04 сарын 25, Пүрэв

“Монгол цэргийн музей" байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байна

Соёл урлаг
3 жилийн өмнө
“Монгол цэргийн музей" байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байна

Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл.

Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин. Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.

160595552_1806005399563543_6253620703744048833_o

Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ ны сайд, Бүх Цэргийн Жанжин маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачилсан ч хараахан бодит ажил болж амжаагүй. Улмаар 1966 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй.

Монгол Ардын Армийн цогцолбор байгуулах тухай тогтоол 1987 онд гарснаар өнөөгийн Монгол Цэргийн Музей байгуулагдах эхлэл тавигджээ. Дээрх шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан юм. МАА музей анх Офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

160637554_1806004986230251_277846994542645199_o

БНМАУ-ын БХЯ, Засгийн Газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан тушаалаар Монголын Ардын Армийн Музейг “Монгол Цэргийн Музей“ хэмээж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан. Монгол цэргийн музейн барилгын ажлыг ардын армийн 022, 158 дугаар ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 дугаар сарын 15–нд монгол цэргийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ. 

160689396_1806005599563523_3274828707241401381_o

ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей 1979 онд байгуулагдаж, 1990 онд Монгол цэргийн музейн харьяанд орсноор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Монгол Цэргийн музей нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдаж байв.

Эх сурвалж: Монгол цэргийн музей

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ