04 сарын 24, Лхагва

"Data for Now" санаачилгын хүрээнд туршлага судаллаа

Судалгаа
2 жилийн өмнө
"Data for Now" санаачилгын хүрээнд туршлага судаллаа
"Data for Now" санаачилгын хүрээнд туршлага судаллаа
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн мэдээллийн дэлхийн түншлэл байгууллагаас хэрэгжүүлж буй "Data for Now" санаачилгын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн статистикийн салбарт сансрын зургийг ашиглах талаар санал солилцох, олон улсын туршлага судлах цахим уулзалт болов.
Энэхүү уулзалтад ҮСХ-ны эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, ахлах статистикч М.Оюунжаргал, статистикч Э.Мягмарханд, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр нар оролцлоо.
Их Британийн сансрын агентлагийн Ник Волкер SIBELIUs хөтөлбөрийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй сансрын хиймэл дагуулын мэдээлэл ашиглан Монгол Улсын байгаль орчин, авто замд дүн шинжилгээ хийх “Data Cubes” төслийн талаар танилцуулсан. Энэ төслийн хүрээнд бий болсон мэдээллийн санг ҮСХ-ны хэрэгцээнд ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллийн технологийн ажилтан Лорензо Де Симоне "Data for Now" санаачилгын хүрээнд ургацын хэмжээг тооцох Sen2Agri системийг Сенегал улсад хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар зөвөлгөө, мэдээлэл өгсөн.
Мөн өндөр нарийвчлалтай сансрын зургийг ашиглан Өмнөд Судан Улсад хэрэгжүүлсэн хөдөө аж ахуй болон мал тооллогын менежментийн аргачлалын асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн.
ҮСХ нь "Data for Now" санаачилгыг хэрэгжүүлэгч 8 улс орны нэгийн хувьд уг төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ