04 сарын 19, Баасан

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой

Нийслэл
2 жилийн өмнө
Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа.

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой

Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгааг Хотын дарга асуусан юм.

Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах арга хэмжээ авч байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй гэдгийг мөн хэллээ. Баянзүрх дүүргийн хувьд орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлууд хийж байгааг танилцуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн амьдрах орчин саад болж байгаа, зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжуудыг шат дараатай буулгах ажил хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой шүү” гэдгийг сануулсан юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ