04 сарын 23, Мягмар

ТЭМДЭГЛЭЛ №3: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр Япон руу явах бэлтгэлээ хангасан нь /1989 оны зун/

Блог
3 жилийн өмнө
ТЭМДЭГЛЭЛ №3: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр Япон руу явах бэлтгэлээ хангасан нь /1989 оны зун/

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №3

1989 оны зун, Явах бэлтгэлээ хангасан нь:

Япон явах бэлтгэл ажил ихтэй ч гол нь тэмцээнд дуулах дуугаа маш сайн бэлдэх хэрэгтэй байв. Тухайн үед юм ховор, тэмцээндээ ямар хувцас өмсөх үү гэхээс эхлээд асуултууд гарч эхэлсэн. Дэлгүүрт бэлэн шууд аваад өмсчихөөр хувцас байхгүй материал авч хийлгэх л гарц үлдсэн. Тэгээд хувцасаа яаж хаанаас материал олж хэнээр хийлгэх вэ гэдэг нь тодорхойгүй байлаа.

Их халуун орон, бүр хамгийн шатам халуун үед нь очих гэж байгаа учир нимгэн материалтай хувцас байх хэрэгтэй гэж хэн нэг нь зөвлөсний дагуу тэр материалыг олох гэж мөн ч их эрэл хайгуул хийсэн дээ. Эцэст нь Налайхын даавууны дэлгүүр арай сонголт сайтайг дуулаад нагац эгчтэйгээ Налайх орж материалуудаа ямарч байсан олоод авлаа. Нагац эгч Сувдаа маань 1986 онд Хавдрын эмнэлэгт орлогч захирал хийж байх үедээ Э.Одгэрэл (Топ модель)-тэй хамт ажиллаж байсны хувьд таньдаг байсан юм билээ. Даавуу хайгаад явж байхдаа түүнтэй тааралдаж дүү маань ингээд явах гэж байгаа платье оёулах хэрэгтэй байгаагаа хэлтэл тэр их уриалагхан хүлээж авч загвар гаргаж өгсөн юм. Тэгээд Шилмэл загварын хувцас урлаачаар оёулаад гурван сайхан платье хийлгээд авсан.

Тэмцээн дээрээ өмсөх дээлийг болохоор УАДБЧ-ын бүжигчдийн хувцаснаас өөрт таарч тохирохыг түр зээлж авсан. Манайх зусландаа гарсан байсан болохоор бэлтгэлээ базаах гэж зуслангаас дахин дахин хот руу нааш цааш явах болж, дуугаа бэлдмээр байдаг, юм юм давхцаад ачаалалтай байдаг байсан санагдана.

Аа тийм бас савх барьж сурах хэрэгтэй гээд зуслангийн хөрш айлд ороод ааваар нь (нүүр номны найз Iron Ironflower-ын аав) заалгаж авлаа. Хаа очиж анхнаасаа их зөв барьж сурсан юм билээ. /Япончууд магтдаг байсныг бодоход/ Айлын тавгийн чихрийг дахин дахин гаргаж буцааж хийсээр байгаад л савх барьж сурсан даа. За тэгээд мэдээж бас ойр зуурын мэндчилгээг Японоор хэлж сурах хэрэгтэй байсан. Гэхдээ “конничива, аригато”- гоос өөр үггүй явсан санагдана. Орчуулагч байгаа гэхээр нь санаа амарсан юмуу яасын эсвэл зааж өгөх хүн олдоогүй байх. Гол нь дуундаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан учир аавтай их ч хичээллэсэн дээ. Аав маань гол нь сэтгэлээсээ гэж ирээд л уйлж байгаад дуулсан ч болно гэж хэлдэг байж билээ. Уйлчихаар чинь хоолой гарахгүй болчуул яахын гэж би зөрүүдэлнэ ээ бас. Эргээд санахад хөөрхөн адал явдлууд их болж байжээ.

Надтай хамт явах хүнээр Хөгжмийн зохиолчдын хорооноос Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж ахыг томилоод Гадаад харилцааны яамны Соёлын хэлтэст хүсэлт гарган бид хоёр гадаад паспорттай боллоо. Гадаад явах гэж байгаа гэхээр ах дүү хамаатан садан, найз нөхөд сэтгэлээрээ сайн яваарай гээд мөнгө өгснийг иэн болгоё гэхээр манайд зардаггүй. Зөвхөн доллар л авч явах боломжтой байжээ. Улсын банкин дээр очиж өргөдөл бичиж солиулдаг, гэхдээ нэг хүнд 15 доллараас илүүг солих боломжгүй байсан юм билээ. Гадаадын нислэг тэр үед 7 хоногт хэр их байсныг сайн мэдэхгүй байна бодвол Бээжин, Москва гэсэн хоёр л маршруттай давтамж нь цөөхөн л байсан болов уу. Бээжингийн “Тянь мин”-ы талбайд бослого гараад удаагүй Бээжингээр явах боломжгүй болж бид хоёр Москвагаар их тойруу замаар Токио хот руу явахаар болов.

Дараагийн тэмдэглэл 4: 1989 оны 8 сарын 5, Японд анх удаа хөл тавив.

0
1
0
0
0
0
3

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ