04 сарын 25, Пүрэв

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Сонин хачин
2 жилийн өмнө

Мексикийн хойд хэсэгт орших Куаутемок хотод олон зуун шар толгойт хар шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ. Тэдгээр шувуудын зарим нь үхсэн бөгөөд энэхүү ер бусын нууцлаг үйл явдлын шалтгааныг мэргэжилтнүүд тодруулахыг хичээж байна.

Үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар шувуун сүргийг махчин шувуу барихаар дээрээс нь дайралт хийхэд бөөндөө доош огцом нисэн, газарт хүчтэй тулсан байх магадлалтай аж. Уг үйл явдлын дараа шувуудын сэг зэмүүд хотын гудамжаар дүүрэн байжээ. Энэ төрөл зүйлийн шувууд АНУ, Канадад үржиж, Мексикийн өмнө зүг рүү нүүдэллэн өвөлждөг байна.

Орон нутгийн El Heraldo de Chihuahua сонинд мэдээлснээр, малын эмч мэргэжилтнүүд үүнийг мод шатаадаг халаагуур, агрохимийн бодис, хүйтэн цаг агаар зэргээс шалтгаалсан их хэмжээний бохирдлоос үүдсэн байж магадгүй гэж үзэж байна. Мөн өөр нэг таамаг нь шувууд цахилгааны шонгийн утсан дээр сууж байгаад цахилгаанд цохиулсан гэжээ. Түүнээс гадна энэ нь 5G технологиос үүдэлтэй байж магадгүй гэсэн таамгийг олон нийтийн сүлжээгээр дэвшүүлж байв.

Харин Их Британийн Экологи, Ус судлалын төвийн экологич, доктор Ричард Броутон бичлэгээс махчин шувууг олж хараагүй ч махчин шувуунаас болсон гэдэгт 99 хувь итгэлтэй байна гэжээ.

2019 оны арванхоёрдугаар сард Англси хотод махчин шувуунд хөөгдсөн 225 шувуу үхсэн болохыг хожим илрүүлж байв.

Эх сурвалж: www.theguardian.com

0
0
0
0
1
0
4

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ