03 сарын 29, Баасан

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Эрүүл мэнд
1 жилийн өмнө

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Өргөө" амаржих газартай холбоотой асуусан сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Ж.Энхцэцэг дарга "Өргөө" амаржих газрын хэд хэдэн ажилтан хувийн эмнэлэг рүүгээ үйлчлүүлэгчдийг явуулдаг асуудлын талаар хэвлэлд ярьсан. Ер нь төрийн байгууллагад ажиллаж байгаа эмч нар хувийн бизнес эрхлэх боломжтой юу?

- Энэ асуудал аль ч эрүүл мэндийн байгууллагад байх ёсгүй. Ганцхан "Өргөө" амаржих газар ч биш, бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлага ийм зүйлийг таслан зогсоож, тэмцэх ёстой.

Ж.Энхцэцэг даргын хувьд ийм зүйлтэй тэмцэх ажил хийж байсан нь сайшаалтай. Гэхдээ энэ удаагийн асуудал нь өөрөө ёс зүйн хороогоор орсон буюу ихэнх нь ёс зүйн зөрчил гэх асуудал байгаа юм. Ёс зүйтэй холбоотой асуудал нь өөрөө хараат бус комиссоор тогтоосон учраас үүн дээр нь арга хэмжээ авсан.

- Ийм асуудалтай холбоотой гомдол ЭМЯ-нд ирдэг үү?

- Бид 11-11 төв дээр санал гомдол хүлээн авдаг бөгөөд эмнэлгийн байгууллагын хүнд суртал, ёс зүйн асуудал гардаг. Тиймээс ЭМЯ-наас Эрүүл мэндийн ажилтны чанар, аюулгүй байдлын шалгалт заавал орж байгаа.

- Үйлчлүүлэгчээс эмч мөнгө авдаг асуудлыг ЭМЯ яаж зогсоох вэ?

- Энэ бол нэг төрлийн гэмт хэрэг. Иргэдээс шууд халаасандаа мөнгө авч байна гэдэг нь гэмт хэрэг. Яг ийм зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулаад, энэ дээр нь хариуцлага тооцох ёстой.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.156]
7 сарын өмнө
Улсын эмнэлгийн дараалал хүлээх боломжгүй тул хувийн эмнэлэг бараадахгүй дуусах ёстой юу Попроод байлгүй эмнэлгийн хүртээмж тусламжаа л сайжруулахаа бод иргэнээс авах төлбөр л нэмэгдээд байдаг чанар доошлоод л байаг байгаа шүү
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ