03 сарын 19, Мягмар

Apple компани энэ хаврын шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Технологи
2 жилийн өмнө
Apple компани энэ хаврын шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Өчигдөр Apple компани “Spring Loaded” нэртэй энэ хаврын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.

 

Энэ удаа тус компани шинэ iPad Pro, шинэ iMac, шинэ өнгөтэй iPhone 12, AirTag, шинэ Apple TV 4K зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм.

M1 чиптэй шинэ iPad Pro

6q5676_ipad_x974

Өнгөрсөн оноос Apple компани өөрийн зохион бүтээсэн M1 чипээр  бүтээгдэхүүнүүдээ тоноглож эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаа MacBook Air, MacBook Pro, Mac mini компьютеруудын араас iPad Pro бүтээгдэхүүн нь M1 чиптэй болж байна. Өчигдөр M1 чиптэй 11 ба 12.9 инчийн хоёр iPad Pro танилцуулсан юм.

Эдгээрээс 12.9 инчийн загвар нь 10,000 Mini LED гэрэлтүүлэгч ашигласан Liquid Retina XDR хэмээх шинэ технологийн дэлгэцтэй болжээ. Хоёр загвар хоёул 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камертай болсон нь видео дуудлага хийх үед хүний хөдөлгөөнийг дагадаг технологи агуулсан юм байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд урьдчилан захиалга авч эхлэх шинэ iPad Pro загварууд тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаанд гарах гэнэ. 11 инч загвар нь $799, 12.9 инч загвар нь $1,099 үнэтэй гарах ажээ.

M1 чиптэй, цоо шинэ дизайн бүхий iMac

apple

Өчигдөр Apple компани гадна дизайныг нь бүрэн өөрчилсөн iMac дэсктоп компьютераа танилцууллаа. Маш нимгэн хийцтэй, 24 инчийн хэмжээтэй уг загвар нь бас M1 чипээр тоноглогджээ.

Шинэ загвар нь 1080p-ийн FaceTime камертай, долоон өнгөний сонголттой, Touch ID хурууны хээ уншигчтай худалдаанд гарахаар болсон байна.

$1,299 үнэтэй энгийн хувилбар нь дөрвөн өнгөний сонголттой байх бол $1,499 үнэтэй өндөр үзүүлэлттэй хувилбар нь долоон өнгөний сонголттой байх ажээ. Урьдчилсан захиалга нь дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаанд гарах юм байна.

Эд зүйлсээ олоход туслах AirTag

airtag

Эд зүйлсээ Find My апп ашиглан хайж олоход тус болох бяцхан төхөөрөмж АirTag-ийг өчигдөр Apple компани танилцууллаа. Хэрэглэгч AirTag бүртээ тусгайлан эможи оноож болох юм байна.

Баасан гарагт $29-ийн үнээр урьдчилсан захиалга нь эхэлж, дөрөвдүгээр сарын 30-нд худалдаанд гарахаар болжээ. AirTag-ийг дөрвөөр нь багцалж авбал $99 үнэтэй болох гэнэ.

A12 Bionic чиптэй Apple TV 4K

remoter

Apple компани өчигдөр шинэ Apple TV 4K боксоо A12 Bionic чиптэй танилцуулсан байна. iPhone XS, XS Max, XR гар утаснууд A12 Bionic чиптэй байдаг.

Ингэснээр HDR болон өндөр давтамжтай видео дүрсийг үзэх боломж нээгджээ.

32GB багтаамжтай хамгийн бага хувилбар нь $179-ийн үнэтэй худалдаанд гарах гэнэ. Урьдчилсан захиалга нь дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаалагдаж эхлэх юм байна.

Шинэ Apple TV нь хөнгөн цагаан материал, хурууны даралт мэдрэгч пад, Siri товчтой шинэ удирдлагатай болжээ. 

iPhone 12 удахгүй хөх ягаан өнгөтэй гарна

iphoneeee

Өнгөрсөн онд зах зээлд гаргасан iPhone 12, iPhone 12 mini загваруудаа Apple энэ удаа хөх ягаан өнгөтэй болгохоор шийджээ. Шинэ өнгөтэй iPhone-уудыг Баасан гарагаас урьдчилан захиалж, дөрөвдүгээр сарын 30-наас худалдан авч болох юм байна.

“Spring Loaded” арга хэмжээг 11 минутад багтаан товчилсон бичлэгийг толилуулж байна:

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ