04 сарын 20, Бямба

Д.Хаянхярваа: Хүрэлсүх ээ! Таны сэлэм тойрсон "ШИЙ" ЖҮЖИГ чинь хуучирчхаад байна (ВИДЕО)

Улс төр
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа Ерөнхий сайд асан У.Хүрэлсэд хандаж ийнхүү хэлж байжээ.


Тэрбээр, "Ерөнхий сайд ааБи танд намын бүлгийн хурал дээр ч, хаана ч хэлдэг үгээ хэлье. Танд маш их дутагдал байна. Ерөнхий сайд хийх танд чадвар ч алга байна. Яагаад гэж та асуу. Яагаад гэвэл та өөр дээрээ шүүмжлэл хүлээж авдаггүй хүн байна лээ. Алдаа оноог чинь хэлж өгөхөд та “Намын дарга хүн, Ерөнхий сайд хүн рүү битгий дайр. Би бол цэвэр ариун байх ёстой.  Та нартай хариуцлага тооцоод өгнө. Та нарыг зайлуулаад өгнө” гэдэг л юм ярьдаг. Олон удаа би танд энэ үгийг хэлснийхээ төлөө ад үзэгдсэн. Олон удаа энэ шаардлагыг тавьж байсан.

Та энэ алдаагаа засахгүй бол цаашдаа ч гэсэн энэ том баг бүрэлдэхүүн, Монгол улсыг авч явах асуудал дээр тэнцэхгүй. Яагаад гэвэл танд ёс суртахуун байхгүй байна. Багаар ажиллах чадвар танд байхгүй байна. Хүн удирдаж, багийг удирдаж явах чадамж танд алга байна гэж би үзэж байна. Юманд тооцоо судалгаатай хандаж чаддаггүй ганцхан жишээг би хэлье.

Танай засгийн газрыг байгуулж байхад миний хэлж байсан үгийг та санаж байгаа байх. Битгий рекламд, хийчхээд дараа нь хийлээ гэж хэлж бай гэж би хэлж байсан. Харамсалтай нь энэ дандаа эсрэгээрээ явсан. Өнөөдөр дандаа  PR л явж байна ш дээ. Тийм юм, ийм юм хийнэ.

Утаа бууруулна гэхэд та юу гэж ярьж байлаа? Хятадтай ярьчихсан. Би даалгавар өгчихсөн. 100000 айлд яндан дээр нь шүүлтүүр тавиад л утааг дор нь бууруулна гэсэн чинь бүлгийн хурал дээр 45 билүү 54 тэрбумыг  суулгаж ирснээ больё, больё энэ чинь айл шатаах юм байна гээд яг миний хажууд сууж байгаад энийг татаж авах ёстой гэж хэлээ биз дээ. Би танд хэлж байсан. Энэ Цэрэнбат чинь хар толгойгоороо би хариуцна гээд хэлчихлээ ш дээ гэсэн чинь наа чинь тооцоо судалгаа муутай хандсан юм аа гээд Цэрэнбат руу бухаад өнгөрч байсан. Энэ бол миний танд хэлэх хамгийн наад захын жишээ.

Яагаад гэвэл та ажил мэдэхгүй байна. Амьдрал мэдэхгүй байна. Ажил яаж явдаг уу? Амьдрал яаж явдаг уу? Бүх юмыг цэргийн хүний маягаар, захиргаадаж, захирч ер нь шууд команд өгч хийлгэнэ гэж бодож байвал та эндүүрч байна аа. Ерөнхий сайд ааИнгэж болохгүй. Товчхондоо бол яг одоо ард түмнийг харуулж байгаад хэлэхэд бол Анх орж ирэхдээ нэг сэлэм сугалсан, хаагуур тэнээд явж байгаад эргээд буцаад одоо урьд нь нэг наалдаж байгаа юм нь мэдэгдэхгүй. Наалдаж байгаа юм шиг байгаа юм. Одоо дахиад сугалах гээд байгаа юм уу? Эсвэл наалдсан сэлмээ хуулж хаях гээд байгаа юм уу?" гэжээ.

17
0
11
0
0
2
2

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Онго
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Хаянхирваа гишүүн ууган хүрэлсүгийг ёстой жинхэн төрийн хүн шиг дүгнэж хэлж байсан байна одоо энэ гишүүний үг яг үнэн гэдэг нь батлагдлаа гишүүнд баяр хүргэе
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ