04 сарын 24, Лхагва

Минжээс дөрвөн ихэр дүдэр гарсан ховор үйл явдал болжээ

Сонин хачин
2 жилийн өмнө
Минжээс дөрвөн ихэр дүдэр гарсан ховор үйл явдал болжээ

Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д өнөөдрийн байдлаар 44 бодгаль минж бойжиж буй бөгөөд энэ жилийн шинэ төл хүлээн авах ажил үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нэг бодгаль минжнээс анх удаа дөрвөн ихэр төл авсан үйл явдал тохиолоо. Энэ нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна.

Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн ес дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгаль минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна.

“Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсөж үржих нөхцөл бүрдэх тул Нийслэлийн Байгаль орчны газраас минж үржүүлэх, нутагшуулах ажилд онцгойлон анхаарч, олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

 
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ