Монголын Улсын Ерөнхийлөгч маргааш /2021.05.26/ төрийн дээд цол, одон медаль гардуулна.
Энэ үеэр Монголын тайз, дэлгэцийн шилдэг жүжигчдийн нэг УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нь Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.
Жүжигчин С.Болд-Эрдэнэ нь 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.