04 сарын 20, Бямба

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

Улс төр
2 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн ээлжит хуралдааныг Сүхбаатарын талбайд хийсэн юм.

 

Бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн гишүүд нэг намын, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Бид өлсгөлөн зарлаад таван шөнө, зургаан өдөр болж байна.

Бид бүлгийн хурлаараа өнөөгийн цаг үеийн асуудал, хууль дээдлэх ёс алдагдаж байгаа тухай ярилцлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Шинэ Засгийн газар бүрэлдээд өнөөдөр 100 дахь хоногоо угтаж байна. Парламент, Засгийн газрын түүхэнд 100 хоногийн дотор маш их ажлыг амжуулдаг байсан. Харин энэ Засгийн газар 100 дахь хоногоо маш эмгэнэлтэй мэдээгээр угтаж байна. Юу гэвэл, улсын хэмжээнд 170 хүн цар тахлын улмаас нас бараад байна. 45,459 хүн халдвар авсан байна. 10 мянган хүнд ногдох халдварын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Улс орон маш ноцтой байдалд байна.

АН-ын бүлэг нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд албан ёсоор эмгэнэл илэрхийлж байна.

Хүн ам цөөтэй улс орнууд цар тахлыг хэдийнэ хяналтдаа аваад, хэвийн амьдралдаа орчихсон байхад манай улс маш хүнд байдалтай байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаа, УОК-ын хариуцлагагүйнх. УОК буруу шийдвэрийг санаатайгаар гаргадаг. Яагаач үгүй байхад хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгийг хааснаар нийгэмд айдас төрүүлсэн. Үүний дүнд УИХ болон орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд УОК мөн л эрх баригчдад ашигтай шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнээс аж ахуйн нэгжүүд, иргэд хохирч байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд хоёр долоо хоног тутамд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож мэдээлэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш нэг ч удаа чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэнгүй.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд цар тахлаас урьчилан сэргийлэхэд нийт 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Мөн гаднаас 659 сая ам.долларын тусламж, зээл авсан. Эдгээр хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулсан нь одоо харагдаж байна.  

Үүнээс гадна энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэдийн амьдрал хүндрэх нь. Татварын орлого бүрдэхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн долоодугаар сарын 1-нээс нэмэх гэж байна. Ийм үед татварыг нэмж болохгүй, харин татварын орлогыг үр ашигтай зарцуулах ёстой гэдгийг АН-ын бүлэг шаардаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: АН-ын дотоод нэг ч хагарал байхгүй. АН нэг цуг байгаа. 100 хувиас нэг хувь нь л салж явсан байж магадгүй. Хагарал гэж өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн гишүүд 32, 32-оороо хуваагдчихаад байсан үеийн хэлдэг. Өнөөдөр манай бүлгийн 13 гишүүн бүгд нэг талдаа байгаа.

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ