04 сарын 27, Бямба

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Улс төр
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.03.20/ хурлаар мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Чуулган нээснээс хойш Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн анхны хурал болж байна. Энэ хурлаар хамгийн түрүүнд зудын байдлыг ярих ёстой. Байгаль цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг хүн бүр ярьж байгаа. Сүүлийн 60 жилийн судалгаагаар аваад үзэхэд ус, цас, бороо ер нь нэмэгдэх юм байна лээ. Зудтай холбоотой асуудлаар бүгдээрээ л явцгаалаа. Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5,10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй.

Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэртэй, монгол малыг эрүүлээр экспортолдог болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр сонгож явуулсан гэж ойлгоод байгаа. Монголын газар тариаланг нь өөд нь татахын тулд мал аж ахуйгаа өөд нь татах ёстой юм билээ.

Ногоон тэжээл, буурцагт ургамал шинэ төрлийн тэжээлийг тарьж, малын тэжээлийн салбарыг өөд нь татаж байж, тариаланчид, мал аж ахуйн салбараа өөд нь татна. Малын идэж буй өвс тэжээл эрүүл гэдгийг баталдаг хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Дэлхийн ургамлын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагад нэгдэж орсон юм бол хуулиа сайжруулаад агентлагийг байгуулах ёстой юм байна. Уг агентлаг нь Монгол орны бүс нутгийн өвс ургамлыг эрүүл гэдгийг баталж ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх ажлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, малын хашаа, хороо, үржиж буй газар эрүүл гэдгийг батлах эрх зүйн орчныг болгох ёстой. Улсаараа бид малын өвчингүй болох гээд барсангүй. Ашгүй өнгөрсөн чуулганаар хамгаалалттай аж ахуй нэгжийн асуудлыг оруулж ирсэн. Хөдөө аж ахуйн яаман дээр журам нь явж байгаа юм билээ. Харамсалтай нь, мал эмнэлгийн агентлаг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, лабораториос гарч буй үнэлгээ дүгнэлтийг дэлхий хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс мал махаа гадаадад экспортолж чаддаггүй. Дулааны аргаар гаргаж буй мах нь хамгийн хямд үнэтэй гарч байгаа. Нэг кг нь 2 ам.доллар хүрч байгаа.

Гуравдугаарт, төхөөрч буй газрууд мах комбинатууд нь эрүүл ахуйн шаардлага хангасныг гэрчлэх стандарт ном журам, хууль дүрмээ сайжруулмаар байна. Энэ асуудлыг ярьж байж зудтай тэмцэнэ. Малчин хүнийг малаа эрчимжүүл, малаа цөөрүүл, нөхөрлөл байгуул гэж шахаад нэмэргүй. Маллаж байгаа малыг нь нь цөөлөөд ашиг шимийг нь хүртэхэд шинжлэх ухаан хэрэгтэй. Үүнийг төр хийж чадахгүй.

Зөвхөн аж ахуй нэгжүүд энэ салбарт орж ажилладаг орчныг бүрдүүлж байж өөрчлөлт гарна. Малчин хүн малаа мах комбинатад аваачих нь өөрт нь ашигтай, үнэ нь өндөр байх, малын үржил шимийг сайжруулахад нь тусалдаг, инновац нэвтрүүлэхэд нь туслах ажлыг хийж байж энэ салбар өөдөө гардаг юм байна лээ. Үүнийгээ дагаад газар тариалангийн салбар дээшилдэг. Канад, Австрали ч тэр дээрх жишгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн. Бид хууль эрх зүйн орчноо хамгийн түрүүнд яръя” гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ