03 сарын 29, Баасан

Д.Хулан: Номтой маань өнөө өглөө ШОРОНГООС холбогдож, ээждээ БАЯРЫН МЭНД хүргэсэн

Шар мэдээ
3 жилийн өмнө
Д.Хулан: Номтой маань өнөө өглөө ШОРОНГООС холбогдож, ээждээ БАЯРЫН МЭНД хүргэсэн

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан цахим хуудаснаа дараах бичвэрийг нийтэлжээ. 

Номтой маань өнөө өглөө шоронгоос холбогдож ээждээ баярын мэнд хүргэхийн ялдамд сайд байхдаа хүн ам зүй болон эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлуудын талаар судалж, төрийн бодлого боловсруулж байсан талаар товчхон ярилцсаныг өөрийн ойлгосон хэмжээнд сийрүүлж, та бүгдтэйгээ хуваалцахаар шийдлээ. /өнгөрсөн жилийн Мартын 8-аар/.

"Эмэгтэйчүүдийн баяр" хэмээн уламжлагдсан энэ өдөр баярлана гэхээсээ илүү эмэгтэйчүүд, ээжүүд дуу хоолойгоо нэгтгэж, асуудлуудаа тодотгож, баяртай, аз жаргалтай байхын төлөө төрөөс бодлого шийдэл шаардах өдөр гэж ойлгож байна.

МУ-ын хүн ам зүйн байдал хэтдээ улам дордохоор байна. Учир нь хүн амын өсөлт 2% хүрэхгүй байгаа ба өнөөдрийн хүн амд 70% жин дарах дунджаар 35 насны залуучууд 15-25 жилийн дараа массаараа тэтгэврийн хөгшчүүл болж хөдөлмөрлөх хүчний доголдолд орно,

Хөдөөгөөс охид хотод оюутан болж ирээд хотын иргэн болж үлдэх нь ихэссэн ба энэ нь хөдөөд хүйсийн тэнцвэртэй байдал алдагдах, цус ойртох, хотжилт бодлогоор биш механикаар өсөх гэх мэт нийгмийн асуудлууд үүсч байна,

,

Эдийн засгийн хөшүүн байдал, ажлын байр, хөдөлмөрийн үнэлгээний доройтол нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, төрөлт багассах, төрсөн хүүхэд нь амин дэм, ая тухтай эрүүл орчноор дутагдах..., зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон асуудал олон байна.

Асуудлын шийдэл нь төрийн цогц бодлого боловсруулах ба хэрэгжилтийг эдийн засгийн ба эрх зүйн хүрээнд хангана... Ердөөсөө л нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хамаарна... Хүн ам өсгөх нь нэг асуудал, хүнээ хэрхэн хөгжүүлэх нь өөр нэгэн асуудал.

Эмэгтэйчүүд ээжүүд бодол санаагаа эмхтгэж, эрхээ тодотгоё. Эрх биш энэ төр сонсох биз" хэмээжээ. 

 

 
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ