03 сарын 28, Пүрэв

Дэлхийн 130 гаруй улсад COVID-19 цар тахлыг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг БООМИЛЖ байна

Судалгаа
2 жилийн өмнө
Дэлхийн 130 гаруй улсад COVID-19 цар тахлыг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг БООМИЛЖ байна

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индексээр Монгол Улс өнгөрсөн жилийнхээс 5 байраар ахиж 68-д жагссан байна. “Глоб интернэшнл” ТББ-аас “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индекс”-ийн талаар дараах мэдээллийг өгч байна.


“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) Олон улсын байгууллагаас эмхэтгэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индекс нь тус байгууллагын үнэлгээнд хамрагдсан 180 орны 73 хувьд хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн болоод хэсэгчлэн хааж боомилсныг харуулж байна.

Жил бүр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлгээ хийдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шинээр гарсан индексээр, хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эдгээр улс орон хэвлэлийн эрх чөлөөний “нэн хүнд”, “хүнд” буюу “мэдэгдэхүйц асуудалтай” орнуудын тоонд багтдаг ба Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр тус бүрийг хар, улаан буюу улбар шар өнгөөр тэмдэглэдэг.

Мэдээллийн хүртээмжтэй байдлыг хязгаарласан, мэдээ сурвалжилга бэлтгэхэд хүндрэл учруулсан тохиолдлуудад үнэлгээ хийдэг тус Индексээр сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад хийх аливаа оролдлого, арга хэмжээг бүртгэн баталгаажуулдаг юм. Түүний холбогдох үзүүлэлт нь ноцтой ухралт доройтлыг илрүүлэв. Үүнд, Цар тахал арилахад мэдээллийн хүртээмжтэй байдал ахин сэргэх болов уу? Тоо баримтаас харахад, сэтгүүлчид, нэн ялангуяа Ази, Ойрх Дорнод, Европын орнуудад эмзэг сэдвээр эрэн сурвалжилга хийх, ийм сэдвийг хөндсөн мэдээ сурвалжилга бэлтгэхэд үлэмж бэрхшээлтэй тулгарч байна.

2021 оны Эделман Траст барометрын үр дүнгээр олон нийтийн сэтгүүлчдэд итгэх итгэл түгшүүрийн хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд 28 оронд явагдсан санал асуулгад оролцогчдын 59% нь сэтгүүлчдийг худал гэж мэдсээр байж буруу ташаа мэдээлэл түгээснээрээ олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлдэг гэж үзжээ. Гэвч бодит байдал дээр олон ургальч, үнэн бодит сэтгүүл зүйн мэдээ сурвалжилга нь хуурамч мэдээлэл, мэдээллээр дамжуулан хууран мэхлэх “инфодемик” үзэгдэл болоод худал цуурхалтай тэмцэхэд ач тустай.

” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар хэлэв. “Гэвч харамсалтай нь түүний үйл ажиллагаанд улс төр, эдийн засаг, технологи, тэр бүү хэл зарим тохиолдолд соёлын хүчин зүйлс саад тотгор учруулах нь элбэг. Цахим талбар, нийгмийн сүлжээгээр хил дамнан хурдацтай тархаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд, сэтгүүл зүй нь төрөл бүрийн нотлогдсон мэдээ баримтад тулгуурласан олон нийтийн яриа хэлэлцээг өрнүүлэх гол арга зам болно” гэв.

Жишээлбэл, Бразилийн (энэ жил 4 байраар ухарч, 111-д) Ерөнхийлөгч Жайр Болсонаро, Венесуэлийн (1 байраар ухарч, 148-д орсон) Ерөнхийлөгч Николас Мадуро нар үр нөлөө нь эмнэлзүйн туршилт судалгаагаар тогтоогдоогүй КОВИД-19-ийн эсрэг эмчилгээг олон нийтэд сурталчилж байв.

Харин Бразилийн Agência Pública хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн Венесуэлийн хараат бус цөөхөн нийтлэлчдийн бичсэн өгүүлэл зэрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд нь дээрх мэдэгдлийг баримтаар няцааж чадсан нь сайн хэрэг болсон. Ираны (1 байраар ухарч, 174-д орсон) эрх баригчид мэдээ сурвалжилгад тавих хяналтыг чангатгаж, КОВИД-19 өвчний нас баралтыг бууруулах арга хэмжээгээ хараа хяналтгүйгээр хэрэгжүүлэх үүднээс сэтгүүлчидтэй холбогдох шүүн таслах ажиллагааг эрчимжүүлэв. Египет (166-д) улсын хувьд, Ерөнхийлөгч Сисигийн засгийн газраас эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээс бусад цар тахалтай холбоотой мэдээ нийтлэлийг хориглосон. Зимбабве улсад (4 байраар ухарч, 130-д) эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлч Хопевелл Чиноно нэгэн компанийг КОВИД-19-ийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг хэт өндөр үнээр ханган нийлүүлж байсныг илчилсний дараахан баривчлагдсан.

ИНДЕКС ДЭХ ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Норвеги улсад цар тахлын талаарх төр засгийн мэдээллийн хүртээмж тааруу байгаа талаар хэвлэл мэдээллийнхний зүгээс мэдэгдэж байгаа хэдий ч тус улс Индексийн үзүүлэлтээр 5 дахь жилдээ эхний байранд жагсаж байна. Финлянд улс удаах байранд орсон бол Швед өнгөрсөн жилийнхээс нэг байраар урагшилж, Дани улсад (1 байраар ухарч, 4-т орсон) алдаад байсан гутгаар байрандаа эргэн орлоо. Ингэснээр, 2021 оны Индекс нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжин хамгаалах “Нордик загвар”-ын амжилтыг тод томруунаар нотлон харуулж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр 2013 оноос эхлэн одоогийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлснээс хойш ерөнхийдөө “сайн” нөхцөл байдал бүхий цагаанаар тэмдэглэгдсэн орны тоо энэ удаагийнх шиг ийм цөөн байсангүй. Өнгөрсөн жил Индексийн үнэлгээнд хамрагдсан 180 орноос 13 орон буюу 8% нь сэтгүүл зүйн таатай орчин бүрдүүлж байсан бол энэ жилийн хувьд уг үзүүлэлт 12 буюу 7% болтлоо буурчээ. “Сайн” гэдэг үнэлгээнээс хасагдсан орны тоонд 2 байраар ухарч 13-т орсон Герман улс багтаж байна. Тус улсын хэдэн арван сэтгүүлч цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр экстремист болон хуйвалдааны онолыг дэмжигч бүлгүүдийн халдлагад өртсөн юм.

Гэсэн хэдий ч Герман дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хангалттай сайн” хэмээн үнэлэгдсээр байна. Өнгөрсөн онд Доналд Трампын засаглалын үед “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын түнш болох “АНУ-ын Хэвлэлийн эрх чөлөөний мөрч” бүлгийн олж тогтоосноор, сэтгүүлчдийн эсрэг халдлагын тоо (400 орчим), хоригдсон сэтгүүлчдийн тоо (130) дээд цэгтээ хүрч байсан хэдий ч АНУ (1 байраар ухарч 44-т) мөн дээрх үнэлгээг авжээ. Бразил улс дөрвөн байраар ухарсны улмаас “муу” гэсэн үнэлгээ бүхий улаанаар тэмдэглэгдсэн орнуудын тоонд багтав. Сэтгүүлчдийг хэл амаар доромжлон гутаах, гүжирдэх, олны өмнө шившиглэх үзэгдэл Ерөнхийлөгч Болсонаро, түүний гэр бүл болон хамсаатнуудынх нь зуршил болжээ. Энэтхэг (142-т), Мексик (143-т) болон Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг дэмжих эсэргүүцлийн цуглааныг мэдээлж сурвалжилж байсан хэвлэл мэдээллийг хязгаарлахын тулд дарангуйллын аппаратаа хөдөлгөсөн Орос (1 байраар ухарч 150-д) улсууд мөн “муу” хэмээн үнэлэгдэв.

Интернэтийн цагдан хяналт, мөрдөн тагнах ажиллагаа, суртал ухуулга урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрсэн Хятад улс (177-д) Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр хараар тэмдэглэгдсэн маш хүнд нөхцөл байдалтай орны тоонд бат зогссон хэвээр байна. Тус улсын араас байнга сүүлийн гурван байрт ордог тоталитар дэглэмтэй орнууд жагсаж байна. Тэдгээрийн хоёр нь Азийн буюу Туркменистан (1 байраар урагшилж 178-д), Хойд Солонгос (1 байраар урагшилж 179-д) улсууд байгаа бол нөгөө нь Африкийн Эритри улс (2 байраар ухарч 180-д) юм. Эдгээр орнууд аль тивд оршихоос үл хамааран бүх мэдээ мэдээлэлд туйлын хяналт тогтоож буй бөгөөд энэ нь эхний хоёр улсыг КОВИД-19 өвчний тохиолдол гараагүй гэж мэдээлэхэд хүргэсэн. Гурав дахь орны хувьд, 20 жилийн өмнө баривчлан хорьж, заримийг нь элсэн цөл дунд төмөр торонд байлгаж байсан гэх 11 сэтгүүлчийн хувь заяаны талаар огт ам нээхгүй байсаар байна.

2021 оны Индексээр хамгийн олон байраар ухарсан орны тоонд саяхан “худал мэдээллийн эсрэг” тогтоол баталснаар засгийн газар нь өөрөө үнэнийг тогтоох эрх мэдэлтэй болсон Малайз (18 байраар ухарч 119-д) багтаж байна.

Сэтгүүлчдэд цар тахлын эсрэг засгийн газрын хариу арга хэмжээний талаарх төр засгийн мэдээллийг олж авахад нэн хүндрэл учирч буй Коморос (9 байраар ухарч 84-т), Эл Салвадор (8 байраар ухарч 82-т) улсуудад томоохон ухралт гарав. 2021 оны Индексээр хамгийн олон байраар урагшилсан үзүүлэлт Африкт тохиов. Бурунди (13 байраар урагшилж 147-д), Сьерра Леон (10 байраар урагшилж 75-д) болон Мали (9 байраар урагшилж 99-д) улсуудад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, Бурундийн хараат бус Iwacu хэвлэл мэдээллийн хэрэгслийн дөрвөн сэтгүүлчийг сулласан, Сьерра Леонд хэвлэл мэдээллийг ялладаг эрүүгийн хуулийг хүчингүй болгосон, Малид хэвлэл мэдээллийн эсрэг хүчирхийллийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

БҮС НУТАГ ДАХЬ ЗӨРЧЛИЙН ОНОО

Европ болон Америк (Хойд, Төв, Өмнөд) хэвлэлийн эрх чөлөөний хамгийн таатай орчин бүрдүүлсэн бүс нутаг хэвээр байна. Үүнд Америк дахь бүс нутгийн зөрчлийн оноо хамгийн их доройтсон (2.5 хүртэл хувиар) үзүүлэлт нөлөөлсөнгүй. Европт “Хүчирхийлэл” гэсэн үзүүлэлтэд нэлээн ухралт гарсан. Дэлхий нийтэд 17 хувиар буурсан үзүүлэлттэй харьцуулахад, Европын Холбоо, Балканы улс орнуудад хүчирхийллийн хэрэг хоёроос их дахин хэмжээгээр нэмэгдсэн байна. Герман (13-т), Франц (34-т), Итали (41-д), Польш (2-оор буурч 64-т), Грек (5-аар буурч 70-д), Серби (93-т) болон Болгар (1-ээр буурч 112-т) зэрэг улсуудад сэтгүүлчдийн эсрэг халдлага, дур мэдэн баривчлах явдал өсжээ.

“Хүчирхийлэл” гэсэн үзүүлэлтийн онооны бууралт Африкт бага байгаа хэдий ч тус тив сэтгүүлчдэд хамгийн халтай хэвээр байгаа бөгөөд сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулахад хүч хэрэглэдэг явдал КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр улам газар авсан. Танзанид (124-т) Ерөнхийлөгч Жон Магуфули вирусыг “барууны хуйвалдаан” хэмээн нэрлэж, тус улс үүнийг “залбирлын хүчээр” хязгаарласан гээд, 2021 оны гуравдугаар сард нас барахынхаа өмнө цар тахлын талаарх аливаа мэдээллийг хориглох шийдвэр гаргасан.

Ази, Номхон Далайн бүс нутагт цагдан хяналтын вирус Хятадын хил хязгаараас давж, нэн ялангуяа Хонгконг (80-д) руу тархав. Тус улсад Бээжингээс тогтоосон үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж сэтгүүлчдэд ноцтой аюул заналхийлэл учруулж байна. Австралид (1-ээр дээшилж 25-д) түгшүүр дагуулсан үйл явдал тохиолоо. Мэдээний контент байршуулсных нь төлөө технологийн компаниудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөх зохицуулалт бүхий шинээр танилцуулсан хуулийн төслийн хариуд, Фейсбүүк компаниас Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрсдийн Фейсбүүк хуудастаа сэтгүүл зүйн контент нийтлэх, хуваалцахыг зогсоох шийдвэр гаргажээ.

Зүүн Европ болон Төв Ази нь бүс нутгийн оноогоор сүүлээсээ хоёр дахь байранд ороход Беларусь (5-аар ухарч 158-д) улс даяар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнийг сурвалжилж байсан сэтгүүлчдийг баривчилж саатуулсан явдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Бүс нутгийн үнэлгээгээр хамгийн сүүлийн байранд хэвээр буй Ойрх Дорнод болон Хойд Африкийн бүс нутагт мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна. Алжир (146-д) болон Морокко (3-аар ухарч 136-д) улсуудад шүүхийн тогтолцоог сэтгүүлчдийн дуу хоолойг боомилоход ашигладаг бол Ойрх Дорнодын хамгийн дарангуй дэглэмтэй улсууд болсон Саудын Араб (170-д), Египет (166-д) болон Сирид (1-ээр дээшилж 173-д) КОВИД-19 цар тахлыг далимдуулан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах, мэдээ мэдээлэлд өөрсдийн ноёрхлыг тогтоох арга хэмжээг эрчимжүүлсэн. Сэтгүүлчдэд хамгийн халтай, аюултай хэвээр байгаа тус бүс нутагт цар тахал нь мөхлийн ирмэгт тулаад буй хэвлэл мэдээллийн өмнө тулгарсан асуудал бэрхшээлийг улам хүндрүүлсэн.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргадаг дэлхийн үзүүлэлтээр дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний түвшин 2021 онд 2020 оныхоос дөнгөж 0.3 хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн жилийн харьцангүй тогтвортой байдал нь 2013 онд уг үнэлгээг хэрэглэж эхэлснээс хойш дээрх үзүүлэлт 12 хувиар доройтсон гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

Эх сурвалж: “Глоб интернэшнл” ТББ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ