03 сарын 27, Даваа

Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан Хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ

Соёл урлаг
2 жилийн өмнө
Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан Хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод дуулжээ. Эх орноо сахин хамгаалагчдын өдөрт зориулсан уг тоглолтыг Москвагийн цагаар 21.20 цагт, Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 02.20 цагт “Первый канал ОРТ” сувгаар шууд дамжууллаа. Тэрээр "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолтод Александровын нэрэмжит цэргийн ансамбльтай хамтран "Я люблю тебя, жизнь!" дууг дуулжээ. 

Түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнасан байна.

Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байсан юм. 

Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. 

1
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Улаан үдийн театрт 1000 ширхэг маск бэлэглээд Буриадаар нэг онигоо болсон 100к төгрөг 2500руб хандив өргөж арай л хандив.
Хариулах

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа