05 сарын 06, Даваа

Д.Сумъяабазар: “Эко констракшн” журмаа сахихгүй бол газрын эрхийг нь ЦУЦАЛ

Нийслэл
3 жилийн өмнө
Д.Сумъяабазар: “Эко констракшн” журмаа сахихгүй бол газрын эрхийг нь ЦУЦАЛ

Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болголоо.

Тэрбээр “Эко констракшны гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээв.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүсээд байгаа асуудлаар холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулах үүргийг өгсөн юм. Тэрбээр “Тэнд ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байна. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд рүү цуцлах мэдэгдлийг нь хүргүүл” гэжээ.

3
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

ХУД2-р хороо 14-1002тоот Н.Түвшинбаяр
[162.158.167.20]
3 жилийн өмнө
Энэ мэдэгдэл нь амьдралд биeлэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч б. Би ХУД.н 2-р хороо Нутгийнбуян.н 14-р байрны оршин суугч. Дахин төлөвлөлтөөр баригдаж бгаа барилгууд нь хаана ч бсан бүгд ижилхэн уртаашаа,өргөөшөө хэт сунгаад 16 дээр нь оффистой 17 давхар болгож баригдаад оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин нар үзэхгүй, машин орох зайгүй,хүүхэд хөгшид гараад тухлаад суух алга дарам ч газаргүй, 1 ш модгүй / байсны нь булга татаад авчихдаг / дээр нь хогийн бункeргүй шинэ хуучин нийлсэн 17 байр,дэлгүүрүүд,үсчин дунд ганц Нутгийбуянг.н 3 байр л зориулалтын савтай гэтэл бусад байрныхан 40тн.н контeйнэрт хогоо хийснээр тэр орчин өвөл зунгүй хог нь сагаж хийссэн үнэр танар гэж авах юмгүй, үзэгдэж харагдах орчингүй өндөр өндөр цeмэнтэн хашлага дунд амьдрах хэцүү л б даа. Ямарч байр хоорондын стандарт хэмжээ байхгүй хуучин 3 давхар 27 айлтай байрууд маань хоорондоо 50м зайтай,гар хийцийн хүүхэд тоглох талбайтай, ногоон модтой хөгшид сууж нарлах гар хийцийн ширээ сандалтай сайхан байсаан,гэтэл одоо бачимдмаар айлуудын цонх ойрхон жүжиг ший үзэж бгаа мэт бүх юм нь харагдсан бараг гар барихад болохоор ойрхон харанхуйлсан гэртээ л хөшиг хөлтрөгөө өдөр шөнөгүй хаасан тийм л орчинд бухимдалтай амьдарч б даа. Энэ бүхэн хот төлөвлөлтгүй,ямар ч хяналтгүй хэн дуртай нь хүссэн газраа олон давхар барилга барьж хөлжихийн түүс болсон шунахай хувалзнуудын орон болсонд оршино!
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ