2011 оны 3 дугаар сарын 11-нд Японы зүүн хойд бүс нутагт байгалийн их гамшиг, аймшигт цүнами болж олон мянган хүн амь насаа алдан, олон зуун байшин барилга нурж сүйдсэн билээ. Энэ үйл явдлаас хойш өнөөдөр 10 жил болж байна. Япончууд амь үрэгдэгсдийнхээ гэгээн дурсгалыг байнга хүндэтгэн, байгалийн гай гамшгийн хор хохиролыг даван туулахын тулд нэгдэж нягтран, бие биенээ дэмжсээр ирсэн билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд NHK телевизээс хэрэгжүүлж буй “Маргаашийн төлөө” төслийн уриа дуу Хана ва сакү 花は咲く-г тун удахгүй Монголчуудын сэтгэлийн илэрхийлэл болгож, Монголын багш, сурагчдын дуулснаар толилуулахаар болсон талаар Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар цахим хуудаснаа мэдээлжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.