04 сарын 20, Бямба

СУДАЛГАА: Гудамжны халдлага Монгол улсад тулгамдсан асуудлын хэмжээнд байна

Судалгаа
2 жилийн өмнө
СУДАЛГАА: Гудамжны халдлага Монгол улсад тулгамдсан асуудлын хэмжээнд байна
  “Гудамжны халдлага нь хүний бие махбодод санаатайгаар хор хөнөөл учруулах, өдөж хоргоох, тухгүй мэдрэмж төрүүлэх, шүгэлдэх, ёс бус үг хэллэгээр дуудах, айлган сүрдүүлэх, дагах, зөвшөөрөлгүй хүрэх гэх зэрэг олон нийтийн газар танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үг хэллэг, үйлдлийг хэлнэ.”

Хотын гудамжаар эрэгтэйчүүд нь зодуулах, дээрэмдүүлэх айдасгүйгээр, эмэгтэйчүүд нь хүсээгүй магтаалаар гоочлуулж, биедээ хүргэхгүйгээр тайван алхах нь хүний язгуур эрх бөгөөд үүнд нь хэн ч халдах ёсгүй. Гэвч бодит байдал дээр охид, эмэгтэйчүүд “Зөрчлийн тухай хууль”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-аас өөр шийдэлгүйгээр ёс зүйгүй үйлдэлтэй өдөр бүр нүүр тулж, “ердөө л үг”, “ил хохирол байхгүй” гэх зэргээр эрх нь зөрчигдөж, дотроо чимээгүй шаналсаар байна.

Энэ тухай ЦЕГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах Б.Чулуунтамираас тодруулахад “ Үүнээс хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг хамгийн өндөр хувийг эзэлдэг ба гэмт хэргийн хохирогчид голдуу эмэгтэйчүүд, өндөр настан байдаг” хэмээв.

Иймд, гудамжны халдлагыг Монгол улсад тулгамдаж буй асуудал гэж үзэн хоёр төрлийн судалгааг хийсэн байна. Үүнд:

  1. Гудамжны халдлагын талаарх түүвэр судалгаа
  2. Гудамжны халдлагын тухай кейс судалгаа

Screen Shot 2021-06-24 at 12.17.18

Судалгаа 1: Гудамжны халдлагын талаарх түүвэр судалгаа

Улаанбаатар хотын 142 иргэдээс гудамжны халдлагын талаар санамсаргүй түүврийн аргаар судалгааг авсан бөгөөд

График 1.

Screen Shot 2021-06-24 at 12.18.33

График 2.

Screen Shot 2021-06-24 at 12.19.19

График 3.

Screen Shot 2021-06-24 at 12.19.26

Судалгааны үр дүнд, . Мөн, халдлагад өртсөний дараа нийт оролцогчдын 75.3% нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба 85% нь сэтгэл зүйн цочролд өртөн, айдаст автсан  хэмээн хариулжээ.

Судалгаа 2: Гудамжны халдлагын талаарх кейс судалгаа

Кейс судалгааны хүрээнд 594 оролцогчдоос өөрт тохиолдож байсан халдлагын талаар тодруулсан байна. Үүнээс дурдвал:

А: “Орой гэрээсээ гараад алхаж байтал нэг залуу хүчиндэхийг завдсан. Чадлаараа орилоход ямар ч хүн ирээгүй. Юу ч хийж чадахгүй баахан юм хэлээд уйлтал өнөө залуу овоо ухаан орсон бололтой “уучлаарай, нуруунд чинь зоосон юмаа авчихья” гэсэн. Нуруугаа тэмтрээд үзтэл хутга зоолттой байсан. Би айсандаа өнөө залууг нэг хүчтэй тийрээд зугтаасан. Шууд гэртээ ороод харахад өмссөн яак, цамц битүү цус. Гэмтэл дээр очоод 2 газар оёдол тавиулаад цагдаад очоод бүртгүүлсэн. Цагдаа тоодоггүй юм байна лээ. “Үлийгээ хийж ганцаараа явсан юм” гээд тоогоо ч үгүй. Өнөө хутганаас нь хурууны хээ авна гээд л хураагаад авчихсан. Тэр явдлаас хойш орондоо хүртэл шээгээд, хэсэгтээ шээсээ барьж чадахгүй байсан. Тухайн үед нээх их юм бодоогүй. Одоо бодоход сэтгэл зүйн цочролд ороод гарч чадахгүй удсан бололтой.”

Б: “1-р курст байхад дэлгүүр орчхоод харьж явахад нэг хүн араас “юм асууя” гээд гүйж ирснээ шууд нүүр нүдгүй цохиод замын доод нүхрүү чирж оруулаад “хашгирвал ална” гээд хутга тулгаад, хувцас тайлах гэж ноцолдсон. Аз болж тэр хүний ард нь юм дуугараад нөгөөх чинь харах гээд босоод алхмагц нь ‘алвал алаг’ гээд л босоод зугтаасан. Гэртээ ортлоо яаж гүйж яаж орсноо ч санадаггүй, үс гэзэг нүүр ам битүү шороо, цус, хөх няц болж орсон. Одоо ч ганцаараа явахаас айдаг.”

В: “Ажлаасаа тарчхаад гэрлүүгээ харих гээд таксинд суутал таксины жолооч ах “миний дүү урд суучих, ард ачаа буулгасан шороо байгаа” гэхээр нь урд суугаад явтал манай гэрийн замаар биш өөр замаар яваад өгсөн. Ахаа буруу зам руу орчихлоо гэтэл “Ах нь ганц л үнсчихье” гэхээр нь байдал биш болсныг мэдээд буух гэж оролдсон ч буулгахгүй маш хурдтай давхисан. Айсандаа уйлж, гуйж үзсэн ч бүтэхгүй болохоор гарыг нь тас хазаад хурдтай явж байсан машинаас үсэрч бууж байсан. Тухайн нөхцөлд шоконд ороод машины дугаарыг ч сайн санахгүй, нотлох баримт үлдээгүй учраас юу ч хийж чадаагүй. Би өөрөө 2 охинтой эх хүн учраас ирээдүйд ийм зүйл тохиолдох вий гэхээс маш их айж байна.”

Энэ мэтээр судалгаанд оролцогчид маш олон сэтгэл эмзэглүүлсэн халдлагын гэмт хэргүүдийг хуваалцсан бөгөөд нийгмийг цочроохгүй байх үүднээс дээрх 3 тохиолдлыг сонгон оруулж байна.

    Гудамжны халдлагыг бууруулахад бидний оролцоо

IMG_8543

Гудамж талбайд үүссэн гэмт хэрэгт цагдаагийн байгууллага арга хэмжээ авдаг ч бидний зүгээс нийгэмд хөнгөн хэлбэрийн гэж тооцогддог ёс бус үйлдэл гаргаж буй этгээдэд тухайн үйлдлээ сэтгэл амар үйлдэх боломж олгохгүй байх, олон нийтийн газар тусламж хэрэгтэй нэгэндээ туслах, анхаарах зэрэг нь хамгийн чухал юм.

Кейс судалгааны үр дүнгээс харахад, энэхүү асуудлыг нийгэм хэвийн үзэгдэл гэж хүлээн авч, гудамжаар явж байгаа эмэгтэй хүнийг өдөж хоргоох, айлган сүрдүүлэх, бие махбодод нь санаатайгаар хор хөнөөл учруулах зэрэг тохиолдлууд их гарч байсан тул энэхүү асуудлыг бууруулахын тулд нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

Иймээс гудамжаар алхаж буй, нийтийн тээврээр зорчиж байгаа хүн бүр гудамжны халдлагыг энгийн нэгэн зүйл мэтээр хүлээн авалгүй үүнийг гэмт хэрэг гэдгийг ойлгож, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд та бидний хамтын оролцоо хамгийн чухал юм.

Халдлагын эсрэг хамтдаа! 


Судалгааг хийсэн:  Б.Жаргалмаа, Б.Оюунбилэг,Э.Хоролсүрэн 

310
16
0
0
4
0
0

Сэтгэгдэл4

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ariunsanaa
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Ene ch uneheer asuudal shv. Zun blsn bur ch hetsu bn. Yubka, plaj umsuud taiwan yawdag niigemte blmor bn. TT
Хариулах
Болормаа
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Маш зөв асуудлыг хөнджээ. Энэ тал дээр шийдлээ сайжруулахыг шаардах хэрэгтэй байгаа юм даа
Хариулах
enkuush
[162.158.166.137]
2 жилийн өмнө
Ene bur aimshigtai hemjeend bnaa. Ohid emegteichud ch bish ergteichud bid ch hulgai deeremd urtdug zugeer ywj bgad l murluulj zoduldag. irgedin uhamsariig uurchilmuur bna
Хариулах
Eny
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Yag zuv
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ