03 сарын 29, Баасан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Улс төр
1 жилийн өмнө
Өнөөдрийн эдийн засгийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Зам тээврийн сайд Л.Халтар нарыг хатуухан шүүмжиллээ.
 
Тэрээр:
-Дэлхийн улс орнуудад үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч байна. Өндөр инфляци, өсөлт бага байх үзэгдлийг Стагфляци (stagnation+inflation) гэж нэрлэдэг. 1970-аад оны үед дэлхийн олон оронд гарсан үзэгдэл юм.  Стагфляцийн үед бодлогын ямар арга хэмжээ авдгийг  Монгол банк, Засгийн газар сайн судлаарай. Сайн судалж, нөхцөл байдалд таарсан зөв арга хэмжээ авч явах учиртай. 
 
Үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн  талаар өмнө ярьж байсан дээрээ нэмээд  тээвэр зууч, валютын ханш  хоёрыг дурдмаар байна. Нэгдүгээрт, ковидоос болоод урд хөршийн хил бараг хаалттай, дайны улмаас хойд хил гацаа, саад ихтэй байгаа үед тээвэр зуучлал, ложистик маш зөв зохион байгуулагдах ёстой.  Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Халтар сайд шийдэл ярихгүй зугатаад байх юм. Тээвэр зуучлалын асуудлаа шийдэхгүй л бол тээврийн зардал өсч, инфляци улам өснө. Хоёрдугаарт, валютын ханшийн өсөлт. Монгол улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол улсад сүүлийн 20 гаран жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсгөөд байна.
 
Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Тээвэр зуучлалын асуудалд алдаа гаргасан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна гэв. 

 

10
1
0
1
0
0
1

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

иргэн
[162.158.179.253]
1 жилийн өмнө
Гадаад гарц, хилүүд нь хаагдсан байхад ямар юмны тээвэр ложистик зохион байгуулах. Ямар ч тээврийн мэдлэггүй байж . Ганц Монголын тээвэр зуучлал хийдэг юм биш. Чаддаг ч юм биш. Олон жилийн ужгарсан гадны зах зээлд эзлэгдсэн байгаа шүү тээвэр зуучийн салбар. Чи өөрөө Сангийн сайд байхдаа юу хийсийн ? Худлаа PR хийх гэж ядах юм аа
Хариулах
зочин
[162.158.178.141]
1 жилийн өмнө
энэ халтар зайлах болсон баймаар юм даа
Хариулах
Иргэн
[162.158.179.75]
1 жилийн өмнө
Халтар Лхагвасүрэн нараас өгсүүлээд олон болох болохгүй асуудлууд бн доо. Ажлаа мэддэг дарга нар олон бх юмсандаа .
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ