдэн өдөр бодоод л явж байлаа. Гэтэл нэг өдөр хичээл тараад харих замд шүлгийн дахилтаасаа ая нь шууд ороод ирэв ээ.

Ёстой ид шидийн ч гэмээр үйл явдал байсан юм. Орж ирсэн аяаа аялсаар байгаад гэртээ ирж төгөлдөр хуур дээрээ тоглож дуулан нотолж, хэдэн өдөр дуун дээрээ ажиллаж бэлэн болгоод Пүүжээ багшдаа өгөв. Багш сайн болж гэж магтаад миний дууг сургуулийн захиргаанд хүргүүлжээ. Сургуулиас хүүхдүүдийн бүтээлийг Соёлын Яаманд өгч хэсэг хугацааны дараа намайг ирж дуугаа студид бичүүлээрэй гэж дуудлаа.

Монголд ардчиллын салхи сэнгэнэж эхэлсэн үе байсан даа, Хонх хамтлагийн ах нар Соёлын яаманд байрлах студид өөрсдийн дууны бичлэгээ хийж байх үед би таарч тэд миний дууг бичиж өгсөн байдаг юм. Ингээд дуу бэлэн болсон учир Соёлын яам миний дууг уралдаанд оролцуулахаар Япон руу явуулав.

1989 оны хавар 4 сард манай сургуулийн захирал МУГБ, гоо зүйч, сэтгэл судлаач М.Цэрэндорж багш маань намайг дуудаж Японоос хариу ирлээ охин минь чи явахаар болсон гэв. 1989 оны 8 сарын 13- нд болох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын финалд оролцоно уу гэсэн урилга надад үзүүлэхэд цочирдох, гайхах, баярлах, догдлох, алмайрах за ер нь юм юм л болсон доо. Үнэн гэж үү багшаа гэж л дахин дахин асууж билээ.

Дараагийн тэмдэглэл,

1989 оны зун. Явах бэлтгэлээ хангасан нь

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ