УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Х.Нямбаатар сайд аа, Та залуу хүн байж ийм хогийн юм ярихаа боль! Надад улс төр хамаа алга. Чамайг бодоход би 30 жилийн өмнө талбай дээр хүний эрх, эрх чөлөөний төлөө үгээ хэлж явсан. Бичлэг цацсан хүн нь хэн байх нь хамаагүй.
Чи тэр хүнээ олж хариуцлага тооц. Цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй. Батлагдаагүй материалаар олон нийтийн тархийг угаахаа боль. Монгол Улсын шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутан гэж яллаж болохгүй. Энэ чинь хүний эрх зөрчиж байгаа үйлдэл.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.