05 сарын 03, Баасан

МоАХ: ҮАБЗ-ийн ажлын албаны тусгайлсан чиг үүрэгт халдсан нь эх орноосоо УРВАСНААС өөрцгүй хэрэг

Олон нийт
3 жилийн өмнө
МоАХ: ҮАБЗ-ийн ажлын албаны тусгайлсан чиг үүрэгт халдсан нь эх орноосоо УРВАСНААС өөрцгүй хэрэг

Монголын Ардчилсан Холбооноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Мэдэгдэл

Өнгөрсөн хугацаанд Монголын Ардчилсан Холбоо Монгол улсын оршин тогтнохуйн, эдийн засгийн, хүний, хүрээлэн байгаа орчны, мэдээллийн гээд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн бүрийн төвшинг сэрэмжлүүлэхийн хамт ноцтой аюулуудаас ангижрах гарцуудыг сонордуулж ирсэн билээ.

Гэвч сүүлийн үед хуулиар хүлээсэн хариуцлага, өргөсөн тангаргаа умартсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэр гаргахаас удаа дараа улайм цайм зугтаасан төдийгүй гадны захиалга, улс төрийн явцуу зорилгоор ҮАБЗ-ийн ажлын албаны тусгайлсан чиг үүрэгт халдсан нь эх орноосоо урваснаас өөрцгүй хэрэг мөн.

Монголчуудыг залгих мөнхийн хүсэлтэй урд хөрш, олон улсаар халхавчилсан үндэстэн дамнасан луйварчдад оосорлогдон, Монгол орныг эдийн засгийн хувьд хараат болгож амжсан явцуу бүлэглэл эрх мэдлээ алдахгүйн тулд бидний хамгийн эрхэм үнэт зүйл тусгаар тогтнолын дархлааг сулруулахаар зохион байгуулалттайгаар тасралтгүй оролдож байгаа нь туйлын жигшүүртэй юм.

Монгол улсын Үндсэн хуулинд тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглосон заалт оруулсан, АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглал батлахдаа газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчмыг тодорхойлсон, ОХУ-тай иж бүрэн түншлэлийн харьцаагаа бататгасан, стратегийн зарим ордуудын орлогыг ард түмэндээ хүртээсэн, хууль хүчний байгууллагууд эрхээ хэтрүүлэн иргэдийг эрүүдэн шүүсэн баримтыг нийтэд ил болгосон, гадаадын тагнуулууд, тэдэнтэй сүлбэлдсэн цөөнгүй монгол иргэдийг илрүүлэн баривчилсан, үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн хэрэгцээг харгалзан төмөр замын бүтээн байгуулалт эхлүүлсэн ҮАБЗ-ийн өнөөгийн тэргүүн, ҮАБЗ-ийн ажлын албаны манлайлал, бодит үйл ажиллагааны цар далайц ач холбогдлыг хэрхэвч үгүйсгэж болохгүй билээ.

Харин үүнд хонзогнож төр, түмнийг сандаан төөрөгдүүлэхийг дахин чармайцгаах харь элэгтэй нөхөдтэй цаашид огтхон ч эвлэрэх ёсгүй.

Ийм хүнд нөхцөлд Монголын Ардчилсан Холбоо хөдөлмөрийн дотоод зах зээлд оновчтой дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, удмын санд учрах короновирусээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, оффшор бүсээс татсан хөрөнгө мөнгийг зарцуулах эрх зүйн боломж бүрдүүлэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад хандан албан ёсоор анхааруулж байна.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг эргэж харах, аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудыг нам, улс төрөөс ангид байлгаж, мэргэжлийн ёс зүй, чадвар, хариуцлагын эрх зүйн зохицуулалтыг эрс чангатгах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.

160994327_466731361035911_2303284515349804983_o

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ