04 сарын 20, Бямба

“Харанга” хамтлаг “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” нэртэй шинэ уран бүтээлээ БХ-ын сайдад танилцуулжээ

Соёл урлаг
3 жилийн өмнө
“Харанга” хамтлаг “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” нэртэй шинэ уран бүтээлээ БХ-ын сайдад танилцуулжээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойг угтаж салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудаас дурдаад, Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, ололт амжилтын талаар товч мэдээлэл өгөв. Үүний дараа “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Зэвсэгт хүчний түүхт ойд зориулан зохиосон “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” нэртэй шинэ уран бүтээлээ өлгийдөн авснаа эрхэм сайдад танилцууллаа. Улмаар сайд тэдэнд хандаж хэлэхдээ “Зуун жилийн ойн босгон дээр туурвисан уг бүтээл нь салбарын хэмжээнд гэлтгүй Монголын ард түмний сэтгэлийг хөндөх сайхан дуу болжээ. Та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм.

“Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай “Манай хамтлагийн гишүүд армид бүгд ахлагч явсан хүмүүс. Хэдий бид өдгөө 60 гаруй настай ч уран бүтээлээ туурвисаар жавхаатай яваа нь цэргийн албаны ач гавьяа гэж боддог. Эр хүн цэрэгт явснаар тэсвэр хатуужил, тэвчээрийг олж авдаг. Зэвсэгт хүчний 100 жилийн ой гэдэг нь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй баяр учраас БХЯ-тай хамтран ажиллах санал тавихад бид талархалтайгаар хүлээж авсан юм. Уг ажлын хүрээнд хамтлагийн гитарчин УГЗ Ц.Чулуунбат үг, аяыг нь бичиж, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчидтэй хамтран энэ дуугаа өлгийдөн аваад удаагүй байна. Ирээдүйд эр хүн бүрийн дуулах дуртай жагсаалын дуу болно хэмээн найдаж байна” гэв.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ