05 сарын 19, Ням

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг өнөөдөр НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулна

Олон нийт
3 жилийн өмнө
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг өнөөдөр НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулна

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлийн хурлаар өнөөдөр /2021.03.05/ Ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажилласан нэгхэн сарын хугацаанд эфирийн гурван удаагийн зөрчил гаргасан гэдэг гомдлыг телевизийн хамт олон гаргасан юм.

Тухайлбал, Хүүхдийн төлөө фонд нэрээр мөнгө босгох гэж эфирийг цаг эвдэн олон цаг шууд дамжуулсан. Хоёрт, Соёлын сайд асан С.Чулууныг хамгаалах ажлыг олон нийтийн телевизээр нэвтрүүлсэн. Гуравт, Н.Дэмбэрэл тус телевизийн захирал болмогцоо программ зөрчиж, 600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн. Энэ үеэрээ хувийн студийн техник хэрэгсэл, уран бүтээлчдийг оролцуулсан нь телевизийн уран бүтээлчдийн шүүмжлэлтэй тулгарч ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон.

Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлөөр дараагийн шинэ захирлыг тодруулна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад Б.Ууганбаяр, А.Бүрэнбаатар, Г.Баярхүү, Р.Гандиймаа, М.Амарбаяр, Г.Гэрэл, Э.Дагиймаа, Н.Болормаа, М.Бат-Оргил нар нэрээ дэвшүүлжээ. 

Тус телевизийн уран бүтээлчид өнгөрсөн намраас хойш тэмцэл, эсэргүүцэл хийж, улмаар Л.Нинжжамцийг Ерөнхий захирлаас нь огцруулсан. Тиймдээ ч шинээр очих Ерөнхий захирлын хувьд уран бүтээлчдийн таалалд нийцэх учиртай.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ