03 сарын 29, Баасан

Доктор, дуучин Ч.Цэлмүүн: Сонгуулийн сурталчилгаагаар инфлүенсэрүүдэд тавьж буй үнийн санал үнэхээр АЙМШИГТАЙ байна

Сонин хачин
2 жилийн өмнө
Доктор, дуучин Ч.Цэлмүүн: Сонгуулийн сурталчилгаагаар инфлүенсэрүүдэд тавьж буй үнийн санал үнэхээр АЙМШИГТАЙ байна

Японд анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан дуучин, доктор Ч.Цэлмүүн сонгуулийн сурталчилгаагаар зөвхөн инфлүенсэр буюу нөлөөлөгч нарт амлаж буй аймшигтай их мөнгөний талаар инстаграм хуудасныхаа стори бичлэгээр ийнхүү ярилаа.

"Би маргааш илтгэл тавина. Илтгэлийнхээ слайдуудыг бэлтгэж сууж байгаад гэнэт нэг юм бодогдоод, хуваалцмаар санагдаад. Юу гэхээр, илтгэл тавина гэдэг тухайн илтгэгч маш их цаг хугацааг уншиж судлахад зарцуулаад, түүнийхээ дараа боловсруулаад, өөрийн болгоод, өөрийн болгосны дараа хүмүүст хүргэдэг. Энэ бол оюуны хөрөнгө оруулалт хийхээс гадна оюуны хөдөлмөр эрхэлж байна.

Аливаа хөдөлмөрт үнэлгээ гэж бий. Гэтэл илтгэл тавиад, оюуны хөдөлмөр эрхлээд авч буй үнэлгээ зүгээр Инстаграм дээр хамтрагч байгууллагуудаасаа стори хийгээд авч байгаа үнэлгээнээс хэд дахин доогуур байна гэж бодохоор нэг бодлын инээдтэй хэрнээ нэг бодлын гутармаар ч гэх юм уу.

Янз бүрийн л юм бодож байна даа. Жишээлбэл сонгууль байна. Сонгуультай холбоотойгоор хүмүүс холбогдоод л: "Бид сонгуулийн сурталчилгаан дээр мундаг залуучуудтай хамтарч байгаа, мундаг инфлүенсэрүүд орж байгаа. Өөрөө бидний бэлтгэсэн энийг олон нийтэд хүргэхэд л боллоо" [гэх].

Тэгээд тавьж байгаа үнийн санал бол үнэхээр аймшигтай! Хаанаасаа тийм их мөнгө гаргаад… юунд... I don't know… сонсохоор бүр бухимдмаар, уур хүрмээр. Нийгэм ямар байгаа билээ.

Зүгээр л сурталчилгаанд тийм их мөнгө зарцуулдаг гэж бодохоор л аймшигтай. Тэгээд л сурталчилгаанд явдаг хэдэн хүмүүс нь... баяжаад л...

Гэхдээ одоо нэгэнт нийгэмд ийм тогтолцоо гарчихсан, нэгэнт ийм болчихсон, тогтчихсон учраас ингэж ярих хэрэг байна уу ч гэж заримдаа бодох шиг. Гэхдээ ер нь бол үүнтэйгээ ижилхэн, тэдгээр хүмүүст зарцуулж байгаа хөрөнгө оруулалттайгаа ижилхэн, оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстээ илүү хөрөнгө оруулалт хийдэг, судалгаа, хөгжүүлэлтдээ илүү анхаардаг байсан бол гэж бодох юм даа…" гэв. 

5
0
0
0
3
1
2

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

АРД
[162.158.119.79]
2 жилийн өмнө
ҮНЭНИЙГ ҮНЭНЭЭР НЬ Л АРД ИРГЭДДЭЭ МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ ШҮҮ НУУЖ ХААХ ЮМ БОЛ ШУДРАГА ҮНЭН ХЭЗЭЭ Ч БИЙ БОЛОХГҮЙ...
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ