04 сарын 25, Пүрэв

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын шатахууны байгууламжийг туршиж эхэллээ

Барилга байгууламж
2 жилийн өмнө
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын шатахууны байгууламжийг туршиж эхэллээ

Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан”ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс эхлүүлэхтэй холбогдуулан шатахуун байгууламжийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилтын ажил өчигдөр эхэлжээ.

 

Нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарах ёстой асуудлуудын нэг нь агаарын хөлөгт аюулгүй, найдвартай шатахуун сумлах ажлын гүйцэтгэл байдаг.

Шатахуун хангамжийн байгууламж нь тус бүр 2,000м/куб бүхий багтаамжтай 4ш нөөцлөх савтай, терминалийн 6 зогсоолд гидрант системтэй,  1 худаг нь 1 минутанд 1,000 галлон буюу 3,780 литр хүртэл шатахуун шахах, 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг сумлах  хүчин чадалтай. 

Тиймээс шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шатахуун нөөцлөх сав, тоног төхөөрөмж, агаарын хөлөгт шатахуун сумлах технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын ажлын уялдаа холбоо, мэдлэг, ур чадвар, туршлага, гарч болох алдаа, дутагдлыг эрт илрүүлж залруулах зэрэг зорилготойгоор Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаныхан бүрэн хэмжээний нарийвчилсан туршилт, тохируулгын тестийг гурван өдөр хийхээр ийнхүү эхлүүлж байгаа юм.

 

Шатахууныг шинжлэх орчин үеийн технологи бүхий иж бүрэн лаборатори ажиллаж байгаа бөгөөд туршилт, тохируулгын ажилд ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцож байна.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ