03 сарын 29, Баасан

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна

Соёл урлаг
3 жилийн өмнө
Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна

Театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогсод “Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван” уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол улсад 1990 оноос энэ баярыг тэмдэглэдэг болж тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан наадам зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын хамт олон өнөө жил хорио цээрийн дэглэмтэй байгаа ч гэсэн уран бүтээлүүдээ үзэгч олондоо хүргэхийн төлөө ажиллаж, олон ажлууд төлөвлөж явуулсан. Хамгийн ойрын жишээ гэвэл Дэлхийн театрын өдөртөө зориулж Г.Гомбосүрэнгийн нэрэмжит "Театр-Монолог 90" уралдааныг зарлан явуулж тэндээс шалгарсан шилдэг бүтээлүүдээ дээжлэн "Сэтгэлийн хүүрнэл" хөтөлбөрийг хүргэж байгаа юм.

Эрхэм хүндэт уран бүтээлчид, нийт ажилтан хамт олон,театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэндээ дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе!

Эх сурвалж: УДЭТ

 
1
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ