04 сарын 25, Пүрэв

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Олон нийт
1 жилийн өмнө

"ЖОЛООЧ НАР ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙТАР АНХААРЧ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА"

Бямба гарагаас Зайсан тойруугийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт орсон талаар мэдээллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга н.Намуун:

- Замын хөдөлгөөний түгжрэл сааталтай холбоотой гаргасан захирамжийн хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох болно. Тодруулбал, хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Урд /Дугуй цагааны/ гурван замын уулзвар  мөн нэг чигийн уулзвартай болж байна. Нэг чиглэл нь сөрөг хөдөлгөөн биш учир жолооч нар тэмдэг, тэмдэглэгээг сайтар анхаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь нийслэлийн гол төвлөрлийн бүс болох Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөнийг бууруулахад чиглэж байна. Туул голын гүүр зөвхөн нэг эгнээтэй учир замын цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг өглөө, оройд "татаж" ажилладгийг та бүхэн мэднэ. Түүнээс шалтгаалаад уулын замд түгжрэл саатал бий болдог. Тиймээс нэг чигт болгосноор ХААИС-ын уулзавр огтлолцолгүй болж Зайсан тойруугаар тойрч гэрэл дохио хүлээлгүй шууд баруун эргэх боломжтой болж байгаа нь уулын замын ачааллыг бууруулна. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирна гэж үзэж байна.

Зайсан тойруутой огтлолцож байгаа гудамж, замуудын хөдөлгөөний зохион байгуулалтын өөрчлөлтийг 21-ний өглөөний 6:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орсон байна. Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс хүлээн авна уу. 

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ