05 сарын 06, Даваа

Т.Аюурсайхан: Хэн нэгний захиас даалгавараар цаашдаа Эрдэнэт үйлдвэрийг шимж зувчуулна гэж байхгүй шүү! Х.Бадамсүрэн захирал аа!

Улс төр
3 жилийн өмнө

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн асуудал ноцтой хэмжээнд хүрсэн байхад яагаад энэ талаар Х.Бадамсүрэн захирал дуугарахгүй байна вэ хэмээж тус үйлдвэрийн удаирдлагуудад хандаж дараах хатуухан үгсийг чулуудаж байжээ.

Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хандаж хэлэхэд Эрдэнэт үйлдвэр дээр нэлээд ноцтой хэмж ний зөрчлүүд байгаа. Энийг би бүрэн таслан зогсоогдохгүй байна гэж үзэж байна. Ямар эрх дархтай хүмүүс дархлагдсан юм шиг байдаг юм бэ. Монголын төр 51 % эзэмшиж байсан бол одоо 100 % эзэмшдэг болчихоод байхад үйл ажиллагаа нь хаалттай, гэрээ хэлэлцээр нь хаалттай, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулдаг юм уу, гэрээ хэлэлцээрээр явуулдаг юм уу ойлгомжгүй, машин техник, тоног төхөөрөмжүүдээ зохих газраас нь үйлдвэрийн үнээр авдаг юм уу, эсвэл Оффшор бүсээс өөр этгээдүүдээр дамжуулж авдаг юм уу гэдэг нь тодорхой биш.

Эрдэнэт үйлдвэр, Жаст групийн асуудлыг шийдвэрлэх УИХ-ын ажлын хэсэг татан буугдаагүй байгаа, ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар ороогүй байгаа, хэлэлцэгдээгүй байгаа. Энэ үйлдвэр дээр үүссэн санхүүгийн зөрчил матералиа яагаад өгдөггүй юм удирдлага нь. Ажлын хэсгийн дэд ахлагчын хувьд удаа дараа шаардсан. Юун нууц байдаг юм, яагаад нуугаад байдаг юм, хэний эрх ашиг байдаг юм. Жаст, Стандарт банкны асуудал үүссэнээс хойш 3 жилийн дотор үүссэн нөхцөл байдалтай холбоотой шаардлагтай материалыг яагаад та өгдөггүй юм. Одоо та өгөх хэрэгтэй. Авчирсан бол өг!

УИХ дээр бид ярина, гишүүд танилцана, олон нийт мэдэх ёстой! Эрдэнэт үйлдвэрийг эрсдэлээс салгах ёстой! Хэн нэгний захиас даалгавараар цаашдаа Эрдэнэт үйлдвэрийг шимж зувчуулна гэж байхгүй шүү! Х.Бадамсүрэн захирал аа!

Энэ бүхэн чинь бүгд ул мөртэй гэдгийг сүүлийн хоёр гурван жил бид нотлож байгаа. Шалгаж болдог юм аа гэдгийг бид харуулахыг хичээж байгаа. Шүүхийг шударга болгох бидний зорилго үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа. Одоо эргэлзээтэй байгаа ч гэлээ шударга шүүхтэй болно. Бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нар эхнээсээ чөлөөлөгдөж байгаа. Улмаар тэдгээр шүүгч нар ч шалгагдахыг үгүйсгэхгүй.

Юм болгон шалтгаан үр дагавартай! Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн гажуудал болгож тодорхой хэсэг бүлэг хүмүүс үүсгэсэн ч цаашдаа хөөн хэлэлцэх хугацааг зохих ёсоор сунгаж, болж өгвөл авилгалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох талаар бид ажиллаж шийдвэрлүүлэх болно, шийдвэрлэх байх.

Зүв зүгээр дараад тэтгэвэртэй гарчих нь гэж эндүүрч байвал тийм нөхцөл байдал үүсэхгүй, тэрийг хатуу ойлгоорой! Энэ шаардаад байгаа матералуудыг богино хугацаанд, 3 хоногт багтааж ажлын хэсэгт ирүүл! Онцгой дэглэм нэрээр тогтоосон гэрээ хэлэлцээр чинь байна уу? Өмнө ямар журмаар яаж хийсэн, хэн хийсэн, яаж хийсэн? Ямар бүлэглэлийг тэжээн тэтгэж байгаа, хэн Эрдэнэт үйлдвэрийн шим шүүсийг сорж байгаа вэ гэдгийг чинь харж зохих арга хэмжээг бид авах гээд байна! Та оролцоогүй юм бол, хуйвалдаагүй юм бол тэрийгээ нотол! Ажлын хэсгээс шаардаж байгаа матералуудыг 3 хоногийн дотор ирүүл" хэмээлээ.

 
 
 
49
1
0
0
0
1
3

Сэтгэгдэл4

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

зочин
[172.69.252.134]
3 жилийн өмнө
ярих ч яахав үр дүн чухал наад нөхөрөө сайн шахаад өг
Хариулах
Зочин
[162.158.167.16]
3 жилийн өмнө
Зөв дэмжиж байна амжилт
Хариулах
Зочин
[162.158.166.203]
3 жилийн өмнө
Манайд бол худлаа худлаа зүгээр хүүхдүүд ээ үлгэр ярьж өгч байгаа жүжиг хэрэгжихчгүй
Хариулах
Sain
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Sain shalgaj ni zuv idej uusan sorj muljsuniig ni zaaval tuluul erdenetee uuriimsug zuv setgeltei huneer udirduuliya nnaad uvgun chini tcaasan bol soliooo
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ