05 сарын 05, Ням

Япон хэлний багш Т.Мөнхцэцэг болон Д.Наранцэцэг нарт Японы Засгийн газрын ОДОН гардууллаа

Олон нийт
3 жилийн өмнө
Япон хэлний багш Т.Мөнхцэцэг болон Д.Наранцэцэг нарт Японы Засгийн газрын ОДОН гардууллаа

Япон хэлний багш Т.Мөнхцэцэг болон Д.Наранцэцэг нарт Японы Засгийн газрын 2020 оны гадаадын иргэнд олгох одонг гардуулжээ. 

Өнөөг хүртэлх байгуулсан гавьяаг нь үнэлэн сайшааж, Японы Засгийн газраас 2020 оны гадаадын иргэдэд олгох шагналыг Монгол Улсын иргэн, МУИС-ын Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг болон МУИС-ын япон хэлний багш асан Д.Наранцэцэгт нарт хүртээх шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан, шагнал гардуулах ёслолыг өчигдөр /3 дугаар сарын 29-ний өдөр/ Япон Улсын Элчин сайдын яаманд зохион байгууллаа. 

Өргөмжлөл болон одонг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши гардуулав.

2-113729-175735363

Монгол Улсын Их Сургуулийн Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг

Шагнал: “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гаргасан амжилт: Япон, Монголын эрдэм шинжилгээний салбарын харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Зөвлөх багш Т.Мөнхцэцэг нь Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1976 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлд суралцаж төгсөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн судалгааны хүрээлэнд ажлын гараагаа эхлүүлжээ. Т.Мөнхцэцэг нь Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчинг бэлтгэх анхны багш нарын нэг бөгөөд тус судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа хэлний чөлөөтэй байдал хязгаарлагдмал байсан социалист тогтолцоотой тухайн үед Монгол, Японы түүхийн харилцааны судалгаа хийж, үүний үр дүнд Монгол Улсын Их сургууль руу шилжсэнийхээ дараа олон арван эрдэм шинжилгээний ажлуудыг туурвисан. Мөн Монгол Улс дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Тэрээр Монголын Япон судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл, диплом, эрдэм шинжилгээний ажлуудыг хянах зэргээр Монгол дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Түүнчлэн Т.Мөнхцэцэг нь Японы түүх, соёлын судлаач төдийгүй Монгол Улсын Их Сургуульд япон хэл зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. 1991 онд Монголд социалист тогтолцоо нуран унаж, ардчилсан нийгэм эхлэх үед байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн Япон судлалын тэнхимд багшаар шилжин ирж, өнөөдрийг хүртэл 30 гаруй жил япон хэл зааж сургах үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Одоо түүний олон шавь япон хэлээ ашиглан их сургуулийн багш, япон хэлний багш, японы компаниуд зэрэг олон салбарт Япон, Монголын найрамдлын гүүр болон үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

3-113856-1728617120

Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэг

Шагнал: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гаргасан амжилт: Монгол дахь япон хэлний боловсролын хөгжил болон Япон, Монгол улсын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Д.Наранцэцэг нь Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн. Түүний дараа тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг нь билээ. Мөн Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг”, “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг”-ийг зохиоход гар бие оролцож, монгол, японы хэлний хэл шинжлэлийн судалгаа, боловсролоор дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.   

Мөн 1992 онд “ЖАЙКА” Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол улсад залуу сайн дурын гишүүнийг томилон ажиллуулж эхэлсэн тухайн үед Д.Наранцэцэг нь Монгол Улсын Их сургуулийн ажлаасаа гарч, Япон улсад очин, Японы Нагано мужийн Комаганэ хот, Фүкүшима мужийн Нихонмацү хотын сургалтын газарт Монголд томилогдон ажиллах анхны залуу сайн дурын гишүүнээс эхлэн 25 жилийн турш олон хүнд монгол хэлийг зааж сургажээ. Д.Наранцэцэг нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй залуу сайн дурын гишүүдэд япон хэл заах зэргээр хоёр орны харилцан ойлголцол болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж: Япон Улсын ЭСЯ

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ